МАХН-ын бүлгийнхэн нутгийн хойд хэсгийг хамгаалж үлдэхээр тохирчээ

УИХ дахь МАХН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАХН-ын бүлгийн дарга Д.Идэвхтэн болон МАХН-ын бүлгийн дэд дарга Б.Эрдэнэсүрэн нараас сонирхсон юм.

Д.Идэвхтэн

-Үйлдвэр, технологийн паркийн тухай хуулийн төслийг хэлэлцье, дэмжье, гэхдээ эрдэс баялгийн бодлого болон 2021 он хүртэлх Монгол Улсын стратегийн бодлоготой уялдуулъя гэж бүлгийн хурал дээр тогтлоо. Мән Монгол Улсын эрдэс, баялгийн нөөцийг 2015 он хүртэлх хугацаанд ашиглах талаар төрийн бодлогын тухай асуудлыг хэлэлцэх эсэхийг дэмжихээр болсон. 2015 он гэдгийг нь ойрын хугацаанд ашиглах томоохон ордуудтай холбоотой гэж ойлгох, түүнээс цаашхи хугацаанд хийх ажлыг эдийн засгийн хөгжлийн стратегитай уялдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Ц.Мөнх-Оргил гишүүн газар зүйн 47 дугаар өргергөөс хойшхи нутагт Монгол Улсын ногоон бүсийг бий болгох талаар хуулийн төслийг өргөн барих гэж байгаа. 47 дугаар бүс гэдэг нь Улаанбаатар хот орчим буюу нийслэлээс хойшхи хэсэг багтаж байгаа. Өөрөөр хэлбэл хойд хэсгийн байгалийг илүү хамгаалж үлдэнэ гэсэн үг. Харин говийн бүсийг бол ашигт малтмалыг нь түлхүү ашиглах агуулгатай хууль байгаа юм. Үүнтэй уялдуулах асуудлыг бүлэг дээр ярьж тогтлоо. Төсвийн байгууллагын тухай, Төсвийн байгуул-лагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг мөн ярилцлаа. Энэ хоёр хуулийг нэгтгэж оруулж ирэх чиглэлийг Засгийн газарт өгсөн байсан. Энэ чиглэлийг Засгийн газар хэрэгжүүлж, шинэ хуулийн төслийг өргөн барьсны дараа хэлэлцье гэж тохирлоо.

Б.Эрдэнэсүрэн

-Үйлдвэр, технологийн паркийн тухай хууль, Эрдэс бәялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцсэн. Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг холбогдох бүх хүмүүс байлцаж, ажүйлдвэрийн салбарыг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Ер нь бол эдгээр хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Эдгээр хуульд томоохон өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай юм. Жишээ нь Үйлдвэр, технологийн паркийн тухай хуулийг Эдийн засгийн чөлөөт бүсийн тухай хуультай уялдуулах хэрэгтэй байна. Эдийн засаг, татварын аль болох давуу нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Технологийн хувьсгал хийж чадахуйц чиглэлийг тодорхой гаргаж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа. Үйлдвэр, технологийн паркыг улсаас хөрөнгө зарж байгуулах, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж болох зүйлийг тодруулах шаардлагатай талаар гишүүд саналаа хэлж байна. Бүлгийн хурлаар Эрдэс баялгийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх асуудлыг мөн хэлэлцсэн. Үүнийг Ерөнхийлөгчөөс санаачилсан Монгол Улсын хөгжлийн 2021 он хүртэлх бодлоготой уялдуулах нь зүйтэй гэж үзлээ.

-Эмэгтэйчүүдийн квотыг 15 хувь болгох талаар МАХН-ын бүлгийн гишүүдээс санаачлага гарсан юм уу?

-Мэдэхгүй, бүлгийн хуралдаанаар ярьсан зүйл лав алга. Ер нь Сонгуулийн тухай хуульд бол эргэж хармаар зүйл байгаа шүү. Энэ хуулиар сонгуулийн компанит ажлаас хойшхи асуудлыг цэгцэлсэн. Ард түмнийг улс төржсөн талцсан нөхцөл байдалд байлгахаас зайлсхийхийн тулд сонгуулийн компанит ажил эхлээгүй байхад сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглох ёстой байжээ. Дандаа улс төржөөд байвал улс хөгжихгүй шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь гэж хуульчилсан байгаа шүү дээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ талаар эхлээд эмэгтэйчүүдийн байр суурийг сонсох хэрэгтэй байх.

(Ардын эрх 101/633)

Г.ХАСАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button