МоАХ-ныхон Дархан-Уул, Орхонд ажиллаад ирлээ

Ийм их ажил амжуулсан тэд амралтын өдрүүдийг зүгээр ч нэг өнгөрүүлсэнгүй. Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн салбараараа зочлов. Иргэдийн санаа бодлыг сонсох зорилго бүхий чуулга уулзалтыг ч зохион явууллаа. Уузалтад МоАХ-ны Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Гүйцэтгэх захирал Ш.Түвдэндорж, ХЭГ-ын дарга З.Амгаланбаатар, Хуулий зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улс төрч, нийтлэлч Б.Баабар, зохиолч, сэтгүүлч Б.Цэнддоо нар оролцсон юм.

Орхон аймагт болсон уулзалтын үеэр иргэн Энхбаяр МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Улс төрч, нийтлэлч Б.Баабар нарт хандан Анх 1990 онд МоАХ байгуулагдаж байх үеийн жагсаалд би оролцож байсан. МоАХ болон Ардчилалын үр дүнд үндэс сууриа тавьсан АН өнөөдөр их утгагүй байдалтай байна. Сонгуулиар Алтан гадас-ынхан Эвсэл гэж нэг балай юм байгуулсан. УИХ-ын гишүүн Д.Одхүү өөрийнхөө тойрон хүрээлэгчдийг албан тушаалд томилоод алга болсноос өөр бид нарт гийгүүлсэн зүйл үгүй. Энэ бүхэн МоАХ-ны ардчилсан нийгмийн төлөө хийсэн олон тэмцлийн үр дүнг баллаж байна. Тэгсэн мөртлөө МоАХ-ны партизануудад дэмжлэг үзүүлэхгүй, тэдэндээ туслахгүй байна шүү дээ. Энэ асуудалд МоАХ-ны шинэ дарга та ямар бодолтой явж байна вэ? Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны жагсаал нийгэмд бага ч болтугай нөлөөлсөн зохион байгуулалт сайтай болсон гэж би үзэж байгаа. Энэ жагсаалыг зохион байгуулсанд МоАХ-нд баярлаж байна гэж хэлсэн юм. Харин иргэн Энхбаярын үзэл бодолд тулгуурлан тэд дараах хариултыг өгсөн юм. МоАХ-ны дарга Х.Баттулга Улаанбаатар хотод байгаа Ардчилалын ордоны засварын ажлаар МоАХ-ны шинэ үйл ажиллагаанууд эхэлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Сүхбаатарын талбайд жагсаал хийж МоАХ байгааг ард түмэнд харууллаа. Ахмад партизануудын тухай харж үзэх тухай санал хүсэлт их ирж байгаа. Энэ тал дээр бид анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. МоАХ цаашид байх ёстой юу үгүй юу? гэдгийг бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй болов уу. Бидний Эрдэнэтэд ирж байгаагийн учир ч бас үүнтэй холбоотой. Та бүхэнтэй хамтарч Ардчилалаа яаж хамгаалж хадгалах вэ? гэдгийг ярилцахаар ирсэн гэлээ.

Орхон аймагт 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд МоАХ-ны анхны хувьсгал жагсаалаа хийж байжээ. Тус аймгийн МоАХ-ны гишүүд анхныхаа жагсаалын тухай матриалыг өөрсдийнхөө архивтаа хадгалж буй тухайгаа ч дурьдаж байлаа. Мөн МоАХ-ны дараагийн залуу үе байхгүй болчихоод байгаа. Шинэ залуу хойч үеээр цусаа сэлбэх тал дээр анхаарах хэрэгтэй гэх саналууд цөөнгүй гарч байсан юм. МоАХ-ны төлөө анхдагч байж хамтдаа тэмцэж байсан партизануудаа эргээд доромжлох, үл тооомсорлох асуудлууд их тохиолдох болж. Өөрөөр хэлбэл, партизануудаа эргэж харахгүй байгаа талаар иргэд ярьсан. Энэ бүхэнд хариулт болгож Х.Баттулга дарга МоАХ-ны партизануудын тухай санал гомдлыг би сонсч та бүхэн ярих нь ч зүйтэй юм. Энэ бол үнэхээр сүүлийн үед санаа зовоож байгаа анхаарал татсан асуудал мөн. Үүнийг хэрхэн зөв зүйтэй шийдэх тухай асуудал чухал. Тиймээс ч бид орон нутгаас партизан хэмээн хэлэгдээд байгаа хүмүүсийн анкетыг цуглуулах ажлыг эхлээд байгаа. МоАХ-ны хойч үе болох залуус байхгүй биш байгаа. Тэр ч бүү хэл 27-ны жагсаалын дараа олон залуус МоАХ-нд санал хүсэлтээ ирүүлсэн. Одоо ч надтай хамт энэ ярилцлага уулзалтанд ирсэн залуус тэр байна хэмээн хамт явж буй МоАХ-ны дэргэдэх Залуучуудын байгууллагын залуусыг заасан.

Өнөөдрийн байдлаар 130 гаруй оюутан залуус элссэн хэмээсэн юм. Орон нутагт хийсэн Чуулга уулзалтанд оролцож байгаа иргэд дан ганц өөрсдийн оршин суугаа орон нутгийн тухай бус улс оронд болж байгаа үйл явдлын талаар санаа бодлоо хуваалцаж байсан юм. Дархан-Уул аймагт болсон уулзалтын үеэр тус аймгийн иргэд манай улсад хил нэвтрэн ирж байгаа хятадууд хэрээс хэтэрч буй талаар дурьдаж байлаа. Мөн Хонгор сумын ундны ус Цианит хэмээх бодист хордсон нь хятад иргэнтэй холбоотойд харамсч байгаагаа илэрхийлсэн. Энэ мэт МоАХ-ны удирдлагуудын аймаг, сум, улс оронд тулгамдаж байгаа асуудлуудаар иргэдтэйгээ ярилцаж, цаашдын үйл ажиллагааныхаа чигийг тодорхойлсон аяны богц дүүрэн байлаа.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button