Орос АНУ-аас болж НАТО-тай муудалцах нь

Ажиглагчдын таамаглаж байгаагаар, Польшийн тал Америкийн саналыг зөвшөөрөх нь гарцаагүй гэнэ. Учир нь өөрийн газар нутагтаа АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем суурилуулахыг зөвшөөрсний хариуд Вашингтон Польшид хамгийн сүүлийн үеийн зенитийн пуужин нийлүүлэх бололтой. Хэрэв АНУ Европт пуужингаас хамгаалах системээ суурилуулбал энэ нь ОХУ болон НАТО-гийн харцьцаанд сөргөөр нөлөөлнө гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров урьд нь мэдэгдсэн. Түүнийхээр АНУ өөрийн пуужингаас хамгаалах шинэ систем гэгчийг санаачлаад НАТО болон Европын Холбоо хоёрын алинаас нь ч асуулгүй тус тивийн орнуудад суурилуулахыг шууд тулган шаардаж байгаа аж. Нэг талаас НАТО дэлхий нийтийн аюулгүй байдалд заналхийлэгч тодорхой нэг талын ашиг сонирхлыг өөхшүүлэгч болж хувирч байна хэмээн Сергей Лавров үзэж байна.

Харин Польшийн Гадаад хэргийн орлогч сайд Павел Коваль Москвад хандан Америкийн пуужингаас хамгаалах системийг Европт суурилуулах явдлыг дэвэргэн дэлхийн улсуудын санааг түгшээх хэрэггүй хэмээн мэдэгдлээ. Мөн дээрхээс гадна манай улсаас нийлүүлэх маханд ОХУ хориг тавьснаас болоод хоёр орны харилцаа муу байгаа. Одоогийн байдлаар тоглоомын бүх хөзөр Оросын гарт байна. Хэрэв тэд импортоор авах махныхаа хоригийг цуцалбал ОХУ, Европын харилцаа давхар шинэ шатанд гарч болох юм гэж тэрбээр нэмж хэллээ.

Нийгмийн толь (118/210)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button