Эрүүгийн хуулийг шинэчлэх эсэхийг өнөөдөр хэлэлцэхээр товложээ

УИХ-ын зарим гишүүн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн онд санаачилсан гэдэг. Тэд өнгөрсөн хугацаанд уг хуулийн зарим заалтыг өөрчлөх талаар хувь хувийн саналыг дэвшүүлж дээрх төсөлд тусгасан юм байна. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хүлээлгэх ялын бодлогод өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас эрхэм гишүүд санаачилга гаргасан нь энэ аж.

Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хууль бодит байдалтай нийцэхээ байсны бодит жишээ нь тухайн иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-30 дахин нэмэгдүүл-сэнтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулах зәалт юм. Мөн эдийн засгийн гэмт хэрэг үйлдэх арга, хэлбэр нарийссан, банк, санхүүгийн зах зээлд шинэ тутам байгууллагууд бий болсныгуншигч та ч гэсэн мэдэх биз ээ. УИХ-ын гишүүдийн хэлж байгаагаар, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хәдгаламж зээлийн хоршооны тухай нэг ч заалт оруулаагүй байгаа гэсэн. Мөн ялын бодлого гэж томоохон хэмжээний цогц бодлого уг хуулинд тусгагдсан байдаг нь хуулийн төслийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаагийн гол шалтгаан юм байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хэвлэлийнхэнд халгаатай нэгэн заалт бий. Сэтгүүлчдийг бичсэн байр суурь мэдээ, нийтлэлийнх нь төлөө баривчилж, хорьж шийтгэдэг эрүүгийн хэргийн заалтыг дээрх төсөлд хассан. Гэвч эрхэм гишүүдийн зарим энэхүү заалтыг хэвээр байлгах саналтай байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, Б.Бат-Эрдэнэ нар Ц.Шаравдорж гишүүнээр ахлуулан уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байгаа юм байна. Мөн манай улсын урдаа барьдаг хууль, шүүх, прокурорын байгууллагын ажилтнууд хуулийн төслийг боловсруулалцаж байгаа аж. Юутай ч хэлэлцэлгүй удсан уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

(Ардын эрх 101/633)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button