Автомашины жолоочийг 3 сар бэлддэг бол онгоцны нисгэгчийг 20 хоногт бэлтгэх тушаалыг МИАТ-ын захирал гаргажээ
дэлхийн агаарын шугамаас удахгүй арчигдахаар болж байх шиг байна. Ер нь нэг нам ноёлж гарч ирэх юм уу, аль эсвэл олон суудалтай намууд нь сонгуулийн бялуу болгож улсад байгаа онцгой байгууллагуудыг хуваан авч хувийн компани болон бийлэгжүү хүмүүст өгч, ашиг хонжоо харж гар хөл болсон хүмүүсээ томилуулж, томилогдож очсон хүн нь хариу бэлэг болгож тус байгууллагад орон тооны цомхотгол явуулсан нэрээр нас нь болоогүй хүмүүсийг дарамталж тэтгэвэрт гаргах чадварлаг боловсон хүчнүүдээ хоморголон халж өөрчлөх мэтийн үйл ажиллагаа явуулж байна. Жишээ нь Б.Эрдэнэбилэг гэдэг хүнийг Т.Бадамжунай (УИХ -ын гишүүн) Ерөнхий сайд М.Энхболдтой нийлж МИАТ хувьцаат компанийн захирал болгосон гэж яригддаг. Б.Эрдэнэбилэг компанийн захирал болоод ажилчдын өмнө юу ярьж байсныг ажилтнууд нь мартаагүй. Би та бүхэнтэй хамтарч ажиллах болсондоо маш их тааламжтай байна. Би урьд нь АПУ компанийн захирал байсан. Тэнд нийт 800 гаруй эмэгтэй хүнтэй ажиллаж болсон юм чинь энэ компани бол 700-аад хүнтэй, хүн бүр нь соёлтой сайхан хамт олон байна.
БИ энэ компаний хамт олныг хүндэлж байна. Би ямар нэг хүнийг ажлаас нь халж өөрчлөхгүй, та бүгд надтай уулзан учрах бол ямар ч цаг үед миний хаалга нээлттэй. Хаана ч уулзсан би хүлээж авна гэж хирдээ жүжиглэж байж. МИАТ ХК бол хатуу хууль дүрэмтэй байгууллага. Б.Эрдэнэбилэг тус байгууллагын ажлыг сайн мэдэхгүй учир мэддэгүүдээс нь асууж зөвлөж ажиллах ёстой. Энийг ч буруутгах арга байхгүй. Харин энэ хүн ямар хүнээс асууж ажлаа явуулж байна гэвэл ерөнхий боловсролын сургуульд нэг ангид байсан А.Энхжаргал А310 онгоцны хоёрдугаар нисгэгч, (МИАТ-ынхан мангар хангай гэж хочилдог). Хангай Орост нисгэгчийн дунд сургууль төгссөн. Ард түмний нэрлэж заншсанаар царцаа ногооноор нисч Ленинградын нисэхийн академийг төгссөн. Тус компанид АН 24 онгоцны хоёрдугаар нисгэгчээр бэлтгэгдэж сайн багш нисгэгч нарын гараар орж, нисгэгч гэх алдрыг олж авчээ. Энэ хүн хоёрдугаар нисгэгчээр нисч байхдаэ нислэгийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж эжлаэсаа халагдаж байсан түүхтэй. Энэ нь 10 зорчигчийн билетийн мөнгийг хувьдаа ашиглаж, нислэгийн даацыг хэтрүүлсэн зөрчил байж. Хангай ажилгүй хэдэн сар болсны дараа алдаа дутагдлаа ойлгож байна, намайг ажилд аваач гэж гуйж гувшин байж буцаж ажилдаа орон нисч эхэлсэн. Сайн хамт олны буянаар А 310 онгоцны сургалтад хамрагдаж хоёрдугаар нисгэгч болжээ. Хангай өнөөдөр мэдлэг мэргэжлээр тааруухан найз Ерөнхий захирал Эрдэнэбилэггээ тусалж тус компанийн орон тооны бус захирлаар ажиллаж буй. Эрдэнэбилэг захирал тэтгэвэрт гарах нас болсон хүмүүсийг ажилд авахгүй, ажилд томилохгүй гэсэн тунхаг гаргасан боловч УИХ-ын гишүүн асан Эрхүү мужид ерөнхий консул байсан Ё.Адилбишийг тус компанийн Эрхүү дэхь төлөөлөгчийн газар аялал жуулчлал хариуцсан менежерээр УИХ-ын гишүүн Гандигийн төрсөн дүүг явуулсан яриа яригдаж байгаа. Төлөөлөгчийн газарт аялал жуулчлал хариуцсан менежерийн орон тоо ямар ч хэрэггүй. Жуулчид жил сарын өмнө группээр манай билетийн кассуудад захиалгаа өгчихдөг. Менежерүүд ямар ч тохиолдолд групп группээр нь жуулчин олоод байдаггүй аж. Сонирхолтой нь Б.Эрдэнэбилэг МИАТ-ын захирал болчихоод тоотойхон хоног ажилласан гэвэл хүмүүс нь итгэхгүй байх. Сар болгоны ихэнх хувийг гадаадад томилолтоор өнгөрөөж буй Эрдэнэбилэг компанийн дүрэм журмыг биелүүлдэггүйг ажилтнууд нь амаа үдүүлэн байж харж суухаас өөр аргагүй аж.
Эрдэнэбилэгийн хууль бус ажиллагааг баримтаар дурьдвал
1. Тус компанийн нис¬лэгийн аюулгүй ажиллагаа, аудитын хэлтсиин дарга бол компанийн дүрэмд заагдсанаар онгоцны даргаар таван жилээс доошгүй ниссэн онгоцны дарга хүн байх ёстой.Өнөөдөр инженер хүн удирдаж байна.
2. Нислэгийн хэлтсиин дарга заавал нисгэгч хүн байх ёстой. Энэ албыг МИАТ-ын хуучин захирал асан штурман X. Александр хашиж байгаа.
З.Тус компанийн санхүү хариуцсан захирал гэхэд шугам зургийн багш хүн ажиллаж байна. Санхүүгийн захирал Ж.Ганболд бол Улсын ерөнхий аудитор Л.Жавзмаагийн хүү, МИАТ ХК-д ямар ч шалгалт оруулаад нэмэргүй, юу ч илрэхгүй. Ж. Ганболд захирал МИАТ-ын нэг жийп машиныг шатаачихаад маргааш нь байгууллагын дансанд 20-иод сая төгрөг хийсэн бэл бэнчинтэй захирал юм аа.
4.Аялал жуулчлал комер хариуцсан захирал С.Зоригоо нь МИАТ компаний тээврийн хэлтсиин гадаад секторт ажиллаж байгаад харагдахаа больсон. Харин С.Зоригоо нь Сингапурт усан боомт хариуцсан төлөөлөгчөөр (Монголын) ажиллаж байгаад маш ноцтой хэрэгт холбогдон эх орондоо татагдан ирж эцгийн буянаар амар тайван юу ч болоогүй юм шиг явж буй. Энэ хүнийг хууль хяналтын байгууллага мартаагүй л байлтай.
5. Нислэг үйлдвэрлэл хариуцсан захирал Р.Бат-Эрдэнэ хэдэн жилийн өмнө 60 саяар машин авсан гэж сонин хэвлэлээр бичигдээд дараахан нь аваар хийж хамаатныхаа нэг хүний маанийг газар дээр нь уншсан гэгддэг факттай.
6.Нислэгийн албаны дарга З.Энхбаяр А 310 онгоцны хоёрдугаар дарга байхдаа Берлинээс нисээд диспетчирийн команд ойлгохгүй буруу тийшээ эргэж сандрахдаа цахилгаантай үүлэнд орж тэр чигээрээ нисч Москвад буусан. Москвад буугаад онгоцондоо үзлэг хийхэд цаашид нислэг үргэлжүүлэх боломжгүй болсныг мэдсээр байж Москвагаас нисч Улаанбаатарт ирсэн. Онгоцонд засвар хийж тус компанид их хэмжээний хохирол учруулж байсан. Дараа нь З.Энхбаярыг В-737-800 онгоцонд шилжүүлж сургасан. В-737-800 онгоцны даргын программын хангаж онгоцны дарга болсон. Онгоцны даргаар нисч байгаад Бээжингээс нисэхдээ онгоцны сүүл ангиар зурвас (газар) шүргүүлж ноцтой алдаа гаргасан. Харин өнөөдөр З.Энхбаяр .В-737-800 онгоцны нисгэгч, багш нисгэгч гээд явж байгаа.
Энэ хүн шавьдаа онгоцныхоо сүүл ангиар зурвас шүргэхийг зааж өгөх үү, мэдэхгүй яана даа гэж ажилчид нь шоглодог гэсэн. 2005 онд тус компани А-310, В-737 онгоцонд тус бүр нэг дарга, хоёрдугаар нисгэгч нарыг бэлтгэхээр АНУ-ын Сетл ба Францын Тулуз хотод сургалтад явуулсан. Энэ үед МИАТ-ын Ерөнхий захирал Цогоо, сургалтын албаны дарга Сүхбаатар нар ажиллаж байсан. Францын Тулуз хотод А-310 сургалтад явсан нисгэгч нараас Сүхбаатарын авгайн төрсөн дүү Р.Чанрав шалгалтандаа тэнцээгүй ирсэн. Тус компани нэг хүнийг сургахад 35 мянган ам.доллар зарцуулж байсан. Xэрэв өөрийн буруугаас болоод сургалт амжилтгүй болвол 25 мянган ам.доллар буцааж төлөх гэрээтэй. Гэтэл энэ мөнгө өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй явдаг. Сүх¬баатар дарга яаж авгайнхаа төрсөн дүүг цэвэр авч үлдэх аргыг хайж байж хоёрдугаар нисгэгчээр зөөгдөж байсан Г.Төмөрбаатарыг англи хэл мэдэхгүйгээр далимдуулж А-310 -аас болиулсан. Г.Төмөрбаатар нэгэнт А-310 онгоцоор нисэхгүй болсон бол 25 мянган ам.доллар төлөх л ёстой. Сургалтын албаны дарга Сүхбаатар дүү Чанравыгаа шалгалтанд тэнцээгүйг мэдсээр байж Сөүл хотод авран хамгаалах сургуульд дахин явуулж компаний мөнгө үрж байсан. Чанрав бол УИХ-ын гишүүн, нэгэн байнгын хорооны даргын хүргэн учир тус компанид мөнгө төлөх боломжгүй гэж ажилчид нь хоорондоо шивэр авир хийдэг. Чанравын асуудалтай Б.Эрдэнэбилэг захирал эвсэн нийлж хадам ахад нь тал засч явдаг бололтой. МИАТ ХК дээр зохиогдсон хачирхмсар сургалтын тухай та бүхэнд сонордуулъя. Б.Эрдэнэбилэг тушаалаа орон нутгийн аяллын агаарын хөлгийн нисгэгч хүрэлцээгүй болсон тул гэж гаргажээ. Ингээд нисгэгч бэлтгэх өндөр үнэтэй хуурамч курс гуравдугаар сарын 5-30-ныг хүртэл ердөө ажлын 20 өдрийн дотор дотоодод нисэх нисгэгчийг бэлдэж байна. Автомашины жолоочийг бэлдэхэд гурван сар бэлддэг. Тус компанийн нисэх багийн сургалтын хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн 2-ийн 1-1-д АН 24 онгоцны нисгэгч бэлтгэхэд онолын сургалт 341 цаг, гарын бэлтгэл найман цаг, дадлагажуурын дадлага 22 цаг, сургалтын нийт багтаамж 371 цаг, сургалт нь ажлын 60 хоног, календарын 78 өдөрт багтааж явагдах ёстой. Энэ программыг бүтэн дүүргэж шалгалт шүүлэг өгсний дараа аэродромын дадлага хийх ёстой. Нэг хүн 48 нислэг буюу 10 цагийн дадлага хийж дууссаны дараа ИНЕГ-ын итгэмжлэгдсэн багшаар шалгуулж тэнцвэл аяллын нөхцөлд хоёрдугаар нисгэгчээр зөөгдөх дүрэмтэй. Аяллын нөхцөлд 30-60 удаагийн нислэг ба 80-100 цагийн программ хангах ёстой. Программ хангаад дахин шалгалт өгч тэнцвэл хоёрдугаар нисгэгч болно. Тэнцэхгүй бол ахиад цаг сунгах юм уу хасагдана. Өнөөдөр МИАТ ХК ганцхан АН-26 100 онгоцтой. Энэ онгоц цаашид олон жил нисэх чадвар мөхөс, одоо ганц онгоцон дээр нисч байгаа нисгэгч нар хангалттай. Тэр программыг хангахын тулд нэлээд нислэг шаардагдах учраас программ ямар ч байдалд хангагдахгүй бодов уу.Энэ олон хүн 20 хоногийн дотор сургалтын төлбөр 6000 доллар төлчихөөд нисгэгч нэр зүүгээд боловсон хүчний бодлогын алдааг нөхөж чадахгүй. Эдгээр хүмүүс нисгэгч нэр зүүгээд өөр онгоцонд шилжих ямар ч үндэслэл байхгүй. Энэ 11 хүний дөрөв нь Монголд нисгэгчийн сургууль төгсөөд нисгэгч болсон залуус гэнэ. Хаана ямар сургалтын баазтай, ямар багшаар нислэгийн онол ур чадварыг, ямар онгоцоор зааж сургаж өгсөн нь ч эргэлзээтэй. Нисгэгч нарын хүүхдийг нисгэгч болгодог тусгай сургуулиа ард түмэнд зарламаар. А-310 онгоцны нисгэгч болж чадаагүй Р.Чанрав, Г.Төмөрбаатар нарын хүүхэд ИНЕГ-ын хоёр байцаагч нисгэгчийн хүүхдүүд, сургалтын төвийн багш Ганхүү нарын хүүхэд нисгэгч болох нь ээ. Энэ курсад суралцсан хүмүүс ямар ч байсан шалгалтандаа 100 хувь тэнцэхгүй нь ойлгомжтой. Нислэг хариуцсан захирлууд нь юу бодож хульхи нисгэгч нар бэлтгэж хүний амиар тоглох гэж байна аа гэж эрхгүй эмзэглэмээр. Нисгэгч хүнд дадлага туршлага амин чухал зүйл , одоо А-310, В-737 онгоцонд нисч байгаа нисгэгч нар яаж нисч, ямар замналаар ур чадвартай нисгэгч нар болсноо өөрсдөө мэдэж байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө дотоодын нислэг сард 80-90 цаг нисдэг байсан. Өнөөдөр долоо хоногт ганц удаа, сард дөрвөн удаа нисээд дадлага туршлагатай нисгэгч болно гэж даанч байхгүй. Нислэгийн аюулгүйн ажиллагаа, аудитын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнээс өөрөө нисгэгч хүн биш ч ИНЕГ-т хэлтсийн дарга байсныг, ийм найдваргүй сургалтанд яагаад зөвшөөрөл өгсөн тухай лавлах нь зүй ёсных. Та аль эсвэл хүчинд автав уу. Эсвэл хахууль авав уу. Танд зөвшөөрөл өгөхгүй байх бүрэн эрх байгаа. Та ИНЕТ-ын ба компанийн хууль дүрмийг дахин нэг сөхөж үзээрэй. Эцэст нь хэлэхэд улсын онцгой объектыг чаддаг хүнээр нь удирдуулж, чаддаггүй хүнээс нь хурдан салгаж авахгүй бол МИАТ олон мянган зорчигчдынхоо амиар даажигнаж гүйцлээ.
Монголын нэг өдөр (19)