Ойрхи дорнодын боловсролд 10 тэрбум доллар хандивлав

Энэ мөнгийг боловсролын төвшинг дээшлүүлэх, бүс нутаг дахь шинжилгээ судалгааг сайжруулах, ажлын байрыг бий болгоход зарцуулна хэмээн тэрбээр мэдэгдэв. Энэ нь сайн санааны түүхэн дэх хамгийн том хандив болж байна. Хандивын зарыг Иорданд чуулсан Дэлхийн эдийн засгийн форум талархан хүлээн авчээ.Мохамед бин Рашид нь уралдааны морьдын эзэн тэрбумтан юм. Тэрээр Миний хувийн санаачилга Ойрхи Дорнодод мэдлэг дээр үндэслэсэн нийгмийг бий болгох зорилготой юм хэмээн ярилаа. Арабын бүс нутагт бичиг үсэг үл мэдэх байдал өндөр хэмжээтэй, эмэгтэйчүүдийн 40 хувь нь уншиж, бичиж чаддаггүй ажээ.

Арабын ертөнц бүхэлдээ Туркээс цөөн ном хэвлэдэг аж. Мөн шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө хөгжиж буй орнуудын төвшинд ч хүрдэггүй байна.

Бид болон Өрнөд, Азийн ертөнцийн хооронд мэдлэгийн том ялгаа байна. Бидний цорын ганц сонголт бол энэ ялгааг аль болох хурдан арилгаж, мэдлэг дээр тулгуурлан хөгжих явдал юм хэмээн Мохамед бин Рашид онцлон хэллээ. Арабын ертөнцөд эмэгтэйчүүдийн хувьд боловсрол хязгаарлагдмал байдаг билээ.

Бид бага сурах тусам ажилгүйдэл нэмэгдэх болно. Манай бүс нутагт 15 сая ажлын байр хэрэгтэй байна. Харин арабын ертөнцөд ойрын 20 жилийн дотор 74-85 сая ажлын байр шаардагдах болно. Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй байна хэмээн тэрээр эдийн засгийн чуулганд оролцогчдын өмнө хэлжээ.

Мохамед бин Рашид аль-Мактум боловсрол, судалгаа шинжилгээг сайжруулснаар технологийг дэмжиж, бүс нутагт залуу бизнесменүүдийг гаргаж ирнэ хэмээн найдаж байна. Эдгээр зорилгод хүрэхийн тулд би Мохамед бин Рашид аль-Мактумын нэрэмжит санг байгуулахаар шийдлээ. Энэ сан хүний хөгжил, дэвшилд анхаарлаа хандуулах бөгөөд би эдгээр төслийг санхүүжүүлэхийн тулд 10 тэрбум ам.доллар хандивлахаар шийдлээ хэмээн онцлон хэлжээ. Арабын нэгдсэн Эмирт улс нь Ойрхи Дорнодод эдийн засгийг амжилттай хөгжүүлсэн улс юм. Yүнд Мохамед бин Рашидийн хувь нэмэр багагүй билээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button