Монросцветмет-ийн хувь нийлүүлэгчдийн хурал эхэллээ

Орхон аймгийн төв болох Эрдэнэт хотод Монросцвөтмет нэгдлийн хувь ниилүулэгчдиин хурал өчигдөр эхэлсэн байна. Хоёр өдөр үргэлжлэх хурлын гол сэдэв нь нь Асгат-ын мөнгөний орд байх бөгөөд Монголын талаас Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадорж, тус яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга Х.Бадамсүрэн, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Монросцветмет нэгдлийн өрөнхий захирал О.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгч оролцож буй гэнэ. Дээрх дурдсан Асгат-ын мөнгөний ордны тухайд өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновын айчлалтай холбоотой бүх мэдээллийн гол түлхүүр нь байсны дээр тэр үеэр тус компанийн удирдлагууд Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзаж байсан юм.

Тэрхүү үйл явдлаас үүдэн Асгат-ын мөнгөний ордыг монголчууд оросуудгүйгээр ашиглах уу, эсвэл дэлхийд мөнгөний олборлолтоороо дөрөвдүгээрт ордог Полиме-талл-ыг хамтрагчаар улдээх үү гэдэг асуулт олны анхааралд үлдсэн.

Хувь нийлүүлэгчдийн хурал энэ асуултад хариулт өгөх зорилготой бөгөөд харин хуралд оролцож буй Монголын төлөөлөгчдийн байр суурийг өнөөдрийн хувьд тодорхойлох боломжгүй юм. Учир нь, аихлан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ерөнхий-лөгч Н.Энхбаярын Оросын холбоо-ны улсад хийсэн айлчлалын үеэр Полиметалл-тай гэрээ байгуулалцаж Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар бараг л тулган шаардлага дунд байснаа хэвлэлээр дамжуулаад авсан байна би-лээ. Уг нь тэрээр нэг долоо хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа Асгат-ыг эдийн заегийн эргэлтэд оруулахад Полиметәлл-аас өөр хамтрагч олдохгүй дээ гэж байсан сан.

Ийнхүү Монголын төрийн мэдэлд үлдсэн цөөхөн хэдэн томоохон өмчийн менежментийг хийж, удир-дан зохицуулж байх үүргийг хүлээсэн Төрийн өмчийн хорооны дарга мэдэн будилж байхад түүний тохойг залган суух хүн нь Х.Бадамсүрэн байх нь. Тэрээр О.Эрдэнийн өмнө Монросцветмет-ийг удирдаж, санхүүгийн будилаан гаргасан хэргээр шалгагдаж байгаа ч саях-наас Үйлдвэр, худалдааны яамны

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын даргаар томилогдоод байгаа нэгэн юм.

Мөн Үйлдвэр, худалдааны сайд Ц.Даваадоржийн тухайд анх-наасаа Асгат-ын мөнгөний ордыг Засгийн газраас зөвшөөрөл авалгүйгээр ОХУ-тай хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан нь буруу гэж үзэж байсан юм. Харин О.Эрдэнийн тухайд Асгат-ын мөнгөний ордыг Полиметалл-тай 5050 хувиар эзэмших гэрээ байгуулсан гол буруутнаар тодроод байгаа бөгөөд түүнийг албан тушаалд нь үлдээх эсэх тухай ярилцах нь энэ удаагийн хурлын бас нэгэн гол сэдэв нь байх бололтой юм билээ.

(Ардын эрх 101/633)

г.энхлэн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button