ТӨХ-ны дарга Д.Сугар ОХУ Полиметал

янз янзаар хардах хүн олон байгаа. Гэхдээ ихэнх нь Орос ах нар дэлхийд мөнгөний нөөцөөрөө гуравдугаарт ордог Асгатын мөнгөний орд-ыг маань өөрийн болгохоор ирсэн хэмээх онош тавиад буй. Өнгөрсөн онд МУ-ын ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ Монголросцветмент нэгдэл, Оросын Полиметалл компани хоёр Асгатын мөнгөний орд-ыг хамтран ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан. Харин засгийн газар энэ гэрээг хууль бус хэмээн хүчингүй болгож орхисон. Монгол улсын ерөнхий сайд ч С.Мироновтой уулзахдаа энэ тухай хатуу үг унагаад авсан гэдзг. Тэрээр Дээрх гэрээнд гарын үсэг зурах асуудал манай ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны хөтөлбөрт байгаагүй. Нөгөө талаараа төрийн оролцоотой аливаа нэгж хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа монгол улсын засгийн газраас зөвшөөрөл авдаг журмыг зөрчсөн учир гэрээг цуцалсан. Монголросцветмет цаашид ямар нэгэн улстай хамтрах бол саналаа засгийн газарт танилцуулах ёстой гээд хэлчихэж. Ноён С.Миронов ч засгийн газрын шийдвэрийг хүндэтгэн үзэж буйгаа хэлсэн гэсэн. Юутай ч олны анхаарлын төвд байгаа Асгатын мөнгөний орд-ын хувь заяа хэрхэн шийдэгдэх талаар ТӨХ-ны дарга Д.Сугартай ярилцсан юм.

-Асгатын мөнгөний орд-ын тухайд ТӨХ буруу шийд гаргасан гэж яригдаж буй. Мөн Монголросцветмет, нэгдэл Полиметалл хоёрын Асгатын мөнгөний орд-ыг хамтран эзэмших гэрээ маргаантай байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдэх бол. С.Миронов тэргүүтэй хүмүүс Асгатын мөнгөний орд-ыг авахаар ирлээ гэж хардах хүмүүс байна?

-Монголросцветмет гэдэг компанийн үйл ажиллагааг дотоодын хууль тогтоомжоор зохицуулдаггүй. Монголросцветмет нэгдэл Оросын засгийн газар, Монголын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл ОУ-ын гэрээгээр зохицуулдаг гэсэн үг. Энэ гэрээгээр Монголросцветмет нэгдэл өөрт нь байгаа тусгай зөвшөөрлийг ашиглаад гадаадын компанитай гэрээ хийх эрхтэй. Их нарийн хуулиар, тодорхой ярьвал хууль зөрчсөн юм байхгүй.

-Засгийн газар ерөнхийлөгчийн хийсэн гэрээг хүчингүй болгосон. Үүнийг Оросын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн үү?

-Засгийн газар Монголросцветмет, Полиметалл хоёрын хооронд хийсэн хэлэлцээрийг хүчингүй болго гэсэн. Тэр дагуу ГХЯ-аар дамжуулаад оросын талд нот бичгээр уг асуудлыг тавьсан ч тэд зөвшөөрөхгүй байгаа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танай эрх бүхий хүмүүс гэрээ хийсэн. Гэтэл одоо цуцлах гэлээ. Хэрвээ цуцалбал бид шүүхэд өгнө. Лондонгийн шүүхэд өгнө гэж ярьж байгаа. Мөн УИХ-аас К.Сайран гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг энэ асуудлыг шалгаж байгаа. Өнөөдөр манай улсад болж буй Оросын өндөр хэмжээний айлчлалаас болж энэ асуудал олны анхаарлын төвд байгаа байх. Үүнд огт санаа зовох зүйлгүй. Хэрвээ энэ уулзалтын дараа засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр гэвэл бид асуудлаа гүйцээгээд тавина. Хэцүү тал нь тэднийх гэмт хэрэг хийлээ гээд шүүх, прокурор гэсэн бөөн зарга болох байх даа.

-Зарга үүсгээд явбал манай Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх болов уу?

-Монголросцветмет-ийн асуудал бол хоёр улсын засгийн газрын асуудал. Тиймээс тэдний эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлийг цуцлах гэж байгаа бол Оросын тал дургүйцнэ. Нэг ёсондоо төвөгтэй байдал үүснэ. Түүнийг нь хэлэлцэж зохицуулах гээд бөөн юм болох байх. Ер нь болохоо байчихсан юм байхгүй шүү дээ.

-Асгат нэртэй хэдэн компани байдаг вэ. Тус тусдаа хоёр гурван компани байдаг атал асуудлуудыг нь хольж хутгаад байгаа тухай яригдаж байсан?

-Асгат ХХК гэж компани бий. Тэр компани 1993 онд байгуулагдсан. Хуучин баруун хязгаарт геологийн ажиллагаа явуулж байсан экспедиц, хайгуулын ажил хийдэг компани шүү дээ. 1990-ээд онд мөнгө төгрөггүй болоод хэцүү байдалд орсон. Тэр үед нь засгийн газар, холбогдох яамд Энэ байгууллага сүйд боллоо. 51хувийг нь Монголросцветмет нэгдэлд эзэмшүүлье гээд олон улсын шийдвэр гаргасан. Үүний дагуу Монголросцветмет ажилчдынх нь цалинг өгч, үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлсэн. Энэ бол нөгөө мөнгөний ордтой ямар ч холбоогүй. Харин сүүлд юу бүтээсэн түүнийгээ эзэмших компани. Хоёрдугаарт 1996 онд дахиад нэг компани байгуулагдсан. Тэр нь Асгат мөнгө ХХК. Энэ нь Америкийн нэг компани, Монголросцветмент хамтраад одоогийн жинхэнэ Асгатын мөнгөний орд-ыг ашиглах зориулалтаар байгуулагдсан. Энэ компани хоёр лицензтэй. Асгатын мөнгөний орд-ыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. Ингээд үйл ажиллагаагаа эхэлсэн. Гэтэл Америкууд Ер нь эдийн засгийн хувьд ашиг багатай эд байна гээд 124 мянган ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байсныгаа хаяад хоёр тусгай зөвшөөрлийн лицензээ Монголросцветмет-д шилжүүлж өгчихөөд явчихсан. Одоо бол гурав дахь Асгатын тухай ярьж байгаа. Тэр нь Монголросцветмет нэгдэл өөрийн мэдэлд байсан дөрвөн лицензээ ашиглан Оросын Полиметалл компанитай хамтраад Асгат мөнгө полиметалл гэж байгуулсан. Тэгэхээр эхний Асгат нь мөнгөний ордтой хамаагүй. Хоёр дахь нь хамаатай ч өөрсдөө татгалзсан. Сүүлийнх нь энэ ордыг ашиглах эсэхээ ярьж байна гэсэн үг. Ашиглаж ч болно, ашиглахгүй ч байж болно. Энэ бол тодорхой шийдлээр шийдэгдэж болох асуудал.

-Асгатын мөнгөний орд-оос манай төрийн мэдлийн хэдэн хувийн хувьцаа байдаг вэ. Одоогийн ханшаар үнэлэх юм бол хэдий хэмжээний мөнгө байгаа бол?

-Ер нь 3000 орчим ногоон олох бололцоотой гэж тооцож байгаа. Энэ мөнгө нь их хэцүү. Нэгдүгээрт 3000 метр өндөр уулын оройд байгаа. Хоёрдугаарт мөнгөнөөс гадна зэс, алт гэх мэт их олон холимог металл байгаа. Тэр байтугай циани гэдэг хорт металл байгаа. Тэр хоронд нь хордож үхэлгүй ашиглах гэдэг маш нарийн технологи шаардсан ажил. Тэр технологийг дэлхий дээр цөөхөн компани эзэмшдэг. Тэрний нэг нь Полиметалл компани. Бас Америкийн нэг компани байгаа. Энэ өндөр хэмжээний айлчлалын дараа УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүнг сонсоод нэг чиглэл гарна. Нэг бол хуучин нь зөв юм байна гээд цаашаа явах байх. Үгүй бол буруу гээд Полиметалл-тай байгуулсан гэрээгээ цуцлаад, тэр орд дээрээ олон улсын нээлттэй тендер зарлана. Оросууд шүүхдэж, бөөн л юм болох байх. Тэр үед Америкийн компани нь ирдэг л юм байгаа биз. Полиметалл ч өөрөө оролцоно биз. Хэн манайд нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж өгнө, тэр нь ялна. Баян-Өлгий аймгаас уурхайн өндөр хүчдэл татах, замын тавих, аймгийн төвд оношилгооны төв барих гээд асуудал их байгаа. Тэр орд газарт очих гэж Оросын хилийг гурваас долоон удаа гардаг гэсэн. Тэгэхээр Монголын талаас шууд очих бололцоо байхгүй. Тиймээс бараг л Оросуудтай хамтарч ажиллах шаардлага гарах байх даа.

-Төр одоо хэдэн хувийн хувьцаа эзэмшдэг вэ?

-Монголросцветмет-тэй хамтарвал Монголын төр 26 хувь, Полиметалл 50 хувь, Оросын засгийн газар 24 хувь эзэмшдэг. Полиметалл өөрийнх нь 50 хувийг бууруулах юм бол оролцохгүй гэж байгаа. Яагаад гэвэл тэр хэцүү бэрх уурхайг ашиглаад 50-аас доош хувьтай явах юм бол эдийн засгийн хувьд ашиггүй гэж үзсэн гэсэн.

-Асгатын мөнгөний орд стратегийн ач холбогдолтой орд газарт багтчихсан байсан санагдаж байна?

-Тиймээ. Энэ орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд орчихсон. Үүнийг л баримталж хэлэлцээр хийнэ. Монголын хувийг 50 хүртэл өсгөх ёстой. Монголросцветмет гэж орох юм бол Оросын засгийн газрын хувийг багасгаж, Полиметалл-ын хувийг хэвээр нь үлдээж, Монголын засгийн газрын хувийг 50-д дөхүүлэх боломжтой. Эсвэл засгийн газрын шийдвэрээр Монголросцветмет нэгдлээс тусгай зөвшөөрлийг нь бүр аваад шинэ компани байгуулах юмуу, эсвэл Эрдэнэс MGL гэдэг компани байгуулагдсан шүү дээ. Энэ компани 50 хувийг, Полиметалл 50 хувийг гээд аль ч замаар явж болно. Гол нь одоо УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт хүлээгдэж байна. Гадуур шуугиад буй болохоос шийдэх арга нь тодорхой шүү дээ.

-Монголын төр 26 хувь эзэмшинэ гэдэг арай л чамлалттай юм шиг. Төрийн хувийг 50 хувьд хүргэх боломж юу бол?

-Бид 26 хувийн төлөө зүтгээд байгаа юм биш. Нөгөө талаасаа 26 хувь чинь тийм ч чамлалтай хувь биш. Яагаад гэвэл энэ хэцүү ордыг ашиглахад асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Тэр их хөрөнгө оруулалт Оросын засгийн газар, Монголын засгийн газарт байхгүй. Харин зүгээр байж байгаад энэ ордыг ашиглаж, хувиа авах гэж байгаа юм. Тэр утгаар нь авч үзвэл чамлалттай хувь биш. Мэдээж энэ хувийг ахиулахыг бодолгүй яахав. Ахиулах бололцоо хайж байна. ОХУ-ын Төрийн өмчийн хороотой шинэ хэлэлцээр байгуулж болно эсвэл аваад 5050 хувиар шинэ компани байгуулж болно. УИХ-аар шалгалтынхаа дүнг хэлэлцэх байх. Тэгээд ямар чиглэл гарна тэрийг нь бид шуурхай зохион байгуулна.

-Ярилцсанд баярлалаа.

Зиндаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button