Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд яах ёстой вэ

Уг хуралд УИХ-ын гишүүд болон орон нутаг, дүүргийн газрын албаны дарга нар оролцож газар өмчлөл, газрын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон юм. 2002 онд газар өмчлүүлэх хууль батлагдсанаас хойш улсын хэмжээнд газраа өмчилж авсан 154771 иргэн байгаа аж. Тэдний өмчлүүлсэн газрын хэмжээ 17269.58 га болж байгаа бол өмчилж авсан газрын нэг га газрын үнэ 28331020.09 төгрөгт хүрчээ. Үүнээс аймгуудын хэмжээнд газраа өмчилж авсан 91911, нийслэлд 62860 иргэн байгаа гэнэ. Мөн өмчлүүлсэн газрын хэмжээ аймгуудад 14074.84, нийслэлд 3194.74 га талбай байна. Харин өмчилж авсан газрын нэг га газрын үнэ аймгуудад 4.800.000, нийслэлд 132.000.000 төгрөгт хүрсэн аж. Газар өмчлүүлэх ажил нэг иймэрхүү байгаа ч уг ажилд алдаа дутагдал цөөнгүй гарч буйг хуралд оролцогсод ярьж байсан. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх хуулийг анх батлахдаа алдаа дутагдал гаргаснаас хэрэгжүүлэх явцад энэ нь мэдэгдсэн байна. Тиймээс газар өмчлөлийн хуулийг эргэн харж, одоо байгаа нөхцөл байдалдаа тохируулсан өөрчлөлтийг оруулах хэрэгтэйг газрын албаныхан холбогдох албаны хүмүүст хэлж байсан. Уг бага хуралд оролцогсдын заримынх нь саналыг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл

Тазар өмчлөх тухай хуульд зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтаас болж багагүй асуудал үүсч байна. Мөн газар олгох, хяналт тавих гээд бүх эрх мэдэл төрийн байгууллагад төвлөрсөн нь төрийн албаны ажилтнууд авилга авах үүд хаалгыг нээсэн. Иргэд ч дуртай газраа сонгож, байшин барилга барьж буй нь хот төлөвлөлтийг алдагдуулахад хүргэж байна. Түүнчлэн газар ньтөрийн өмч байхад дээр нь барьсан барилга байгууламж хувийн компанийн өмч байдаг. Газрыг зөвхөн иргэнд өмчлүүлнэ гэсэн заалт нь дээрх байдлыг бий болгож байна. Тиймээс газар өмчлөх эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад ч өгөх хэрэгтэй. Ингэж газрын шинэчлэл хийхийн тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах шаардлагатай болж байна. Монголд газрыгэдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй. Уг нь ядуу буурай улс оронд газраа үл хөдлөх хөрөнгө болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал хөгжих магадлал их байдаг. Дэлхийн эдийн засгийн байгууллагаас гаргасан судалгаанд ядуу буурай орныхон 9.3 триллион ам.доллартай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө бүхий газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байна гэсэн тооцоо бий. Мөн дэлхийн шилдэг 20 хөрөнгийн бирж дээр байгаа нийт хувьцааны өртөгтэй тэнцдэг байна. Манайх газраа эдийн засгийн эргэлтэд оруулж үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бий болгож чадвал хөгжих боломж нээгдэнэ.

Хотын ерөнхий менежер Т.Мөнхбаяр

-Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах болон бусад үйл ажиллагааг уялдуулах, үнэт цаасны зах зээлийг хөг жүүлэх нь бидний зайлшгүй ярих асуудал болоод байна. Ер нь газар өмчлөлийн хуулийг цаг хугацаагаар шахаж гаргасан нь 100 хувь үр дүнд хүрсэн зүйл биш. Газар өмчлөлийн тухай хуульд гаргасан зарим алдаа дутагдлаа яаж засахаа одоо гаргах зөвлөмждөө сайтар тусгаж өгөх хэрэгтэй. Тухайлбал, зөвшөөрөлгүй газар дээр барилга, байшин барьсан тохиолдолд тухайн объектыг улсын өмч болгоно гэж хуульд заасан байдаг. Гэвч яаж, ямар арга замаар уг асуудлыг зохицуулахаа нэг бүрчлэн тодорхой тусгаж өгөөгүй. Энэ мэтчилэн Газар өмчлөх тухай хуульд тодорхой нарийвчлан тусгаж өгөөгүй зүйл цөөнгүй байгаа.

-Барилга, хот байгуулалтын сайд Ж.Наранцацралт

-Манай яамнаас газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадаж байгаа. Монгол Улсын иргэнд эрхийн бичгээр газар өмчлүүлэх асуудлыг Үндэсний аюулгүйн байдлын зөвлөлд оруулах нь зүйтэй гэж үзсэн. Хэрэв энэ ажлыг зөв хийж, хэрэгжүүлж чадвал иргэн үнэт цаасаар баталгаажсан эрхийн бичгээр газар өмчлөх боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, заавал эрхийн бичиг нь үнэт цаасны хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болно. Ингэвэл хөрөнгийн хоёр дахь зах зээл үүсч, иргэн тухайн өмчилсөн газраа цааш нь худалдах, орон сууц болгох, барьцаалах бүрэн боломж нээгдэнэ гэв. Мөн зарим нэг төлөөлөгч газар тариалангийн зориулалтаар ашигладаг томоохон газарт гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, харин иргэдэд өөрсдийнхөө хүнсний ногооны хэрэгцээг хангахуйц бага хэмжээний газрыг өмчлүүлье гэсэн санал тавьж байсан. Ийнхүү дөрвөн цаг орчим газрын шинэчлэл, тулгамдсан зорилтын талаар саналаа солилцож, ярилцсан бага хуралд оролцогсод УИХ-д хандаж зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид,

Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх нийгэм, эдийн засаг, эрхзүйн орчин, нөхцөлийг судалж, шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, Газрын төлбөрийн тухай хуулийг Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуультай уялдуулан шинэчлэн найруулах, газрын үнэ, үнэлгээг боловсронгуй болгох замаар газрын зах зээлийн жишиг үнийг судалж тогтоох, санхүүгийн кадастрын тогтолцоог бий болгох гэжээ.

Мөн тариалангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэнд тариалангийн газрыг зээлээр, хэсэгчилсэн, эсвэл шууд худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр давуу эрхээр өмчлүүлэх боломжийг судалж шийдвэрлэх, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас газрын мэдээллийн санг эрхлэх болон бусад үйл ажиллагаанаас улсын төсөвт, оруулах орлогыг нэмэгдүүлэх, орлогын тодорхой хувиар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэргээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг зөвлөсөн байна. Харин Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яаманд Газрын харилцааны эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг шинээр батлуулах, зарим хууль тогтоомжийг шинэчлэн найруулах болон нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барих, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяаллыгзөв тогтоож, тогтвортой ажиллуулах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяаллыг зөв тогтоож тогтвортой ажиллуулах, түүнийг хуульд заасны дагуу төрийн тусгай хамгаалалтад байлгах нь зөв гэжээ. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг ил тод, нээлттэй шуурхай болгох, Монгол Улсын иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх оны тавдугаар сарын нэгэнд дуусгавар болохтой холбогдуулан газар өмчлүүлэх болон олон нийтэд сурталчлах ажлыг эрчимжүүлэх зөвлөмжийг өгсөн юм.

Б.Майцэцэг

2007.05.22 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button