Нэгэн зүгт-ийн анхны цомог гарлаа

Нэгэн зүгт нэртэйгээр уран бүтээлээ туурвиж, залуусын дунд харьцангуйгаар мэдрэгдээд байгаа залуус энэ удаад анхны цомгийнхоо нээлтийг хийхээр болоод байна. Чи надгүй, Хайр ирлээ, Last x mas, Тэр нэгэн үдэш, Yгүйлэх сэтгэл, Юндэн гөөгөө дуунуудаараа чамгүй олон сонсогчдыг өөртөө татсан тус хамтлагийн шинэ цомгийн нээлт Тэнгис кино театрын задгай буюу Эрх чөлөөний талбайд энэ сарын 23-нд 17-н цагаас зохиогдох гэж байна.
Тоглолтонд дуучин Quiza, Take off хамтлаг, дуучин ВХ, дуучин Мөнхбат, Yүрээ, Гала хамтлаг, Lemons хамтлаг, Мөнхийн реп хамтлаг, Flash хамтлаг, Funk beat хамтлаг, Next хамтлаг, Leүis хамтлаг, DJ Boogii, дуучин Бичүү нарын залуу уран бүтээлчид оролцох аж.
Нэгэн зүгт сэтгэлтэй залуус маань энэ удаад анхны цомгийнхоо нээлтийг задгай талбайд хийхээр сэтгэл шулуудсан байна.
талаарх Нэгэн зүгт хамтлагийн ахлагч Дуулгын ярианд анхааралаа хандуулна уу
үideo1
Харин цомгийн хувьд олны танил болсон 5 дуу багтсанаас бусад цоо шинэхэн уран бүтээлүүд байгаа гэсэн. Олны танил болсон 5 дуу нь бүгд клиптэй бөгөөд олон дуу гаргахыг хүсээгүй, харин ч чанартай цөөн уран бүтээлээр сонсогчиддоо бэлэг браих гэсэн хүсэлтэй холбоотой гэнэ.
Тоглолтыг Retro jeans, Shirt shop, Shark хэлний төв, Үidal salon, Монфрэш зэрэг байгууллагууд ивээн тэтгэж байгаа аж.
Ийнхүү нэгэн зүгт хамтлагийн залоуус анхны цомгийнхоо нээлтийг Эрх чөлөөний талбайд сүр дуулиантайгаар тэмдэглэх нь. Харин залуус та бүхнийг нэгэн үдэш тэнд хүрэлцэн очиж, залуу уран бүтээлчидтэй нэгэн үдшийг дурсамж дүрэн өнгөрөөхийг хүссэн.
/Olloo.mn/
Б.Ану