Аггон уран илтгэлийн тэмцээн болж өндөрлөлөө

Тэмцээний эхний шалгаруулалтанд их дээд сургууль коллежууд ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй оюутан сурагчид, залуучууд оролцсоноос хоёрдугаар шатанд шилдэг арван таван залуус шалгарч эдгээрээс Тусгай байрт ЭМШУИС-ийн 5 курсын оюутан Р. Энхтүвшин, 3-р байрт Сан Дээд сургуулийн оюутан Д. Гантулга МУБИС оюутан Д. Батбаяр, 2-р байранд Идэр Дээд сургуулийн оюутан Б. Энхмөнх, Аггон тэмцээний алтан индэрийн эзнээр Отгонтэнгэр Их сургуулийн оюутан Г. Мөнгөн нар тус тус шалгарч цом, өргөмжлөл мөнгөн шагнал үнэ бүхий зүйлээр шагнагджээ.
Залуу манлайлал хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг Иргэн та баялаг сан оролцож тэмцээнд оролцсон нийт оюутнуудад байгууллагын нэрэмжит шагналыг гардуулахын зэрэгцээ энэхүү тэмцээнийг ивээн тэтгэдэг олон байгууллагууд компанийнхаа нэрэмжит шагналыг гардууллаа.
/Оллоо.МН/