Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл зоригийг сонсоно
Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар улс-төрийн хүсэл зориг, эрмэлзлийг сонсох, авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд төрийн албан тушаалтнууд үр дүнтэй оролцох шаардагатай байгааг ойлгуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, орон нутагт авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тодорхой чиглэл гарган ажиллуулах зорилгоор үндэсний хэмжээнд энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа юм.
Үндэсний бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын дэргэдэх шүүх, эрх мэдлийн байгууллагын удирдлагууд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга болон Засаг дарга нарыг оролцуулахаар урилга түгээгээд байна гэж Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
(Ардын эрх 101/633)