Найрамдлын нийгэмлэгүүдийн харилцаа 60 нас хүрлээ

Бага хуралд УИХ-ын дарга Ц.Нямдорж оролцож үг хэлсэн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар илгээлтээ ирүүлсэн нь Монгол-Оросын хамтын ажиллагаа, сайн хөршийн харилцааг өндрөөр үнэлсэн хэрэг байлаа. Хоёр орон эдийн засаг, хөрөнгө оруулалт, хил гаалийн асуудлаар учирч байгаа зарим бэрхшээлийг даван туулж чадвал хамтын ажиллагаа, харилцан ашигтай ажиллах шинэ үүд хаалга нээгдэх бололцоо байна гэж тэр онцлон дурдсан юм.

Монголын анд нөхдийн нийгэмлэгийн тэргүүн, ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.В.Горбатко, ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг хүмүүс баяр хүргэж үг хэлсэн юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал хоёр орны боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа, үндэсний боловсон хүчин бэлтгэж ирсэн туршлага, цаашдын хэтийн төлөвт голчлон зориулагдсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button