Номин-гийн Ш.Баярсайханы нүнжиг
Түүний араас сүлжээ дэлгүүрээрээ нэхэж яваа хүн бол Миний дэлгүүр сүлжээний эзэн Ц.Сэргэлэн. Эдгээр баячуудын орлого секунд минутаар өсөж, үржиж байдгийг Улаанбаатар хотоор нэг тархсан дэлгүүрүүдийнх нь орлогоос харж болох биз. Олны хараанд тэр бүр өртөөд байдаггүй эдгээр эрхмүүдийн нэгийг УИХ-ын гишүүн Шагдарсүрэнгийн хүү, нөгөөг нь загвар өмсөгч Ариунаатай суусан гэдгээр нь хүмүүс там тум гадарладаг. Мөнхийн өрсөлдөгчид Номин, Миний дэлгүүр-ийн эзэд хэн хэнээсээ илүү гарах гэж цаг үргэлж шинийг сэдэж, маркетингийн багаа хоёроос доошгүй гадаад хэлтэй, гадаадад гурван жилээс доошгүй хугацаагаар амьдарсан дээд боловсролтой залуусаар бүрдүүлдэг гэсэн. Тэдний энэхүү тэмцэл, далд өрсөлдөөн саяхныг болтол нууцлагдмал байсан бол Саппоро төвийн дэргэдэх алга дарам газраас болж олон түмэнд ил болсон. Газар булаацалдсан боссууд хэд хэдэн удаа нүүр тулан уулзсан ч үр дүнд хүрээгүйгээр барахгүй эгээ л зодоон цохиондоо тулаагүй гэсэн. Тэд шүүхэд хандаж асуудлаа шийдүүлэх гэсэн боловч хойшлогдсоор байсан аж. Хүлээж ядаад цөхөрсөн боссууд саяхнаас учраа ололцож, эвлэрэлд хүрээд байгаа гэнэ. Тиймээс эв найрамдалтайгаар газраа хувааж авах бололтой.
Зиндаа