Зуучлах товчоо-ны өмгөөлөгч А.Гансүх Талийгаачийн ясыг өндөлзүүлэхгүй гээд төрд 51 хувийг өгсөн ч, тэд бүгдийг нь булаасан

Удтал хүлээсний эцэст хонгилын үзүүрт гэрэл гялалзаж, хэлний шалгалт авахаар Солонгосын талаас хүмүүс ирсэн. Гэтэл манайхны маргаан өндөрлөөгүй л байдаг. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс маргалдаж мэтгэлцээд байгаа хоёр талын хүмүүстэй уулзаж ярилцсан юм. Зуучлах товчоо-ны өмгөөлөгч А.Гансүхийн яриаг хүргэж байна.

-Та хэзээнээс Зуучлах товчоо-ны өмгөөлөгчөөр ажиллах болсон юм бэ?

-Би талийгаач Д.Сүхбаатарын өмгөөлөгч байсан. Тэгэхээр нэлээн дээр үеэс энэ байгууллагын өмгөөлөгчөөр ажилласан гэсэн үг.

-Тэгвэл Зуучлах товчоо-той холбоотой бүх асуудлыг мэдэх юм байна. Тийм үү?

-Маргаантай холбоотой асуудлыг мэдэж байгаа.

-Яагаад ТӨХ-г шүүхэд өгсөн юм бэ. Үүнээс тань болоод Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг шүүхээс түдгэлзүүлчихлээ. Гэтэл Солонгос хэлний шалгалтанд орох хүмүүс цэнгэлдэхийн гадаа хонон өнжин дугаарлаж байна шүү дээ?

-ТӨХ-оос гаргасан Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийг байгуулах шийдвэр нь хууль зөрчсөн шийдвэр байсан. Засгийн газар төрийн өмч давамгайлсан компани байгуул гэсэн үүрэг өгсөн. Гэхдээ НХХЯ дээр тохирчихсон байсан төр 51, Зуучлах товчоо 49 хувиар шүү дээ. Гэтэл тэгээгүй. 100 хувь төрийн мэдлийн компани гэж байгуулсан. Уг нь Засгийн газар одоо үйл ажиллагаа явуулж байгаа компанитай нь хамтар гэсэн. Ер нь анхнаасаа л төр энэ байгууллагын 51 хувийг нь авна гэсэн асуудал ярьж, жил гаруй маргалдсаны эцэст тохиролцоонд хүрсэн. Гэтэл ТӨХ буруу шийдвэр гаргаснаас болж маргаан үүсэж, бид шүүхэд хандсан. Шүүх шинэ байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Товчхондоо бол шинэ байгууллага байхгүй гэж ойлгож болно.

-Солонгосын тал, Зуучлах товчоо-той хамтарч ажиллахгүй гэсэн учир 100 хувь төрийн мэдлийн компани байгуулсан юм биш үү?

-Солонгосын талаас яг хэн нь бидэнтэй хамтарч ажиллахгүй гээд байгааг асуумаар байна. Үнэхээр Зуучлах товчоо-той хамтарч ажиллахгүй гэсэн албан бичиг ирсэн юм уу. Харин ч хоёр улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан гэрээн дээр Зуучлах товчоо гээд нэрээрээ байгаа. НХХЯ-хан Солонгосын нэрийг барьж Зуучлах товчоо-той хамтрахгүй гэсэн гээд яриад байгаа юм. Мөн Монгол Улсын яам, төрийн сайд нь хэн нэгэн Солонгос хүний удирдлага, заавраар үйл ажиллагаагаа явуулдаг болсон юмуу. Хэрвээ тэгсэн бол Солонгос улс Монгол улсын дотоод хэрэгт оролцож байна ш дээ. Яаманд нь заавар өгч байна гэж би ойлгож байна. Тийм бол түүнийгээ тодорхой ярих хэрэгтэй. Солонгосын тал Зуучлах товчоо-той хамтрахгүй гэсэн баримтаа гаргаад ир.

-Энэ асуудлаа Солонгосын талаас тодруулсан юм уу?

-Тавьсан. Тэд хэзээ ч Зуучлах товчоо-той хамтрахгүй гэж яриагүй гэсэн. Би маргааш албан ёсоор Солонгосын хөдөлмөрийн яам, хүний нөөцийн хөгжлийн агентлагт нь захиа явуулна. Тэгээд албан ёсоор хариугаа авах байх. Амаар бол тэд үгүй л гэж хэлсэн.

-Магадгүй Зуучлах товчоо асуудал гаргаагүй бол өдий болтол хүмүүсээ гаргаад л үйл ажиллагаа нь хэвийн явах байсан байх. 4000 хүнээс хуурамч шалгалт авсан энэ тэр гээд л?

-Дотоод ажлыг нь хийдэггүй учраас сайн мэдэхгүй байна. Ер нь хаа хаанаа тийм асуудал байгаа юм байна гэж ойлгосон. Гэхдээ 4000 хүний шалгалтын асуудал юунаас үүссэн гэхээр ерөөсөө л Л.Одончимэд сайдын үед зориуд үүсгэсэн асуудал шүү дээ. Бас УИХ-ын гишүүд олон хүн бүртгүүлсэн гээд байгаа. УИХ-ын гишүүд яагаад солонгос явахаар хүсэлт гаргасан тойргийнхоо иргэдийн саналыг уламжилж болохгүй гэж. Сонгогчид нь Бид явмаар байна гэхээр яах вэ. Нөгөө талаас хөдөлмөрийн яам л 51 хувийг авна гэсэн дарамт үзүүлж, энэ асуудал дундуур дайрч орж ирсэн. Тэгээд хөдөлмөрийн яам өөрөө энэ бүхнийг хууль болгосон. Анх асуудал хаанаас гарсныг мэдэх үү. Солонгосчуудаас гараагүй ш дээ. Бүх асуудал монголчуудаас гарсан. Хөдөлмөрийн яам эхлээд 25-ыг авна гэсэн. Өгсөн. Дараа нь 51 хувийг авна гэсэн. Өгөхгүй бол айлгаж, дарамталж, цагдаа нар яалаа. Хүмүүс бүгд мэдэж байгаа.

-Таны яриагаар 51 хувийг төр, 49 хувийг Зуучлах товчоо авна гэж тохиролцчихоод байхад ТӨХ буруу шийдвэр гаргажээ дээ?

-Тийм. Анх ТӨХ-ны хурлаар орж 25 хувийг төр авна гэж баталсан юм. Тэгэнгүүт Л.Одончимэд сайд үгүй бид 51 хувийг авна гэдэг асуудал гаргасан, Тэгэхээр нь 51 хувиа ав аа. Бид 49 хувьтайгаа үлдье гэтэл бүгдийг нь авна гэсэн. Ер нь Засгийн газрын шийдвэр. Одоо болохоор шинээр байгуулагдсан компанийхаа хувийг ав гэж албан тоот явуулсан. Зуучлах товчоо татгалзсан гээд байгаа. ТӨХ дээр ирээд өөр болчихоод байгаа юм. ТӨХ-ны дарга бол дураараа албан тоотоор хувьчлал хийдэг хүн биш шүү дээ. Ийм дураараа авирладаг төрийн албан хаагч байж болохгүй.

-Одоо 100 хувь төрийн мэдлийн компани байгуулагдчихсан байгаа. Энэ байгууллагын тодорхой хувийг Зуучлах товчоо-г эзэмш гэхэд та бүхэн хүлээж аваагүй гэсэн?

-Ингэвэл л хууль зөрчинө шүү дээ. 100 хувь төрийн өмчит компанийн тодорхой хувийг зүгээр нэг дарга мэдээд өгчихдөггүй юм. Төрийн өмчийн компанийн 49 хувийг хэн нэгэн хүнд өгөх гэж байгаа бол төрийн болон орон нутгийн хуулийн дагуу хувьчлал явагдах ёстой. Үүнийг УИХ-аар шийдвэрлэдэг. УИХ хувьчилж болно гэвэл Засгийн газар тогтоол гаргах ёстой. Улмаар нийтийн дуудлага худалдаа, битүүмжилсэн дуудлага худалдаа, төсөл шалгаруулах, тендер зарлах гэх аргуудаар хувьчилна. Харин аль аргаар нь хувьчлахыг Засгийн газар мэдэж ТӨХ-нд тогтоол гаргаж өгнө. Хувьчлахдаа нийтэд зарлана. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд Хэн нэгэн этгээдэд хувьчлах давуу эрх олгож болохгүй гээд заачихсан байгаа.

-Танай хоёр байгууллага Солонгос руу олон хүн гаргасан. Тэр хүмүүсийн эрх ашгийг төрөөс ийм бодлого баримталж байгаа юм биш үү?

-Харамсалтай нь хуулинд тийм юм байдаггүй. Үнэхээр л тэгж эрх ашгийг нь бодсон юм бол яагаад 49 хувийг нь үлдээж Зуучлах товчооны үйл ажиллагааг хэвийн явуулж болоогүй юм. Би тэднийг худлаа л эрх ашиг гэж ярьж байгаа гэж бодож байна.

-Тэгэхээр Зуучлах товчоо-нд 34 хувь, Монгол ньюс-д 14 хувь өгнө гэдэг яриа болоогүй гэсэн үг үү?

-Үнэнийг хэлэхэд би мэдэхгүй байна. Би чамд байгаа баримтаа л харуулсан. Хувьчлал явуулах гээд байгаа юм уу, эсвэл хууль бусаар хувьцаа тараах гээд байгаа юм уу би ойлгохгүй байна. Эсвэл ТӨХ 34 хувийг албан бичгээр өгчихдөг юмуу. Хууль бол тийм биш.

-Олон хүмүүс Солонгос явж амьдралаа дээшлүүлэхийг хүсч байгаа. Тиймээс ч Солонгос хэлний шалгалтыг удаан хүлээсэн. Өнөөдрөөс шалгалтандаа бүртгүүлж эхэлж байна. Гэтэл та бүгдийн ярьсан зүйлээс болж хүмүүс эргэлзэж, хэнд нь итгэхээ мэдэхгүй болчихлоо?

-Бүртгэх асуудлыг төр өөрөө хийж байгаа. Бид бүртгээгүй. Үүнийг зохион байгуулж байгаагаараа НХХЯ хариуцлага хүлээнэ биз. Бид зүгээр л Зуучлах товчоо зохион байгуулаагүй шүү гэдгийг анхааруулсан.

-Хэрвээ энэ хүмүүс бүртгүүлээгүй хоцорч шалгалтандаа орж чадахгүй бол өмнөөс нь Зуучлах товчоохариуцлага хүлээх ёстой гэж НХХЯ-ны зүгээс үзэж байгаа?

-Яамны өөрийнх нь байр суурь. Бултах гэсэн нэг арга биз. Буруу шийдвэр гаргачихаад яагаад Солонгос хэлний шалгалт зарлаад байгаа юм. Өөрсдийнхөө зохион байгуулж байгаа ажлын хариуцлагыг өөрсдөө хүлээх ёстой биз дээ. Юу гэж хаа хамаагүй хүмүүс хариуцлага хүлээх юм.

-Хэрвээ будлиантуулах юмбол?

-Бид будлиантуулаагүй. Бид яаж будлиантуулах юм. Харин ч тийм юм битгий болоосой гэсэндээ анхааруулсан. Хүмүүсээс бүртгэлийн хураамж 10 доллар, шалгалтын хураамж 30 доллар нийтдээ 15.000 хүнээс 600 мянган доллар хурааж байна. Дараа нь шүүхийн шийдвэр өөр гаргавал яах вэ. Энэ мөнгийг хэн буцааж өгөх юм. Ийм их хохирол битгий гараасай гэсэндээ л бид сануулсан. Би нэг жишээ хэлье. ХЗХ-ны хуулийг төр баталсан. Үр дүнд нь хэдэн мянган хүн хохирлоо. Одоо тэгтэл яаж байна. Шүүхээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлчихээд байхад ТӨХ өөрөө дэмжиж бүртгэлийг үргэлжлүүлсээр байна.

-Tөp шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзэхгүй байна гэж ойлгож болох уу?

-Тиймээ. Тэгж ойлгож болно.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг юм бэ?

-Захиргааны иргэний шүүхийн хуулийн 5-р зүйлд заасны дагуу эрүүгийн болон бусад хариуцлага хүлээлгэдэг. Харж л байя. Хуулиа мэдэж байгаа байлгүй дээ. Тэнэг хүмүүс биш бол ойлгох биз. Бүхэл бүтэн төрийн машин ажиллаж байна. Харин хуулиа мэдсээр байж зөрчиж байгаа бол хариуцлага тооцохоос өөр аргагүй.

-Та бүх юмыг НХХЯ эхлүүлсэн гэлээ. Тэр үед нь энэ асуудлыг таслан зогсоож болоогүй юм уу?

-Бид таслан зогсоох гэж аргаа барсан. Дийлээгүй ш дээ. Төр цагдаа цэргээрээ дарамтлаад түүний үр дүнд нь хүн нас барсан.

-Монголчууд нас барсан хүний ясыг өндөлзүүлэхээс цээрлэдэг. Ер нь талийгаачийг бодоод энэ хэл амтай асуудлыг орхиж болдоггүй юм уу. Таныг талийгаачийн гэргийг төлөөлж байгаа болохоор чинь асууж байна л даа?

-Тиймээ. Бид чиний хэлж байгаа шалтгаанаар талийгаачийн нэрийг гаргаж, ясыг нь өндөлзүүлээд хэрэггүй гэж бодоод 51 хувийг нь төрд өгсөн. Тэгсэн төр яаж байна. Бүгдийг булааж байна. Хууль бус шийдвэр гаргаж байна. Тэгэхээр энэ хүн яах юм. Аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Чи түрүүн хоёр баримт харсан. Хар үгээр хэлбэл хулхидаж байгаа биз дээ. Энэ хүн эрхээ хамгаалуулах гэж шүүхэд хандсан.

-Та бүхний эцсийн зорилго нь 49 хувийг авах гэж ойлгож болох уу?

-Анх тохирсноороо л асуудлаа шийдээч гэж хүсэж байгаа.

-Одоо та бүхэн яах вэ?

-Бид шүүхийн шийдвэрийг хүлээнэ.

-Ярилцсанд баярлалаа

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button