Тамын тогоо ба Диваажингийн хоол

Тамд асар том тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм. Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих юм байхгүй. Юу болохыг төсөөлж байгаа биз дээ? хэмээн өвгөн лам үргэлжлүүлэв. Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй. Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж бараад хэн нь ч идэж чадахгүй. Энэ бидний монголчуудын амьдралын ердийн дүр зураг мөн үү? Ямар ч гэсэн үгүйсгэх хүн гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

Гандирс хэмээх үлгэрийн хотын нэртэй хотхон байгуулаад дөрвөлжин хувьсгал хийж иргэншсэн суурин соёлыг бүтээхэд бодит хувь нэмэр оруулахаар шийдсэн хэсэг залуусын ажлыг нураалцах гэсэн хүмүүс дэндүү олон. 30.000 айлыг орон сууцжуулан эсгийн нийслэлээ орон сууцжуулах, утаанбаатараа Улаанбаатар болгох зорилготой тэдний хотол бялуу төлөвлөгөө монголчуудын тамын тогооны үлгэр болоод өнгөрөөсэй гэж би лав хувьдаа хүсэхгүй байна. Монголчууд бид өнөөдөр аль өнгөтөй өөдтэй, амжилт гаргаж яваа нэгнийхээ ажилд садаа болж, нэр хүндэд нь халдан муулан доромжлох, дайран довтлох нь дэндүү эрээ цээрээ алдаж байна. Өдөр бүр тамын тогооны үлгэрийг санагдуулсан энэ амьдралаасаа бид залхахгүй байна гэж үү? Бидний хөгжлийг хойш татагч асар том хар хүч энд л байгааг бид бултаараа ойлгон ухамсарлаж өөрчлөгдмөөр байна.

Саяхан стратегийн өмгөөлөлд нааштай шийдвэр гаргуулахад маань бидний үйл ажиллагааг үгүйсгэсэн мэдэгдлийг нэгэн өмгөөлөгч баруун солгойгүй цацав. Угтаан бол үйлчлүүлэгчийнх нь эрх ашгийг хамгаалж, эрх чөлөө бэлэглэж чадсанд бидэнд баяр хүргэх нь хүний өс байлтай. Гэтэл тэгсэнгүй. Дайрч доромжилж гарав. Яг энэ үед надтай нэгэн хогжлийн бэрхшээлтэй сэтгүүлч эмэгтэй уулзаад Эрүүл мэндийн сайд байсан Ша. Батбаяр гуайд тохиолдсон нэгэн тамын тогооны үлгэрийн тухай ярьж өгсөн юм. Тэр хүн сайд байхдаа монголын тахир дутуучуудын холбоог тэргүүлэн ажиллаж, олон сайхан амжилтанд хүргэж бүр Ден Сяпиний хүү Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүлэгч төрийн сайд хүнийг урин авчирч, монголын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх үйлсэд асар том хөрөнгө оруулалт хийж чаджээ. Гэвч түүний энэ амжилтанд атаархсанн бас нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын тэргүүн нэгэн хүн /хачирхалтай тэр өөрөө тахир дутуу/ тэргүүлэн сайд асаныг элдвээр гутаан доромжилж, гүжирдэж гүтгэн сайхан сэтгэл, түүний амжилт үйлсийг нулималсаар залхаажээ. Энэ хагарал хямралаас болж байгууллага маань маш их хохирол амссан гэж тэр эмэгтэй яриад сүүлийн үед гайгүй ажлууд хийгдэж байгаа боловч холбоонд нэгдсэн олон баигууллагууд хоорондоо хөлөө жийлцсээр л бидний ажлын хүчийг сулруулсаар л байна гэсэн юм.

Энэ мэт жишээ манайд дэндүү олон. Монголчууд бидний энэ арчаагүй, хувиа хичээсэн, атаач жөтөөч төлөвшөөгүй, иргэншээгүй зан суртахууны хохирлыгхэн амсдаг вэ? Ард иргэд, эх орон маань. Энэ тухай би Японд олон жил амьдарсан нэгэн эмэгтэйтэй ярилцсән юм. Тэр манайх нээрээ арай дэндүү хачин хүмүүс. Аль гайгүй ажилттай яваа нэгэндээ атаархаад доош нь татаж гардаг. Гэтэл япончууд яадаг гээч. Жаахан амжилт гаргасан нэгнээ бур тахичих нь, заримдаа сохор ч юм шиг гэж билээ. Хаа ч явсан хятадууд, солонгосчууд, япончууд амь нэгтэй, нэгнийхээ бизнесийг бүгд дэмжиж, тар бие оролцдог. Чадлаараа орлого оруулж дэмждэг. Хэн нэгэн солонгос иргэн манайд ресторан байгуулан, дэлгүүр нээхэд нутаг нэгтнүүд нь хичнээн үнэтэй байсан ч үйлчлүүлэн бизнесийг нь бур бодлоготойгоор дэмжиж байгаа нь илт харагддаг. Наад захын жишээ татахад Skytel-aac өөр компаниин гар утас хэргэлдэг солонгос хүнийг монголоос хайгаад олж чадахгүй. Манайд бол эсрэгээрээ. Монголчууд хэн нэгэн найз нь хоолны газар нээвэл харин ч очиж үнэгүй хоол идэх гэнэ. Америкт ресторан нээсэн ихэнх монгол залуусын бизнес хаагдсан гэж би сонссон юм байна. Яагаад гэвэл монголчууд очоод идэж уугаад, агсам согтуу тавиад хаалгачихдаг гэж ярьдаг.

Цөөхөн хэдэн монголчууд бид хоорондоо хэрэлдсээр л, нэг нэгнийгээ доош нь татсаар л, бие биенээ хорлосоор л хорвоогийн өдөр хоногийг баргардуухан барж явна. Амьдрал урссаар л байна. Биднийг ийнхүү тамын тогоондоо пор пор буцалж дээшээ гарах нэгнийгээ дуу нэгтэйгээр дугтран доош татаж байх зуур дэлхий ертөнц тасралтгүй хөгжсөөр л байна. Бид хувиа хичээсэн үзлээсээ салж харин ч нэг нэгнийгээ гэх найр тавьсан сайхан, урьхан харилцааг төлөвшүүлмээр байна. Үүнд Иргэний холбооноос зохион байгуулж эхлээд байгаа Иргэн ба иргэний нийгэм гэсэн хичээл, яриа, лекцүүд сайн нөлөө авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай Иргэний Холбоо ч өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэе гэж өөрсдийгөө уриалсан билээ.

Бид бүхний амьдрал зөвхөн хувиа бодож байх уу, аль эсвэл харилцан биедээ санаа тавьж, хамтдаа урагшилах уу? гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч болдог ажгуу-

Дээр өгүүлсэн залуу лам Тэгвэл диваажин гэж ямар газар вэ? хэмээн багшаасаа асуужээ. Багш нь диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад тогооны нэг талд зогсож байгаа хүнд Энэ идээг эхлээд та зооглоно уу гэж найр тавина. Тэгэхэд эсрэг талд зогсож байгаа хүн түүнийг баяртай хүлээж аваад Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу барья хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд бүгд амттай гоймон идэж, өөрөөр хэлбэл, өнийн дээд жаргалыг амталж байдаг юм даа гэсэн гэдэг. Там уу, диваажин уу? гэдэгт та бидний сонголт л нөлөөлөх гээд байна. Тамын тогооноосоо гарцгаая, элэг нэгтнүүд ээ.

/Иргэний Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн/

Манжаагийн Ичинноров

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button