Газрыг хэрхэн өмчлүүлэх вэ?
Газрын шинэчлэл, тулгамдсан зорилт онол практикийн бага хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран зохион байгуулав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр бага хуралд оролцож, газрын шинэчлэлтийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ УИХ 2002 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль баталсан нь улс орны хөгжил дэвшил, ард иргэдийн маань ахуй амьдралд чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон юм. Энэ шийдвэр гарах үед улс орны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бутэн байдалд аюул учирч болзошгүй тухай зарим хүн ярьж байсан.
Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд дээрх болгоомжлол үндэсгүй зүйл байсан нь батлагдлаа.
2006 оны эцсээр бүртгэгдсэн манай улсын 632000 өрхийн 25 хувь нь газраа өмчлөн авч, үл хөдлөх хөрөнгөтэй болсон гэсэн үг. Иргэдийн өмчилж авсан онол практикийн бага хурал газрыг одоогийн мөрдөгдөж буй эрхзүйн баримт бичиг, үнэлгээгээр тооцож үзэхэд 500 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө ард иргэдийн маань өмчлөлд шилжиж, энэхүү үл хөдлөх хөрөнгөө ашиглан амьдрал, ахуйгаа өөд татах бодит боломж бий болжээ гэв.
Ерөнхийлөгчийн зүгээс газрыг иргэн болгонд өмчлүүлэх санаачлага гаргаж байлаа. Харин УИХ-ын гишүүн А.Бакей Тодорхой бүс нутаг дахь бэлчээрийг нөхөрлөл, фермерүүдэд эзэмшүүлье гэсэн санаачлагыг илтгэлдээ дурдсан байв. Дашрацд сонирхуулахад ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлж эхлэх юм байна.
(Ардын эрх 101/632)
Г.ХАСАР