Сонгуульд Хувьсгалт нам ялагдсан байжээ
Харин саяхан төрийн эрх барих дээд байгууллагын түвшинд хүн амын тоо сонгууль болоход үлэмж нэмэгддэг, харин дараа нь 100- 200 мянгаар багасдаг, мөн Үндэсний Стастистикийн газар, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв, орон нутгийн засаг захиргаанаас гаргасан хүн амын тоо нь зөрөөтэй байдаг талаар ярилцжээ.
Энэ үед Ерөнхий сайд М.Энхболд 2004 оны УИХ-ын сонгуульд 104 мянган хүний нэрийг давхардуулан бичиж санал өгсөн байсныг орон нутгийн сонгуулиар зассан хэмээн мэдэгдсэн юм. Ийнхүү МАХН 2004 оны УИХ-ын сонгуульд шороотой, өвстэй 36 суудал авсан нь луйвардаж, мэхлээд давсан том босго болж таарав.
Хэрвээ ердийн арифметик тооцоо хийж үзвэл 104 мянган хий саналын хүчээр МАХН наанадаж 8- 9 тойрогт шууд цэвэр ялсан байх өндөр магадлалтай байна.
Хэрвээ сонгууль шударга явагдсан бол МАХН Б.Жаргалсайхантай нийлээд 29-хөн суудал эзэлж, харин Эх орон-Ардчилал эвсэл бие даагчидтайгаа нийлээд 47 суудал авч Засгийн эрхийг барих байжээ.
/Оллоо.МН/