Овгоо солиулах гэж байгаа бол…
-Та дараахь материалыг бүрдүүлэх шаардлагатай.
1. Төрсний гэрчилгээ, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн иргэний баримтын төв архивын лавлагаа
2. Овог, эцэг, эхийн нэр солих болсон тухай өргөдөл
3. Хорооны Засаг даргын тухайн хороонд оршин суугч гэдгийг баталсан тодорхойлолт
4. Оршин сууж буй дүүргийн цагдаагийн хэлтсийн тодорхойлолт (сүүлийн нэг жилийнх)
5. Цагдаагийн ерөнхий газрын архивын лавлагаа (сүүлийн нэг жилээс өмнөх)
6. Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас өр авлагатай эсэх талаархи тодорхойлолт
7. Иргэний үнэмлэх болон бусад баримт бичгийн хуулбар
8. Гадаадын иргэн, харьяалалгүй байж байгаад Монгол Улсын харьяат болсон бол Монгол Улсын иргэн болгосон тухай Ерөнхийлөгчийн зарлиг.
Нийслэлийн иргэний бүртгэл мэдээллийн албаны байцаагч Д.ОЮУНТYЛХYYР