Өөрсдийн баталсан Сонгуулийн тухай хуулийг но-той гэлцжээ
Их тэнгэрт гурав хоног үргэлжлэх уг семинараар сонгуулийн үеэр иргэдтэй хэрхэн харилцах зэрэгт АН-ын гишүүд суралцана. Ирэх сонгуульд нэр дэвшихээр татвараа төлсөн АН-ын 140-өөд гишүүн энд хамрагджээ. Семинарын үеэр жилийн өмнө баталсан Сонгуулийн тухай хуулийг но-той гэлцээд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцсан байна. .Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороон дээр санал будилуулах амархан байгаа гэдгээр халхавчилсан ч хамгийн гол нь тогтолцоог өөрчлөхийг хөнджээ. Зөвлөл тусгайлан хуралдаж нэгдсэн байр суурьт хүрээгүй ч Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар ерөнхийдөө тохирчээ. Гишүүн С.Баярцогт, Н.Батбаяр нар хуулийн төлсийг өргөн барьж магадгүй аж. АН-ынхан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж томсгосон можариторийг холимог тогтолцоогоор солихоор хуулийн төсөл санаачлах бололтой. Сонгуулийн холимог тогтолцоог зөвхөн АН-ын зөвлөл ч бус, МАХН-ын бүлэг дэмжиж буй юм. Нэлээд эртнээс сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр хоёр намынхан ярилцаж байсан ч аль нь төсөл өргөн барихаа тохирч чадаагүй юм байх. Эцэст нь АН-ынхан өргөн барьж, МАХН дэмжихээр тохирсон бололтой.