Тэтгэврээ дахин хянуулж болох юм
Миний 1986-1990 онд ажилласан жилийн нэг сарын дундаж цалин 1095.3 төгрөг. Yүнийг 205.14-өөр үржүүлэхэд 224321 төгрөг болох юм. Гэтэл би 98 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Би улсад 34 жил ажиллаад 1995 онд тэтгэвэрт гарсан. Таван жилийн дундаж цалин 65610 төгрөг. Ер нь тэтгэвэр тогтоолгохоос өмнөх 1990 оноос урьдах жилүүдийн цалингийн дундажийг 205.14 гэсэн индексээр үржүүлж, тогтоох ёстой юу. Миний тэтгэврийг дахин бодож, хэд авах ёстойг хэлж туслаач?
Сүхбаатар дүүрэг. С.ПYРЭВЭЭ
-Засгийн газрын өнгөрсөн оны 207 дугаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн ангилал, индексийг батлах тухай тогтоолын дагуу нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийг шинэчлэн тогтоож, мөн оны наймдугаар сарын 1-нээс эхлэн тооцож олгосон. Уг тогтоолоор тэтгэвэр бодох цалин хөлсний хэмжээг жил бүр 14 ангилалтай байхаар баталсан. Таны тэтгэвэр тогтоолгохоор сонгосон таван жилийн сар бүрийн цалингийн хэмжээнээс шалтгаалж хэрэглэх индекс өөр байгаа. Иймд даатгалын хэлтэст хандаж тэтгэврээ үнэн зөв эсэхийг шалгуулж болно.