Шүүхийн шийдвэр ГАХИТ-ийн талд гаргах магадлал өндөр байгаа гэнэ

Хэдийгээр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар Хууль бус зүйл хийгээгүй, ГАХИТ-ийг ном журмын дагуу байгуулсан гэсэн боловч Зуучлах товчооны өмгөөлөгч өнөөдрийг хүртэл эсрэг байр суурьтай баигаагаа мэдэгдсээр байна. Дээрх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хуулийн хугацаа өнөө, маргаашгүй дуусах гэж байгаа. 100 хувь төрийн өмчит ГАХИТ-ийн гүйцэтгэх захирал Г.Билэгсайхан манай сонины өчигдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа Төрийн өмчийн хорооны тогтоол бол аль хэдийнэ хэрэгжээд дуусчихсан. Шүүхээс Танай байгууллага хууль бус байна. Үйл ажиллагаагаа зогсоо гэж албан ёсоор мэдэгдээгүй гэж өгүүлсэн.

Мөн Нийгмийн хәмгаалал, хөдөлмөрийн яамныхны мэдээлс-нээр БНСУ-ын Хөдөлмөрийн яам энэ долоо хоногт ГАХИТ-ийг хүлээн зөвшөөрсөн, хамтарч ажиллах тухайгаа албан бичгээр ирүулэхээр болоод байгаа. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар, уг албан бичиг нэгэнт ирчихвэл нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс Зуучлах товчооноос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр байгаа гэнэ. Тэгээд ч ГАХИТ-ийг байгуулах гэж Төрийн өмчийн хороо тогтоол гаргасан. Компаниа ч байгуулсан. Үүгээрээ тогтоол хэрэгжиж дууссаныг баталж байгаа учраас шүүхийнхэн Зуучлах товчооноос гаргасан гомдлын дагуу ГАХИТ-ийг татан буулгах үндэслэл ч бага байгаа гэнэ.

(Ардын эрх 101/633)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button