Монголд байгаа сүлжээний компаниудын ихэнх нь луйвар хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг

Анх Шинэ санаа төв гэгчээр эхлэл нь тавигдсан уг бизнес монголчуудад Орифлеймээр дамжин хүрээгээ тэлж өнөөдөр гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, сургалт, ахуйн худалдааны чиглэлээр нийтдээ 80 гаруй компаниуд үйл ажиллагаа эрхлэх болжээ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй сүлжээний бизнес хүчээ авч байгаа хэдий ч үүнээс ашиг олж амьдралынхаа эх үүсвэрийг залгуулагчид нь цөөхөн хувьтай. Үүний гол учир нь сүлжээний бизнес Монголд луйврын гэх хандлага руу орсон гэж олон хүмүүс үзэх болжээ. Энэ талаар өчигдөр Монголын шууд худалдааны нийгэмлэгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Монголд үйл ажиллагаа явуулж буй сүлжээний компаниас хүлээн зөвшөөрөгдсөн арван компани л байна. Бусад нь бүгд хууль бус гэж үзэж буй гэнэ. Учир нь манайд үйл ажиллагаа явуулж буй ихэнх компаниудын хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хэм хэмжээнд бус, луйврын маягаар бизнес эрхэлж буй нь ажиглагджээ. Нөгөө талаар сүлжээний бизнес нь пирамид системээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ нь сүлжээнд түрүүлж орсон хэсэг хүмүүс л ашиг хүртэхээс бусдад нь бараг ашиг ногддоггүй. Харин эхэлж орсон гэх тав орчим хувиа тэжээж байдаг. Гэвч тэд үүнийгээ мэддэггүй луйвардуулдаг. Харин мөнгөтэй болсон таван хувь нь нөгөө мөнгөөрөө болохоо байгаад ирэхээр ахиад шинэ компани оруулж ирж шинэ хүмүүсийг луйвардаж эхэлдэг. Монголд ийм байдал аль хэдийн бий болсон бөгөөд энэ нь бүлэг луйврын шинж рүүгээ орсон гэж дүгнэлээ. Тухайлбал 2004 оны дөрвөн сараас есөн сарын хугацаанд элсэлт авч тухайн үедээ шуугиулж байсан Fraim gold bank гэгч нь 52 доллараар элсэлт авч Швейцарийн банкинд таван грамм алтны данс нээж өгнө гэж сурталчилгаа хийсэн бөгөөд үүнд 18000 монголчууд хамрагдаж нийтдээ сая долларыг луйварджээ. Энэ мэтчилэн олон сүлжээний компаниуд иргэдийг хуурч үйл ажиллагаа явуулсаар байгааг тэд жишээгээр дурдаж үүнийг цаашид хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр зэхэж буйгаа мэдэгдлээ. Харин монголд хүлээн зөвшөөрөгдсөн, зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа арван компанийн тоонд Орифлейм, Тянши, DXN, Мери кеу, Herbalife, AMWAҮ, Ganoexsel, Faeerlic, NSP, Aүon гэсэн компаниуд байдаг гэнэ. Эднээс бусад компани найдвартайд тооцогддоггүй тэд санууллаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний компаниудын хувьд бүртгэлийн хураамж 80 доллараас ихгүй байх, элсэгчдэд зориулсан гарын авлага материалтай байх, тухайн компани дөчөөс дээш нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байх, тэрхүү бүтээгдэхүүний дээжээс элсэгдэд таниулах журмаар бэлэглэх гэхчилэн олон төрлийн шалгууртай байдаг аж. Хэрвээ тийм биш л бол найдвартай хүлээн зөвшөөрөгдсөн сүлжээний компанийн тоонд ордоггүй гэнэ. Нөгөө талаар Монголчууд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирэхдээ эм мэтээр сурталчилах хандлага газар авсан бөгөөд нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирэхдээ эм мэтээр сурталчлах хандлага газар авсан бөгөөд нэмэлт бүтээгдэхүүн нь хүний биед шаардлагатай амин дэмийг өгөх үүрэгтэй болохоос анагаах чадвар байдаггүй гэдгийг ч бас санууллаа.

Ц.Дөл

2007.05.22 Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button