Холимог хувилбар жижиг намуудыг хөдөлгөөнд оруулах уу?
Сонгуулийг олон мандаттай томсгосон тойргоор явуулах зарчмыг үндсэнд нь зевшөөрсөн ч эцэслэн шийдвэрлэж чадалгүй өдийг хүрсэн билээ. Тоысгосон тойргоор сонгууль явуулбал МАХН, Ардчилсан намаас бусад нам гарч ирэхэд хүнд гэж ажиглагчид үздэг. Гэтэл сүүлийн үед сонгуулийг мажоритар /олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгох/, пропорциональ /хувь тэнцүүлсэн/ холимог хувилбараар явуулах талаар ярилцах болсон нь жижиг намуудын нарыг гаргаж, хөдөлгөөнд оруулах хандлагатай болжээ. Холимог хувилбараар сонгууль явуулбал үхрийн бөөр шиг олон намын төлөөлөлтэй парламент, үүнийг дагасан эрээвэр хураавар Засгийн газар бүрдэхийн ёр гэж том намынхан татгалзангуй байна.
(Ардын эрх 101/633)
Д.ОЮУН