Ардчилсан намын зөвлөлийнхөн Их тэнгэр-т сэм найрлав
Эрэгтэйчүүд л Сонгуулийн тухай хуулийг өөрчилье гэсэн саналыг цухалзуулаад байгаа шүү дээ. Сонгууль дөхөж л байна. Шийдвэр гаргагчдын байр суурь ямар байхыг харъя даа. Ер нь бол
Сонгуулийн тухай хуульд гар хүрэх байх гэж бодож байна
Ардчилсан намын зөвлөл хуваарь ёсоор өчигдөр хуралдах ёстой байсан ч хуралдсангүй. Учир нь УИХ-ын 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших сонирхолтой хүмүүс Их тэнгэр-т сургалт семинарт хамрагдаж байгаа гэнэ. Тэд дахин сонгогдохын шулд Америк баеш нарын сургалтад сууж, тархиа цэнэглэж байгаа аж. Б.Мөнхтуяа гишүүнээс Их тэнгэр-т болж байгаа сургалт, семинарын талаар болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нууцтөлөвлөгөө хаанаас үүдэлтэй талаар сонирхлоо.
Б.Мөнхтуяа
-УИХ-ын болон орон нутгийн сонгууль удахгүй эхлэх гэж байна. Улс төрийн бүхий л намууд бэлтгэлээ хийж байх шиг байна. Хоёр долоо хоногийн өмнө МАХН-ынхан сонгуультай холбоотой сургалт зохион байгуулсан гэсэн. Манgй нам 2008 оны сонгуульд оролцох сонирхолтой байгаа хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор хоёр өдрийн сургалт, семинар зохион байгуулж байгаа. Сургалт маргааш /өнөөдөр/ үргэлжилнэ.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гарсан гэх юм. Хаанаас үүдэлтэй юм бол?
-Эрэгтэйчүүд л Сонгуулийн тухай хуулийг өөрчилье гэсэн саналыг цухалзуулаад байгаа шүү дээ.
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Эмэгтэйчүүдиин оролцоо шийдвэр гаргах төвшинд хангалтүй байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой. Төр бол татвар төлөгчдөөс цуглуулсан мөнгийг эргээд нийгэмд хүртээмжтэй байдлаар зохицуулан хуваарилах үүрэгтэй, нэг ёсондоо үйлчилгээний байгууллага. Эмэгтэй хун гэр орон, хань ижил, ахмад настнаа асрах гээд бүхий л асуудлыг зохицуулдаг шүү дээ. Энэ утгаараа шийдвэр гаргах төвшинд эмэгтэичүүдийн оролцоо их байвал төрийн үйлчилгээ сайжирдаг турш-лага бий. Үүнийг Скандиновын орнуудын туршлагаас харж болох юм. Скандиновын орнуудад маш олон эмэгтэй улстөрч, сайд нар байдаг. Хүний ая тухтай байдлыг бүрдүүлсэн орны тоонд орж байгаагийн нууц нь шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдиин оролцоог их болгосонтой холбоотой. Ялангуяа Норвеги улс энэ талаараа дэлхийд сүүлийн таван жилд нэгдүгээр байрт орж байна шүү дээ. Энэ утгаараа эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оруулах шаардлагагай гээд байгаа юм.
Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн дунд эмэгтэичүүдиин квотыг 30 хүртэлх хувь байна гэж тусгасан байгаа. Нэр дэвшигчид гэж бәйгаа шүү дээ. Нэр дэвшээд хэд нь гарч ирэх нь тодорхой бус. Эрэгтэйчүүд болохоор Эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэхийн ач холбогдол юу байгаа юм бэ, эрчүүл өрсөлдөөд л унагана шүү дээ гэж хэлдэг л юм. Яахав ийм байж магадгүй л юм. Сонгууль дөхөж л байна. Шийдвэр гаргагчдын байр суурь ямар байхыг харъя даа. Ер нь бол Сонгуулийн тухай хуульд гар хүрэх болов уу гэж бодож л байна. Сонгогчдын тоо нэр дэвшигч болгон дээр харилцан адилгүй байгаа шүү дээ. Улаанбаатар хотод хүн амын 50 хувь амьдарч байхад нийслэлээс 20 гишүүн л нэр дэвшдэг. Сонгуулийн тухай шинэ хуульд бол сонгогчдын тоогоор тойргийг тодорхойлно гэж заасан байгаа. Нэг нэр дэвшигчид ноогдох сонгогчдын тооноос шалтгаалж тойргийн байршил өөрчлөгдөх магадлалтай байгаа. Үүнийг ч гэсэн зохицуулах тодорхой дурэм, журмыг гаргах ёстой.
-Эмэгтэйчүүдийг тусад нь тойрог гаргаж, өрсөлдүүлье гэсэн санаачлага гарвал та дэмжих үү?
-Нэр дэвшигчдийн 30 хувь гэхээр нэг нам 23 эмэгтэйг нэр дэвшүүлэхээр байгаа юм. Эрчүүл-тэй өрсөлдвөл эмэгтэйчүүд ялагдах магадлал өндөр байх. Тиймээс УИХ-ын гишүүдийн 15 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байна нь гээд хатуу хуульчлаад өгчихвөл эмэгтэичүүдиин тойргийг тусад нь бий болгох шаардлагатай байх. Зарим нь аль тойргийг эмэгтэйчүүдийнх гэх юм бэ гэх байх л даа. Гэхдээ сонгогчдын тооноос шалтгаалж сонгуулийн тойргийг өөрчлөх шаардлага гарах юм бол эмэгтэичүүдиин тойргийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болох байх. Гэхдээ энэ бол ганц нэг гишүүний санәлаар болох зүйл биш. Энэ бол намуудын эмэгтэйчүүдээ дэмжих эсэх хүсэл эрмэлзлэлээс шалтгаалах зүйл гэж бодож байна.
-Авлигын эерэг хуульд өөрчлөлт оруулах саналаа та эрэгтэй гишүүдийн хүсэлтээр буцааж татсан байгаа. Хэзээ өргән барих гэж байна вэ?
-С.Баярцогт, Р.Амаржаргал нарын гишүүд эмэгтэй гишүүдтэй хамтран өргөн баръя гэсэн санал гаргасан учраас буцааж татсан. Ганцхан Авлигын эерэг хуульд ч биш өөр олон хуульд хүйсээр ялгаварласан заалт байдаг. Энэ бүхнийг нэгтгээд ойрын хугацаанд өргөн баръя гэж бодож байна.
(Ардын эрх 101/633)
г.хишиг