Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй

Эрхэм ерөнхийлөгчийн амьдралын түүх нь үнэхээр сонирхол татам аж. Тиймээс энэ удаагийнхаа Суут хүмүүс буланд агуу хүн Эйзенхуарыг урилаа.

Америкийн агуу удирдагч, дэлхийн суут хүмүүсийн нэг АНУ-ын Ерөнхийлөгч асан Двайт Дэвид Эйзенхуар 1890 оны аравдугаар сарын 14-нд Техас мужид олон хүүхэдтэй ядуу айлийн долоо дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр багаасаа л хөдөлмөрч, аливаа зүйлд тууштай, шийдэмгий, ухаалаг ханддаг нэгэн байв. Түүний эцэг, эх хүүгээ улс төр, нийгмийн агуу зүтгэлтэн болгоно хэмээн зорьж гурван настайд нь гэрээр бичиг үсэг сургаж эхэлжээ. Хүүгийн сонирхон судлах дуртай хичээл нь математик, түүхийн хичээл байсан гэдэг. Тэрээр хичээлдээ хэдэн ч цагийг зарцуулж чаддаг, тэвчээр хатуужилтай сайн хүү байж. Эйзенхаур 1909 онд Кансаз дахь Абилэни дунд сургуулийг онц дүнтэйгээр төгсчээ. Сургуулиа төгсөөд хоёр жил төмөр замд ажиллаж байгаад Найвл цэргийн академид орж суралцсан гэдэг. Эцгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж цэргийн хүн болсон тэрээр хил дээр хүндэтгэлийн харуулд гарах болжээ. Эйзенхуар харуулд гарч байхдаа сэтгэлдээ хэзээ ч мэдэрч байгаагүй эрх чөлөө, гайхамшгийг мэдэрсэн гэдэг. Ажилсаг, хөдөлмөрч түүнийг удирдагч багш нар нь урмын үгээр тэжээдэг байсан гэх. 1915 онд залуухан офицер цэргийн академиа төгсөөд Улсын хилийн цэргийн ангид ажиллахаар ирсэн байна. Сургуулиа төгссөнийхөө дараа цэргийн сургуульд байхдаа танилцсан үзэсгэлэнт Мами хэмээх казак бүсгүйтэй гэрлэж гурван хүүхдийн эцэг болжээ. Эйзенхуар багаасаа л бурханы үгээр хүмүүжиж, шулуун шударга амьдралаар замнасан учир гэргийгээ чин сэтгэлээсээ хайрлаж, халамжит хань, сайн эцэг байжээ. Тиймээс Америкчууд түүнийг бүх л талаараа үлгэр жишээч, гайхамшигтай нэгэн хэмээн хүндэлж, дурсдаг. Матерлизмийн үзэл хэт давамгайлсан Америк улс тухайн үед нийгмийн хөгжил нь сул дорой, хавчлага аллага гарч, улс төрийн зүтгэлтнүүдийг хилс хэргээр буруутгаж маш ихээр хөнөөдөг байжээ. Тэр үед Эйзенхуарын улс эх орноо гэсэн сэтгэл бусдыг гайхан бишрүүлж байсан гэдэг. Тэрээр дэлхийн дайнд сайн дураараа оролцох санал тавьж, дайнд морджээ. Танкны анги удирдан Франц руу дайрсан дайралт нь амжилттай болсон байна. Тиймээс АНУ Эйзенхуарыг мянган танкийг удирдах даргаар томилон өндөр итгэл найдвар хүлээлгэжээ. Түүний цэргийн замнал амжилттай урагшилж 1939 онд Филиппин дэх армийн командлагч, хоёр жилийн дараа Умардын бүх анги нэгтгэлийн захирал болж дэвшсэн байна. 1942 омд залуу генерал Эйзенхуар фашист Германтай тулалдах аймшигт дайныг зогсоосноор дэлхийн хэмжээний жанжин болсон гэдэг. Түүний энэ их амжилтын гол нууц нь аливаа асуудлыг цэрэг дайны хүчээр биш, энх тайвны замаар шийддэгт байлаа. Тэр 1945 онд Японд атомын бөмбөг хаяхыг эсэргүүцэж байсан ганц хүн. Хожим Америкийн ерөнхийлөгч болмогцоо Солонгосын дайныг зогсоож, Вьетнамын дайнд цэрэг илгээхээс татгалзаж чадсан гэдэг. Эйзенхуарын баримталдаг гол үзэл нь ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болохгүй-н адилаар, хорвоо дэлхий дээр ганцаараа нэг ч хүн, үндэстэн байдаггүй. Тиймээс дэлхийн үндэстэнгүүд сайхан амьдарч байвал бүх дэлхийгээрээ сайхан амьдрах болно гэсэн зарчмаар аливаа зүйлийг удирддаг байж. Магадгүй энэ нь түүний амжилтын нууц байсан байх. Эйзенхуар Америкийн санхүү, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, өнөөдрийг хүртэл Америк орон дэлхийд хөгжлөөрөө нэгдүгээрт орж явдаг нь Америк хүмүүсийн сэтгэхүйд одоог хүртэл тэрхүү үзэл суртал нь байдаг гэдэгт эргэлзэхгүй. АНУ-ын ард түмэн түүний улс эх орныхоо төлөө хийсэн агуу их үйл хэргийг үнэлэн түүнийг дурсан санаж байхаар 1990 онд түүний 100 насны дурсгалд зориулан түүний төрөлх хот Техасын Дэнисонд АНУ-ын Ерөнхийлөгч Эйзенхуард зориулсан цэцэрлэг байгуулж мөн Эйзенхуарын хөшөөг босгосон гэдэг.

П.Наранцэцэг

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button