Шинэ Барон

Британийн хар арьстай залуу Люис Хэмилтон. Энэ нэр Германы нисгэгч Михаил Шумахерийн дараа барон гэсэн хэргэмийг урдаа авч байгаа анхны тамирчин болж байна. Тэрбээр дэлхийн аварга Фернандо Алонсогийн дараа хоёрдугаарт бичигдэж байсан ч сүүлчийн хоёр тэмцээнд испани залууг гүйцэж түрүүлсэн нь ийнхүү шинэ барон гэж бичүүлэхэд хүргэжээ. Люие Хэмилтоноос өмнө хэн ч ингэж Формула-1″-ийн анхны гараагаа дүүрэн амжилтаар эхэлж байгаагүй юм. Хар барон-ы тайван, итгэлтэй байдал нь домогт Михаил Шумахертэй зүйрлэхэд хүргэжээ. Бүр Улаан барон-ны хамтрагч Эдди Ирвин хүртэл Макларен-ы залуу нисгэгчийг М.Шумахертэй зүйрлэхээс татгалзаагүй байна. Эдди Ирвин М.Шумахер яг л түүн шиг авьяастай байсан. Магадгүй тэр Хэмилтоноос яльгүй хурдан ч тэд нэг зам дээр уралдахгүй тул харьцуулах хэрэггүй гэжээ. Люис Хэмилтон Макларен-д 13 настайдаа хөл тавьж Формула-1″-ийн түүхэнд гэрээ байгуулсан хамгийн залуу тамирчин болж байсан юм. Тэрбээр 15 хүрмэгц картинг ангиллын уралдаанд мөн л хамгийн залуу нисгэгчээр уралдаанд оролцож байв. Люис энэ сарын 27-нд Монакод болох тэмцээний Гран-Приг авна гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button