Уртын дууч, МУСТА Г.ХонгорзулБи мундагтаа биш уртын дууны мундагт би явж байгаа
Юуны өмнө хоёр дахь бие даасан тоглолтын онцлог ямар байх талаар яриагаа эхлэх үү?
– Миний энэ удаагийн тоглолт аялгуут түүх болсон уртын дууны маань утга аглуулганд эртнээс эдүүгээг хүртэл уламжлагдан ирсэн монгол ахуй, уудам тал нутгийн минь үзэсгэлэн учирлан уянгалаж ухааруулан эгшиглаж байдаг. Иймээс орчин цагийн суурин амьдралыг өнө эртний нүүдэлчин амьдралтай харьцуулан харуулахыг зорьсон юм.
хамгийн сүүлд хаагуур явж уран бүтээлээ хүргэн, монгол орноо сурталчилсан вэ? Уртын дууг та их сайхан дуулдаг шүү
– Би мундагтаа биш уртын дууны мундагт би явж байгаа юм. Хамгийн сүүлд АНУ, Герман, Канад Орос яваад ирлээ. Уртын дуу бол мянган жилийн тэртээгээс хөгжсөөр ирсэн. Харин би цааш улам түгээх гэж л чармайж байгаа.
Тайз засалт үзэгчдийн анхаарлыг зүй ёсоор татдаг. Та ямар бэлэг барих гэж байна ?
– Монгол үндэсний хэв шинжийг илтгэсэн тоглолт байх болохоор эхлээд орчин үеийн тайзнаа, дараа нь монгол төрхтэй үндэсний зан заншил, онцлогийг хадгалсан тайзнаа уран бүтээлээ толилуулна. Үзэгчдийг үндэсний хувцсаар гоёсон охид, залуус угтан авч монгол ахуйд орж ирснийг нь мэдрүүлнэ.
Таны анхны тоглолтын тасалбарыг санаж байна 20 доллар байсан. Харин энэ удаагийн тоглолт ямар үнэтэй байгаа вэ?
– Өнгөрсөн жил 400 хүний дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа уртын дууг олон танилуулах үүднээс Хэрлэнгийн домог тоглолтоо толилуулж байсан. Харин энэ удаад Монгол бөхийн өргөөг сонгон илүү олон хүнд уран бүтээлээ хүргэхийг зорьж байгаа. дээрээс нь ганцхан өдөр тоглоно.
Монголд анх удаа эд эрхтэн даатгасан гэсэн. Энэ даатгалт таныг хамрагдсан гэсэн үүнийг тодруулвал?
– Саяхан надад их баяртай үйл явдал тохиолдлоо. Би даатгалын МИГ компанийн 15 жилийн ойд урилгаар дуулсан юм. Гэтэл тэд Таны хоолойг даатгаж болох уу гээд хоолойг минь 100 сая төгрөгөөр даатгасан. Тэгээд зогсохгүй тоглолтыг минь ивээн тэтгэж байгаа. Би саналыг маш их баярлаж нүдэндээ нулимстайгаар хүлээж авсан даа. Дэлхийн олон оронд тоглолтоо хийгээд явж байхад сэтгүүлчид олон төрлийн асуулт асуудаг. Тэдний нэг нь даатгалын асуудал юм. Харин одоо энэ асуултанд ам дүүрэн хариулах болсон. Энэ удаагийн даатгал нь миний хувьд төдийгүй уртын дууны хөгжилд оруулж буй том хөрөнгө оруулалт.
Машин даатгууллаа гэхэд эрэсдэлтэй үед мөнгө авдаг шүү дээ. Харин хоолой даатгуулна гэхээр яг ямар байхыг төсөөлж чадахгүй байна л даа?
– Жишээ нь хоолой сөөлөө гээд би даатгалын компаниас мөнгө нээхээд байхгүй. Бидний хооронд гэрээ байгаа. Зөвхөн онцгой тохиолдолд гэсэн тодотгол байгаа. Гэнэтийн осол аваарт өртөх, бүх насаараа дахин дуулж чадахгүй болсон үед. Уртын дуу бол тийм амархан дэвтэх ааруул биш шүү дээ. Миг даатгалын компани тэр байтугай сар болгон өгөх ёстой татварыг хүртэл өөрөөсөө гаргаж байгаа шүү.
Өнгөрсөн жил тоглолтоо хийхийн хамтаар шинэ цомог үзэгчдэдээ бэлдэж байсан. Харин энэ удаад?
– Саруул тал гэсэн уртын дууны цомог байсан. Энэ цомогт урдын дуу юунаас эхтэй болохыг харуулах гэж зорьж байсан. Ирэх 7, 8 -р сард хос DҮD гарна. Түүнчлэн Япончуудтай хамтран олон улсын стандартад нийцсэн цомог гаргахаар явж байна. Ямар ч байсан эхлээд тоглолтоо хийнэ дээ.
Ингэхэд тоглолтын нэрийг тайлбарлаад өгөөч?
– Их талын шуранхай гэж энэ удаагийн тоглолтоо нэрлэсэн. Утга уянгат эгшиглэнг их талаар нүүдэлчилэн амьдарч байхдаа миний монголын ард түмэн зохиож байсан. Урдын дуу хайгүйгээр урдын дууг төсөөлж ч чадахгүй.
Их талын шуранхай-г танаас өөр хэн чимэх бол?
– Тоглолтдоо өөрийн багш ардын жүжигчин Ч.Шархүүхэнг урьж оролцуулж байгаа. Мөн МУГЖ Ц.Түвшинтөгс, МУСТА Б.Батболд, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал хөгжим хамтран тоглоно. Миний шавь болох Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын дуучин С.Сумьяа нар оролцож ая дуугаа өргөх болно.
Тоглолтонд хичнээн дуу дуулагдах вэ?
– Уртын болон ардын 25 дуу дуулах бөгөөд дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг нээж байсан Бор борын бялзуухай, Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж дуулсан Хэрлэнгийн барьяа, Уяхан замбутивийн наран, Урьхан хонгор салхи, Зууны манлай уртын дууч агсан Д.Норовбанздад зориулсан Миний сайхан ээж хэмээх шинэ дуугаа дуулна.
Уртын дууны онцлог нь юу бол. Цөөн үгээр илэрхийлвэл?
– Уртын дууг цөөн үгээр илэрхийлэхийн аргагүй л дээ. Гэхдээ дэлхийд ганцхан хөгжмөө дагуулдаг ганцхан дуу бол уртын дуу юм.
Удахгүй болох тоглолтонд өндөр амжилт хүсэе.
Баярлалаа
Т.Од /olloo mn/