Эрүүгийн хуулиас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн үгийг л хасах гээд байгаа

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд сэтгүүлчдийг эрүүгийн хэргээр ялладаг заалтыг хассан гэсэн. Та үүнийг дэмжиж байгаа юу?
А.Цанжид -Сонсоогүй л юм байна. Гэхдээ би дэмжихгүй. Яагаад гэвэл, нэг нь хэлэх, нөгөө нь хамгаалах эрхтэй шүү дээ. Шүүхийн шударга зарчим гэж байдаг л юм бол, шүүх шударга шүүдэг л юм бол зөв, бурууг нь нотлох эрхтэй. Буруу зөрүү юм биччихээд шүухэд дуудагдаггүй., болчихвол нэг их хачин дархлаа тогтоно биз дээ. Сэтгүүл зүйг улс төрд их ашиглах болжээ. Улс төрд мөнгөтэй хүмүүс шургалж байна. Зарим нь өөрийн гэсэн телевиз, сонинтой болж, тэдгээрийгээ улс төрийн зорилгоор ашигладаг. Тиймээс ийм эрх зуйн орчин бүрдүүлэх болоогүй. Улс төр бохир байна шүү дээ. Эхлээд улс төр, мөнгө хоёрыг салгах хэрэгтэй. Бодоод үз л дээ. Улстөрчид өөрийн мэдлийн мэдээллиин хэрэгсэлтэй болчихоод бие биенээ муучлаад байхаар сэтгүүл зүйн нэр хүнд унаж байна. Сэтгүүл зүйг нэр хүндтэй, нийгэмд гол үурэгтэй болгоход л анхаарлаа хандуулах нь зөв байх.
Р.Эрдэнэбүрэн -Дэмжиж байна. Эрүүгийн хуулиас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гэсэн үгийг л хасах гээд байгаа. Хуулийн заалтыг сэтгүүлчид рүү чиглүүлсэн үгс юм шүү дээ. Үүнийг хэвлэл, мэдээллиин хэрэгслээр биш, хэн нэгэн болгож ерөнхий утгатай болгосон.
Т.Вадамжунай -Сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн тогтолцоо байгаа нь олон талын хүндрэл учруулаад байх шиг байна. Нөгөөтэйгүүр хэвлэлийнхэн маань зарим үед арай ч дээ гэмээр зүйл бичих юм. Тэд хэн нэгэн рүү бай-гаа чиглүүлж явцууралгүйгээр бодит мэдээллийг олон түмэнд хургэх үүрэгтэй. Гэлээ гээд нэг их хатуурхах хэрэггүй л дээ. Сүүлийн хоёр жилийн туршид Т.Бадамжунай хэн бэ гэж ирээд л аймшигтай зүйл бичиж байгаа. Би тэвчээд л байна. Хэзээ нэгэн цагт үнэн мөн нь нотлогдох биз. Яах вэ, зарим улстөрчийн захиалгаар бичиж буйг мэдэж байгаа. Нэг иймэрхүү үе байгаа л юм шиг байна л даа. Цаг хугацааны шалгуураар энэ бохир байдал арчигдаж алга болно гэдэгт найдаж сууна. Сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэдэг заалтыг өөрчлөхийг дэмжиж байна.
Д.Ганхуяг -Сэтгүүлчдийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө эруү үүсгэдэг тэрхүү заалтыг олон улсын жишигт нийцүүлэн хасах нь зөв.
(Ардын эрх 101/633)