Ш.Сайхансамбуу тэргүүтэй баячууд олимпийн алтан медалийн эздэд 50 саяыг амлажээ

2008 оны олимпоос ядаж хоёр медаль зулгаахын тулд олимпийн бүх төрөлд хамгийн сайн гэсэн таваас доошгүй тамирчнаа сойж байгаа аж. БНХАУ-ын тамирчид дошин дээрээ өрсөлдөх тул бүх медалийг авахаар бэлтгэж байгаагаа нуугаагүй. Бүүр их хэмжээний хөрөнгө мөнгө хаяж эхэлсэн гэнэ. Үүнийг нь сонссон манай бизнесмэнүүд ч бусдаас дутахгүй гэдгээ харуулж олимпийн нэг нэг төрлийг хуваан авч ивээн тэтгэж эхлээд байна. Олимпийн бэлтгэлд хэдийнэ гарсан баг тамирчдад Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Д.Арвин, Нарантуул-ын Ш.Сайхансамбуу, Голомт-ын С.Баясгалан, Жигүүр Гранд-ын Баттөр гэх нэр бүхий бизнесмэнүүд хамаг байдгаа цацаж эхлээд байгаа бөгөөд алтан медаль авсан тамирчинг 50 саяар байлж байгаагаа нууцхан шивнээд байна. Олимпоос медаль авбал улсаас мөнгө авахаас гадна бизнесмэнүүдийн амлаж байгаа мөнгө тамирчдын хорхойг гозгонуулж ёстой л эцсийнхээ хөлсийг гартал зүтгэх тухайгаа амлаад байгаа гэнэ.

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button