Ази номхон далайн орнууд Алматыд чуулж байна

Бүгд хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн байдал, түүний төлөв, АНД-н бүс нутагт МХЗ-ыг хангах зорилгоор эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Шадар сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр явуулж буй Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэв. Тэрбээр Монгол Улс даяаршлын давуу талыг бүрэн ашиглах, бүс нутгийн хамтын ажиллагаанд түлхүү оролцох эрмэлзэлтэй байдаг бөгөөд үүнд хөгжиж буй орнууд, түүний дотор далайд гарцгүй хөгжиж буй орнуудад дэмжлэг туслалцаа хэвээр байгааг тэмдэглэж, үүнд Комиссын зүгээс дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Манай төлөөлөгчдийн тэргүүн мөн энэ оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Худалдааны сайд нарын бага хурлын талаар мэдээлж, холбогдох талуудыг урив.

Комиссын энэ удаагийн чуулганаар 10 тогтоол хэлэлцэн батлав. Түүний дотор манай улс Ази, Номхон далайн бүс нутагт бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн санхүүгийн тогтолцоо бий болгох, Эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, нэн буурай, далайд гарцгүй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын эрчим хүч ашиглах боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хангах тухай тогтоолуудыг санаачлан батлууллаа.

Түүнчлэн манай төлөөлөгчид Комиссын Хорооны хуралдааны дэд дарга, чуулганы үеэр болсон Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн нэгжийн 8 дугаар хуралдааны илтгэгчээр ажиллав.

Ази, Номхон далайн 62 улсыг эгнээндээ багтаасан АНДЭЗНК-ын энэ удаагийн чуулган тус байгууллагын 60 жилийн ойтой давхцсанаараа онцлог болов. Монгол Улс НҮБ-ын энэхүү нэр хүндтэй томоохон салбар байгууллагад 1961 онд гишүүнээр элссэн. Комисс үйл ажиллагаагаа ядуурлыг бууруулах, даяаршлыг зохистой явуулах, шинээр гарч буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гэсэн гурван гол чиглэлээр явуулдаг.

63 дугаар чуулган энэ сарын 23-нд өндөрлөнө.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button