Газын зурваст довтлох үеэр найман хүний амь эрсдэв
Израилиуд Хамас хөдөлгөөний нэг лидер, Палестины парламентын гишүүн Халил аль-Хайягийн гэрийг довтолсон байна. Энэ үеэр аль-Хайя гэртээ байхгүй байсан бөгөөд түүний гэр бүл, хөршийн долоон хүн гэмтэж бэртжээ. Халил аль-Хайя эмнэлэг дээр очсоныхоо дараа Израилиудын довтолгоо жихадыг үргэлжлүүлэхэд саад болж чадахгүй хэмээн мэдэгдэв.
Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас, Газа дахь энгийн иргэдийг довтолж байгааг буруутгаад, Ойрхи Дорнодын энхийн үйл явцыг хянагч Дөрвөл-ийн лидерт хандан Израильд дарамт шахалт үзүүлэхийг хүслээ.