ХБНГУ-ын Заксен муж улсад өргөмжит консултай боллоо
Уг ёслолын үеэр Элчин сайд Т.Галбаатар, өргөмжит консул В.Вилле нар хамтран ажиллах тухай протоколд гарын үсэг зурлаа. Албан ёсны энэхүү ажиллагаанд Лайпциг хотын орлогч дарга, тус хотын ХАҮТ-ын дарга, мөн түүнчлэн Лайпциг хотын урчуудын танхимын дарга болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд зэрэг албаны хүмүүс байлцав.
Монгол Улс ХБНГУ-д одоогийн байдлаар нийт 4 өргөмжит консултай байгаагаас, Монгол Улсын Ерөнхий өргөмжит консул, ХБНГУ-ын иргэн Дирк Пфайль Хэссэн, Райнланд-Пфальц зэрэг муж улсуудыг, Монгол Улсын өргөмжит консул, ХБНГУ-ын иргэн др.А.Питум Бавари, Баден-Вюрттемберг зэрэг муж улсуудыг, Монгол Улсын өргөмжит консул, ХБНГУ-ын иргэн Х.А. Гроссе-Зендер Нордрайн-Вестфален муж улсыг, Монгол Улсын өргөмжит консул, ХБНГУ-ын иргэн Вольфганг Вилле Заксен муж улсад тус тус үйл ажиллагаа явуулж байна.
/Оллоо.МН/