Найзуудын нам
АН-аас өрх тусгаарлаж, гал голомтоо бадраасан энэ намын үүсгэн байгуулагч нь цагтаа тус намыг удирдаж явсан бол дарга нь АН-ыг гудамжинд лааз өшиглөж байх үед УИХ-д ганцаараа төлөөлж сууж байсан. Тиймээс тэднийг намынх нь жирийн гишүүд нь од хэмээн цоллодог юм билээ. Шадар сайдыг нам байгуулах сургаар БХБ-ын сайд Ж.Наранцацралт, БХ-ын сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ж.Батхуяг гээд цөөн нөхөд нь дагасан. Тэр үед учир мэдэх хүмүүс М.Энхсайхан найзуудаа түшиглэж нам байгууллаа даа гэцгээж байсан. Үнэхээр ч Ж.Наранцацралт хал үзэж халуун чулуу долоож, ялж, ялагдаж явах үед нь нөхөрлөж явсан улс төрийн найз бол, УИХ-ын гишүүн Ж.Батхуяг М.Энхсайхан нар гэр бүлийн найзууд гэнэ. Тэрээр М.Энхсайханыг ерөнхий сайд байхад Эдийн засгийн бодлогын зөвлөх хийдэг байсан аж. Өдгөө байгаа, байхгүй нь мэдэгддэггүй энэ нөхөр уг нь АН-ынхан дунд нэр хүнд , сайтай, төлөв түвшин нэгэн. Бас ч үгүй чамгүй мэдлэг боловсролтой түүнийг санхүү менежмент, эдийн засгийн чиглэлээр цахиур хагалах хүн гэж үнэлдэг юм билээ. Түүнийг салбараасаа урваж УИХ-ын амьгүй албатуудын нэг болсонд нь харамсах хүн ч байдаг гэдэг. Гэхдээ ҮШН жил жилээр ээлжлэн намаа удирдах болохоор удахгүй хонины ээлж түүнд ирж, дараа жил намын дарга болох биз ээ.
Зиндаа