Хүүхэд хамгаалал гэж юу вэ
АНУ-ын Вашингтон хот дахь Америкийн үндэсний түүхийн музейд Хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд нэртэй зураг өлгөөтэй байдаг. Хөгжингүй орнуудын хувьд түүх болсон гудамжны хүүхэд, хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүд, бусдаас өөр төрснийхөө төлөө, эсвэл буруу зүйл хийснийхээ төлөө ялгаварлан гадуурхагддаг. Загнуулж зодуулдаг гээд монгол хүүхдүүдийн эдгээр зовлонг бид ч гэсэн түүх болгож чадна. Их Британы Хүүхдийг Ивээх Сангаас Хүүхэд хамгаалал гэж юу вэ? сэдвээр сэтггүүлчидтэй нээлттэй-уулзалт ярилцлага хийлээ. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч, хүүхэд хамгааллын чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн Петер Ньюэл, Доминик Пьер Платеау нар энэ нээлттэй уулзалтыг удирдан явуулсан.
Манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоог ямар арга замаар, хэдий хугацааны дараа бий болгох боломж байгааг хүүхдийн төлөө тэмцэгч Петер Ньюэлээс тодруулахад, Хүүхэд хамгааллын тогтолцоог жинхэнэ ёсоор нь бүрдүүлэхэд хуулийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Энэ үүднээс МУ-д хүүхэд хамгааллын тогтолцоо байгуулах хэрэгтэй байна гэсэн ойголтыг нийгэмд, тэр тусмаа шийдвэр гаргагчдад хүргэж, улмаар шахалт үзүүлэх, бодлого шийдвэрт нь нөлөөлөх явдал юм. Энд хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо, хүүхдийн төлөө байгуулагуудын ажил хэрэг тун чухал. Дан ганц эдгээр байгууллага хүмүүсийн үйл ажиллагаагаар зогсохгүй эцэг эх, хүүхдүүдийн үг, оролцоо ч ихээхэн ач холбогдолтой.
Хүүхэд хамгааллын тогтолцоог бүрдүүлэхэд багагүй хугацаа, хүч хөдөлмөр зарцуулах нь мэдээж. Энэ бүхний эцэст хүнд нөхцөл дэх хүүхэд гэдэг ойлголт монголын хувьд түүх болон үлдэх болно гэж тэрээр хэллээ. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч энэ 2 мэргэжилтэн манай улсад энэ сарын 21-25-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа. Тэд энэ пүрэв гаригт болох МУ-д хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх үндсэн чиглэл сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт оролцох юм.
Т.Од /olloo mn/