Дахин нэг хохирогч амиа егүүтгэлээ

Хадгаламж зээлийн хоршооны 9000 хохирогч төр засгийн эрх баригчдад хууртсаар өнөөдөр чухам яаж хохирлоо барагдуулах учраа олохоо байгаад байна. Уг нь ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах явдал эрх баригчдад хамгийн амар зүйл байсан. Луйварчдын хөрөнгийг хурааж, битүүмжлэхийг нь битүүмжлээд, гадаад, дотоодод байршуулсан мөнгийг нь илрүүлж төвлөрүүлэн хохирогчдод өгчих байсан. Эрх мэдэлтнүүд тэгээгүй. Харин луйварчдыг нэрээ нууцлах, хөрөнгөө нуух, бичиг баримтыг устгах бүхий л аргаа хэрэглэж дууссаны дараа УИХ-аар хэлэлцэх,

хууль тогтоомж гаргах юм ярьж байгаа. Хэсэг бүлэг хүний энэ зальч аргад дургүйцсэн хохирогчид тэмцлийн сүүлчийн хурц хэлбэрийг сонгож байгаагаа өчигдөр зарлалаа. Төрийн ордны баруун хойд талын хаалганы дэргэд 150 хүний суулт зарлан засмал талбай дээр хэвтэж, сууж байна. Тэд Монголын төрд итгэл алдарлаа, Луйварчдыг дэмжиж, хохирогчдыг басан доромжлохоо зогсоо гэх зэрэг туг лоозон өргөсөн байна. Тэд дуут дохио, шүглээр зэвсэглэжээ. Чанга яригчаар төр, засгийн эрх баригчдад байнга шаардлага тавьж байв. Суултаа өдөр бүр 50 хүнээр нэмэгдүүлнэ гэнэ. Төрийн ордны бүх үүдэн дээр суултаа үргэлжлүүлж, УИХ хохирол барагдуулах талаар яаралтай шийдвэр гаргахгүй бол суултаа өлсгөлөн болгоно гэнэ. Мөн төв замууд, төмөр зам, онгоцны буудлын талбайг хаах тухай ярилцаж байгаа ажээ. Хохирогчид одоо хайрлах, харамсах зүйл үгүй боллоо гэцгээж байна. Саяхан хохирогчдын гэр бүлээс дахин нэг хүн амиа егүүтгэсэн гэнэ. Насанд хүрээгүй, арван зургаа долоотой хүү хэвтэрт байгаа ээжийгээ эмчлүүлэх мөнгө хураах зорилгоор Бүтээн байгуулалт хөгжлийн сан ХЗХ-нд ээж, хүү хоёулаа хамаг мөнгөө хадгалуулаад луйвардуулчихсан гэнэ. Ээж 49 настай Чулуундолгор нь Дамбадаржаад гэртэй, олон жил хэвтрийн хүнд өвчинд шаналж байгаа юм байна. Хүү сүүлийн үед Ингэж ч амьдрах гэж дээ хэмээн гутранги бодолтой явдаг болсон гэнэ. Тэгээд малынхаа хашаанаас боож амиа хорлосон байжээ. Хамаатных нь хүн Хохирогчдын эрх ашгийг хамгаалах байгууллагад албан ёсоор мэдэгдээд хүүгийн үхэлтэй холбогдсон бичиг баримтаа бүрдүүлж байгаа юм байна. Мөн тэрчлэн хохирлоо олж авахаар олон сарын турш тэмцэж явсан их эмч Н зүрх нь гэнэт муудан Бээжин рүү хагалгаанд орохоор явсан, хохирогч Б нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж байгаа, хохирогч хоёр настны нэг нь хөлөө тайруулах гэж байгаа зэрэг зовлон бэрхшээл бүхэн хохирогчдыг дарж байгаа гэнэ. Гэтэл төр, засгийн ивээлд багтсан том зээлдэгчид, мөнгө угаагчид, хөрөнгө мөнгөө баттай газар нуусан хүмүүс ямар сайхан жаргалтай байгаа гээ.

Г.Жамьян

2007.05.22 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button