Ядаж ичиж сураасай

Монгол Улсын төсөв өдөр бүр нэг тэрбум төгрөгөөр бэл нэмж, улстөрчдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь олгож байгаа. Бэл зузаантай төрийн бодлого тодорхойлж буй гэх хувь заяандаа баярлаж ханадаггүй тэдний хувьд энэ бол том шан. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэдэнд ийнхүү өдөр бүр нэг тэрбум орчим төгрөгийг бэлэглэж. Уг нь бол тэдэнд биш Монгол Улсад гэж байгаа.

Гэтэл Улаанбаатар хотын замын энхэл донхол бөөрний өвчнийг сэдрээж, улс орны итгэл найдвар болсон залуус харь гүрнийг зорих. Гадагшаа явах хэрэгтэй гэх уриа лоозонгоор тэдний сэтгэлийг хөшүүрэгдэж, нүд тайлах хэрэгтэй хэмээн амь насыг нь золиосолж буй. Аль ч орны улстөрчид үнэхээр ийм худалч, бас увайгүй байдаг хэрэг үү. Аль эсвэл Монголын улстөрч гэхээрээ л ийм арчаагүй, увайгүй, сэтгэл нь зэврүүхэн байдаг юм болов уу. Үл ойлгогдох байдал…

Өнгөрсөн долоо хоногт Нийг-мийн бодлогын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Ц.Сүх-баатар Гишүүд өөрсдийнхөө тойргийн хүмүүсийг бүртгүүлсэн чинь одоо дахиад бүртгүүлэх хэрэгтэй болох нь уу. Бидний нэр төр гэж юм алга болох нь гэж ичих ч үгүйгээр хэлж байна билээ. Тэрээр ирэх сонгуульд нэр төртэйгээр орохыг хүсч буй бололтой. Түүнд нэр төр хэрэгтэй байхад Монголд эрүүл саруул ирээдүй үе хэрэгтэй. Хэдийгээр эрхэм гишүүн өөрийнхөө үгийг цааш нь арай глобаль эрх ашгийн үүднээс үргэлжлүүлсэн ч та бидний итгэл хүлээлгэж, төрд томилсон хүмүүс ийм арчаагүй байгаа нь үнэхээр байж болох үзэгдэл үү.

Өнгөрсөн оны улсын төсөвт их бүтээн байгуулалт гэсэн хаягтай 160 орчим тэрбум төгрөгийг тусгасан. Харин энэ онд 300 тэрбум гэх. том тоо бий. Тэр мөнгийг захиран зарцуулснаар олон мянган хүн ажлын байртай болж, хүмүүс цалингийн зээлээр байр сууц авч, асуудлаа шийдсэн нэг нь амрах гэж гадагшаа явж болохгүй хэрэг үү, Яагаад болохгүй гэж…

Дээрх асуултын хариулт тун энгийн. Саарал ордонд өрнөж буй албан тушаал, хувийн эрх ашгийн төлөөх тулаан чуулганы танхимаас үр дүнтэй шийдлийг гаргахгүй байгаа. Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хувааж идэх гэсэн Ардчилсан нам болон МАХН-ын Төр татвараа хөнгөлөв гэх гоё танилцуулгаар цаг ямагт ард түмнийг хуурч болохгүй биз дээ. Өнөөдөр монголчуудад цалингаараа байртай болж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх эрх зуйн орчин хэрэгтэй байна. Үгүй ядах нь ээ, тэр бүхнийг бий болгох ажлын байр шаардлагатай байгаа. Гэтэл өнөөдөр тэр бүтээн байгуулалтад гэж зарласан 300 орчим тэрбум төгрөгийг юунд зарцуулах гээд байгаа нь тодорхойгүй. Улаанбаатар хотын хэмжээнд он гарснаас хойш арав гаруй мянган хүн ажлын байртай боллоо гэх мэдээлэл нь ч бодитой бус. Ард түмнийг тайвшруулахын тулд нийслэлийн удирдлага ийм тоо бодож олсон гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу. Учир нь төрийн эрхэнд байгаа бүх хүн л худлаа хэлж байгаа шүү дээ.

Харамсалтай нь, алт зэсийн үнэ өслөө гэх урамтай мэдээний балгаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, ажилгүй, ажилтай мөртлөө цалин багатай хүмүүс нь төлбөрийн чадваргүй болбол яана. Уг нь улсын халаас зузаарахын хэрээр ард түмний амьдрал дээшилдэг бол ингэж хараәр бодох шаардлагагүй. Гэвч эрх мэдэлд хүрсэн бүхэн нь ард түмний нэрийг барьж, ард түмний луйвардаад байна шүү дээ. Энэ янзаараа оны төгсгөлд тендер зарласан чинь бүтээгүй, хойшилсон. Тендерийн ялагчаа тодруулж амжсангүй ээ гээд бүтээн байгуулалт хийгээгүйнхээ шалтгааныг тоочоод эхлэвэл битгий гайхаарай. Учир нь тэд Монголын төрийн түшээд шүү дээ. Тэд ингэж бичих шалтгаан болж буйнхаа төлөө ядаж ичиж сураасай.

(Ардын эрх 101/633)

Г.ЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button