Ардчилсан намын 30 эмэгтэй нэр дэвших болзол хангажээ

Эхний ээлжинд есөн бүсгүйг АНУ-ын Бүгд найрамдах эмэгтэйчүүдийн холбоотой хамтран эрх чөлөөний оронд илгээж сонгуулийн менежмент судлуулсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооныхон тэр эрчээ алдахгүйг хичээж байна. Тус намынхны гишүүддээ тавьж буй нэг болзол нь нэр дэвших сонирхолтой хүн 0үр 20 сая төгрөгийг намын санхүүд хандивлах явдал юм. Түүнээс таван сая төгрөгийг нь ойрын хугацаанд тушаасан байх ёстой. Тэгвэл энэ болзлыг 30 эмэгтэй хангажээ. Тэдний тоонд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Дэлгэрмаа, дэд тэргүүн Ш.Батцэцэг, ҮЗХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл, Монос группын эахирал С.Эрдэнэчимэг нар багтаж буй аж. Гэвч нэр дэвших болзол хангана гэдэг нь эмэгтэй гишүүдэд тойрог бэлэн олдоно гэсэн үг хараахан биш гэнэ. Улстөрч эрчүүд эмэгтэйчүүдэд ногдох квотыг аль болох багасгахын төлөө ажиллаж буй. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд ямар нэг шалтгаанаар нэр дэвших боломжгүй болбол хандивын мөнгөө буцааж авах эрхтэй, харин эрчүүд намын санхүүд оруулсан мөнгөө аль ч тохиолдолд эргүүлж авах ёсгүй юм байна. Иймээс бүсгүйчүүд эрсдэлээс эмээлгүй хандиваа өргөж байгаа бол эрэгтэйчүүд өөрийн гэсэн тойрогтой болсон цагтаа л халаасаа тэмтрэхээр азнаж байгаа ажээ.

(Ардын эрх 101/633)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button