Мусальманы нийгэмлэгүүдийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Монголын Мусальманы нийгэмлэг удирдлагаа сонгон, үйл ажиллагааныхаа чиглэлийг ярилцаж, их хурлаа амжилттай хийсэнд Ерөнхийлөгч баяр хүргэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга уламжиллаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн жилийн хавар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Мусальманы Холбооны төв мечетэд зочилж шашны зүтгэлтнүүдтэй уулзан уламжлалт шашин, соёлоо хадгалан үр хойчдоо өвлүүлэх, нийгмийнхээ сайн сайхан, тусын тулд ажиллах талаар санал солилцож байсныг ярилаа.
Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх, Ерөнхийлөгчийн дэргэдэх шашны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн дарга Я.Долгоржав манай оронд өрнөсөн ардчилсан шинэчлэлтэй зэрэгцэн казах, хотон иргэдийн шүтдэг мусальман шашин сэргэн хөгжиж ирлээ.
Ардчилсан, иргэний нийгмийн жишгээр сүм хийдийн байгууллагууд нь өөрийн удирдлагын зарчмаар нийгэмдээ уламжлалт ёс заншил, зан үйлээ өвлөн хөгжүүлэх чигэлэлээр ажиллах нь илүү зохимжтой. Энэ талаар төрөөс эрх зүйн зохицуулалт хийх шаардлага гарвал аль аль талаасаа хамтарч ажилах боломжтой юм гэв.
/Оллоо.МН/