Р.Раш Ажилгүйчүүдээр дүүрсэн гурван хот, эцэс төгсгөлгүй нүүдэлтэй л болно доо

-Хоёр асуудал ярилцлаа. Эхнийх нь аж үйлдвэрийн парк байгуулах тухай үзэл баримтлал, түүний төсөл. Нөгөө нь эрдэс баялгийн нөөцийг 2015 он хүртэлх хугацаанд тогтоох УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал. Энэ хоёр дээр ажлын хэсэг байгуулсан. Мөн Үйлдвэр худалдааны яамны байр суурь, энэ талаар баримталж буй бодлого, хийж байгаа ажилтай нь тодорхой танилцлаа.

-Дээрх асуудлуудыг хэлэлцэх эсэх асуудал дээр бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна?

-Олон янзын санал, бодолтой байгаагаа илэрхийлж байна. Ялангуяа, олон ажлыг зэрэг эхлүүлэх нь зөв үү, буруу юу. Байршил, сонголт, хөрөнгө зэргийг хаанаас яаж зохицуулах гэж буй талаар нэлээд ярилцсан. Нөгөө талаар хөнгөн, хүнд үйлдвэрийн чиглэлээр парк байгуулна гэж байгаа.

Хөнгөн үйлдвэр дотор мал аж ахуйн гаралтай түүхий эд болох ноос ноолуур, мах, арьс, шир дээр тулгуурласан үйлдвэрүүдийг байгуулъя гэсэн нь чухал зүйл. Гишүүд ч энэ асуудлаас болж багагүй маргалдсан. Эцэст нь гишүүдийн хэлж, ярьсан зүйлийг сайн тусгаж, яаман дээрээ дахин авч узье гээд хэлэлцэхээр боллоо. Харин хоёрдугаар асуудлыг нухацтай хэлэлцэж чадаагүй.

-Яагаад?

-Ерөнхийлөгчөөс өргөн баригдаж магадгүй байгаа Улс орны хөгжлийн 2021 оны стратеги төлөвлөгөө гэж бий. Тиймээс тэр асуудалтай яаж уялдахыг мэдэхгүй. Зарим гишүүд хуулийн төсөл өргөн барих тухай асуудал хүртэл яригдаж байна. 47 дахь өргөрөг.өөс хойших газар манай нутагт хамаардаг. Ойн 80, усны нөөцийн 70 орчим хувь нь байгаа тэдгээр газруудад уурхай нээж, ашигт малтмал олборлох асуудлыг боливол яасан юм бэ гэж ярьж байна. Тийм учраас энэ удаа 2015 он хүртэлх нөөцийн тухай асуудлыг хойшлуулж, яамны мэргэжлийн байгууллагатай нэлээд сайн нягтарч ажиллах үүргийг ажлын хэсэгийнхэнд үүрэг болгосон.

-Аж үйлдвэрийн парк байгуулахад татварын хөнгөлөлт их байгаад зарим гишүүд дургүйцсэн юм уу?

-АН-ын зөвлөл дээр ч ийм яриа гарсан байна лээ. Хашаа барьчихаад л татварын хөнгөлөлт эдэлнэ гэдэг болж. Ийм байж таарахгүй гэж тэд үзсэн юм билээ. Харин манай бүлэг дээр энэ асуудал нэлээд өргөн хүрээнд яригдсан. Үйлдвэрлэх хүчний хөгжил, байршил ямар янзтай байх вэ. Заавал Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод гэж ярих уу. Хүн амын суурьшил, хөгжил, хөдөлгөөнтэйгээ холбовол яасан юм. Хотоос хөдөө рүү чиглэсэн механизмыг бий болгохгүй бол баахан ажилгүйчүүдээр дүүрсэн гурван хот, эцэс төгсгөлгүй нүүдэл рүү гулсан орж байна гээд л.

Дээр нь мал аж ахуйгаа түшиглэсэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл зүгээр юм. Мөн цөөхөн томоохон уурхайд их хүч хаяж хөгжүүлэх нь зүйтэй гэх гишүүд ч цөөнгүй байна. Өнөөдөр дэлхийд монгол гэж нэрлэгдэж байгаа Говь компанийн тааруухан загвартай цамц, байван нь ихэдсэн архи, таван улсын нийслэлд очиж байгаа МИАТ-ын онгоц, дундад зууны гэж хэлэгдээд байгаа галт тэрэг л байна. Уг манай улсын хүн ам цөөн, газар нутаг уужим байхад барагтай л бол хүний дор орж, залуус нь гадаадад очиж ажиллана гээд бие биенийгээ дарж алчихгүй байх байсан. Ер нь, монголын бэлчээрийн мал аж ахуи гэдэг манай улсын тусгаар тогтнолын үндэс юм шүү дээ. Аж үйлдвэр хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр зэс, ураны үнэ өндөр байгаа болохоор гадаадынхан манаи улсыг ихэд сонирхож байна. Тэдний сонирхолд тааруулж үүцээ нээчихдэг ч хожим яаж амьдрах вэ гэдгээ давхар бодох хэрэгтэй.

Ц.Хулан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button