НХХ-ийн сайд Д.Дэмбэрэл Зуучлах товчоо өргөдлөө татаж, шүүх шинэ төвийг түдгэлзүүлсэн асуудлаа цуцлах ёстой

-Засгийн газрын шийдвэрийг дагаагүй ТӨХ-г шүүх буруутгаж, Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлчихээд байна. Гэтэл хүмүүс хэлний шалгалтаа өгөхөөр бүртгүүлчихээд байдаг?

-Засгийн газраас одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай хамтран ажиллаарай гэсэн тогтоол гаргасан нь үнэн. Гэхдээ одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага гэдэг нь 3уучлах товчоо биш. Хоёрдугаарт олон алдаа дутагдал гаргасан учраас хамтран ажиллахад хүндрэлтэй байсан. Тиймээс Солонгосын тал шинэ байгууллага байгуулахыг шаардсан. Өнгөрсөн оны 6 сарын 4-нд 4000 хүнээс хууль бус шалгалт авч, бизнес хийсэн гэдэг асуудал нь Солонгосын талыг маш их эмзэглүүлж байгаа. ТӨХ энэ мэтийг харгалзан шийдвэр гаргасан болов уу гэж бодож байна. Гаргасан шийдвэртээ яваандаа хамтарсан байгууллага байгуулах боломжтой, тусгасан журамтай юм билээ. Харин хугацааны хувьд тодорхойгүй байгаа. Үүнээс болоод Зуучлах товчоо ТӨХ-г шүүхэд өгч, шүүх бидний байгуулсан Тадаадад ажиллах хүч илгээх төв-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Яваандаа нэг нь шүүхэд өгсөн өргөдлөө татаж, шүүх үйл ажиллагааг нь түдгэлзүүлсэн шийдвэрээ цуцлах байх. Энэ жил Солонгост 9000 хүн гаргах ёстой. Одоо 15.000 хүн бүртгээд, 6 сарын 3-нд Солонгос хэлний шалгалт авна. Эхлээд шалгалт өгсөн хүмүүс явах ёстой. Тэгэхээр иргэдэд үйлчилж байгаа байгууллагын ажлыг түдгэлзүүлж болохгүй. Солонгос явах хүмүүсийн асуудал өнгөрсөн жилээс хойш бүтэн жилийн турш бантагналаа. Аль нэг байгууллагын явцуу эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, олон нийтийн буюу иргэдийн эрх ашгийг ойшоохгүйгээр шийдвэр гаргадаг энэ явдлыг цаашид засах ёстой.

-Тэгвэл Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийг байгуулахдаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс нь илүүтэй, Солонгосын талын хүсэл сонирхолд нийцүүлсэн гэж ойлгож болох уу ?

-Тэгэлгүй яахав. Яагаад гэвэл өнгөрсөн оны зургаадугаар сарын будлианаас болоод Солонгосын тал хэлний шалгалт авч, ажилчдыг бэлтгэх асуудалд 12 cap хориг тавилаа. Арга буюу би Солонгосын талд Үнэхээр будлиантай хэрэг болжээ. Манай иргэдийн хувьд ч гомдолтой байгаа. Бид үүнийг засна. Та бүхэн уучлаарай гэж захидал бичсэн. Тэд хариуд нь Зуучлах товчоо гэдэг байгууллагыг өөрчилж шинэ байгууллага байгуулсан цагт манайх ажиллах хүч авна гэсэн. Нэг үгээр хэлбэл Зуучлах товчоо-ны асуудал бидэнд үнэхээр хүндрэл учруулаад байна шүү дээ. Үүнийгээ цэгцлээд ир гэхээр дахин шүүх цагдаа болон явах нь зохимжгүй гэж үзэж байгаа.

-Монголчуудын энэ маргаанаас болж Солонгосын тал манайхаас ажиллах хүч авахаас татгалзвал яахав?

-Магадгүй Солонгосчууд шинэ байгууллагад эргэлзэж, асуудал тавихыг үгүйсгэхгүй. Тиймээс утга учиргүй зарга хийдгээ болих хэрэгтэй. Миний хэлж байгаа санал гэвэл шүүх энэ түдгэлзүүлсэн үйл ажиллагаагаа болих ёстой. Мөн Зуучлах товчоо гэдэг байгууллага учир утгагүй дандаа шүүх цагдаад ханддагаа зогсоож, нэхэмжиллээ татах хэрэгтэй.

-Хоёр байгууллагын хоорондох асуудлаас болж иргэд дахиад л хохирох юм биш биз ?

-Иргэдийг хохироохгүйн үүднээс энэ асуудлыг би ярьж байна. Хэд хэдэн удаа шалгалт авах ёстой байсныг 12 сараар хойшлуулчихаад одоо нэг юм шалгалтаа өгөх гэж байтал ахиад иргэдийг ингэж хохироож болохгүй шүү дээ. Нэг дор ийм олон хүн бүртгэн хүндрэл учруулж байгаа нь үнэндээ Зуучлах товчоо-ноос болсон. Монголчууд дотооддоо үйл ажиллагаа явуулахдаа ямар ч зохицолдоогүй, бодлогогүй ханддагаа болих хэрэгтэй. Солонгосын тал ахиад будлиан үүсгэх вий гэдгээс сэрэмжлэн дангаараа шалгалтаа авч байна. Айж байна ш дээ! Одоо бол иргэд элдэв зүйлд найдалгүй зөвхөн шалгалтаа л өгөх хэрэгтэй.

-Та бүхэн Зуучлах товчоо-нд 34 хувь, Монгол ньюс-т 14 хувийг санал болгосон ч, Зуучлах товчоо хүлээж аваагүй гэсэн үнэн үү?

-Зуучлах товчоо-ны хувийг би сайн мэдэхгүй. Хувьчлах журмаар явагдах ёстой байх. ТӨХ Солонгос хэлний шалгалт дуусч, иргэдээ явуулах асуудлыг шийдсэний дараа хувьчлалын асуудлыг ярих байх. Энд нэг зүйлийг хэлэхэд шинээр байгуулагдсан Гадаадад ажиллах хүч илгээх төв бизнесийн байгууллага биш гэдгийг хатуу анхааруулъя. Иргэдэд үйлчлэх үйлчилгээний байгууллага. Хуучин Зуучлах товчоо бизнесийн чиглэлээр ажиллаж, ихээхэи ашиг орлого олж, тэнд төр засгийн ажилтангууд нь ч татагддаг, тэндээ ажиллаж байгаа хүн ч оролцдог байсан. Харин шинэ төв их хэмжээний ашигтай ажиллаж чадахгүй учир 49 хувь дээр зодолдоод байх хэрэггүй. Зарлагаа нөхөх хэмжээнд л ажиллах байх. Тиймээс ашиг гарахгүй учир дайрах хэрэггүй.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Цээпил

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button