Хүмүүс ээ сандрах хэрэггүй, хүүхдийнхээ мөнгийг хэзээ ч авч болно

Улирал тутамд олгодог хүүхдийн 25 мянган төгрөгөө авахаар хүмүүс банкны үүдэнд дугаарлан зогсох болсон. Зарим газар хүүхдийн мөнгөө авах гэсэн хүмүүс хоорондоо зодолдсон тухай ч сонсогдов. Хэрүүл уруул, зодоон цохион үүсгэхгүйгээр хүүхдийн мөнгө өгч болдоггүй юм байхдаа гэх хүмүүс ч байдаг. Тиймээс энэ талаар Улсын хөдөлмөр халамжийн газрын мэргэжилтэн Б.Ганчимэгээс тодрууллаа.

-Улирал тутамд олгодог хүүхдийн 25 мянган төгрөгийг хэзээнээс олгож эхэлсэн юм бэ?

-Хоёрдугаар улирлын хүүхдийн 25 мянган төгрөгийгтавдугаар сарын 4-нөөс олгож эхэлсэн. Харин зарим банкинд Төрийн сангаас хүүхдийн мөнгө шилжин ороогүйгээс өнгөрсөн долоо хоногт иргэд хүүхдийн 25 мянган төгрөгөө авч чадаагүй байх. Энэ долоо хоногоос бүх банкинд хүүхдийн мөнгө шилжиж орсон.

-Хүүхдийн мөнгөө авах гэсэн хүмүүс өдөржин дугаарладаг. Ийм чирэгдэл үүсгэхгүйгээр зохицуулж болдоггүй юм уу?

-Энэ бол тухайн банкны зохицуулалттай холбоотой байх. Банкууд өөрсдөө хороо хороогоор нь тодорхой хуваарь гаргаж, хүүхдийн мөнгийг олгож байгаа. Мөнгө нь дуусчихна гэж боддог ч юм уу, яадаг юм хүмүүс бушуухан шиг л хүүхдийнхээ мөнгийг авахаар өөрөө өөрсдөдөө чирэгдэл үүсгэдэг. Уг нь ингэж ажил төрлөө алдан, хэрүүл уруул хийн дугаарлаад байх шаардлагагүй л дээ. Хүүхдийн 25 мянган төгрөгийг хэзээ ч авсан болно. Тэртээ тэргүй банкинд шилжчихсэн юм чинь.

-Банк мөнгө дууссан гэж хэлдэг болохоор хүмүүс бие биеэсээ өрсөж түрүүлж авахыг боддог байх?

-Тийм ч байж болно. Гэхдээ хүүхдийн мөнгийг Төрийн сангаас шилжүүлсэн тохиолдолд дуртай үедээ банкнаас авч болно.

-Тавдугаар сард хүүхдийнхээ мөнгийг авч чадаагүй хүмүүс зургадугаар сард авч болох уу?

-Улирал тутамд олгох 25 мянган төгрөг болон cap тутамд олгодог гурван мянган төгрөгийг нөхөж авч болно. Төрийн сангаас мөнгө нь банкинд орчихсон байгаа тохиолдолд банк ямар нэгэн тайлбар хэлэлгүйгээр мөнгийг тухайн иргэнийг хүссэн цагт нь нөхөж олгох ёстой.

(Ардын эрх 101/633)

Ж.Эрхэс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button