Аргаль хонь минь аргал хоргол болчих вий дээ

Одоогийн тусгай зөвшөөрлийн агнуурын хэрэгжиж буй дүр төрхийг манай хэдхэн аялал жуулчлалын нэгж зурж сууна. Нөгөөтэйгүүр тэд маань спорт ангийн салбарын нэр хүндийг олон улсын агнуурын зах зээлд авч явааг тэмдэглэх нь зүй. Манайхан Хөх сэрхийн нуруунд гадаадын анчнаар анх удаа 1967 онд угалз агнуулав. Спорт чиглэлийн агнуурын он тоолол эхлээд 40 жил болж байна гэсэн үг. Ямартай ч дэлхийн нэртэй анчид манай орныг энэ чиглэлийн ангийн үйлчилгээ явуулахад чигчий хуруу гозойлгоод байхааргүй туршлагатай болсон гэж үнэлдэг юм билээ.

Тусгай зөвшөөрлийн спорт чиглэлийн агнуур, ялангуяа угалзны агнуур нь ашиг ихтэй бизнест тооцогдоно. Иймээс аялал жуулчлалын компаниуд агнуурын тусгай зөвшөөрлийг авах гэж ихээхэн хөөцөлддөг. Манай сонин энэ талаар урьд нь мэдээлж байсан. Харамсалтай нь, тусгай зөвшөөрөл олгож байгаа зарчим, механизм нь одоогийн мөрдөж байгаа хууль, тогтвортой ашиглалтын зарчимд нийцэж байгаа эсэх нь ихээхэн эргэлзээтэй байна. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар олонтаа дуу хоолойгоо илэрхийлэх болов. Тус газрын мэргэжилтэн Ё.Онон тодорхой судалгаа хийсэн нь бий. Манай улс 1994-2000 онд жилд 15-45 угалзыг тусгай зөвшөөрлөөр гадаадын анчдад спорт чиглэлээр агнуулж байв. Энэ нь тухайн үеийн угалзын нөөцтэй харьцуулбал Говийн популяцийн 0.5, Алтайн популяцийн 0.3 хувийг эзэлж байсан. Харин 2001 оноос тусгай зөвшөөрлөөр жилд 70-80 угалзыг агнуулах болов. Огцом өссөн байгаа биз. Тухайн жилд агнах тусгай зөвшөөрлийн амьтдын тоог Засгийн газар тогтооно гэсэн том нэртэй хуулийн заалт хэрэгждэг. Уг тогтоол дээрх агнуулах ангийн тоо нь юун дээр үндэслэдэг вэ гэдэг нь анхаарал татах.

2002 онд манайд хичнээн аргаль хонь байгааг тоолсон тооллогын судалгааг үндэслэн Биологийн хүрээлэнгийн саналаар 2003 онд 70 угалзыг агнуулсан байх юм. Эл тооллого нь агнуур зохион байгуулалт биш учраас энэ нь агнуулах угалзны тоог тогтоох үлгэр жишээ үндэслэл болохгүй нь лав. Ийнхүү энгийн үндэслэлээр боловсруулсан саналыг Засгийн газар баталж том нэртэй тушаалыг БОЯ боловсруулдаг байна. Энгийн аргаар боловсруулж гаргасан агнуулах амьтдын тооны ард маш том асуулт хариултгүй үлдсээр байх уу. Угалзаа хаанаас агнах вэ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл өгсөн 70-80 угалз нь монгол орны хаана байгаа юм бэ. Yүнийг хэн ч хариулж чадахгүй л байна. Аргагүйн эрхэнд энэ чиглэлээр олон жил туршлага цуглуулсан аялал жуулчлалын хэдхэн компани гуу жалга онгичин байж, нутгийн индиануудаар заалган анчдын сонирхолд нийцсэн угалзыг олж агнуураа зохион байгуулах жишээтэй.

Манай угалзны эвэр нь дэлхийн бусад орныхоос маш том учраас л гадаадын анчдыг даллан дууддаг.

Олон улсын үзэсгэлэнд манай угалз 5-6 удаа алтан медаль хүртэж байсан удаатай. Энэ чиглэлийн агнуур нь манайд 1965 оноос эхлэн аргаль хонь, янгир ямаа, халиун бугын популяц, тархацын цөмийг эзэлсээр ирсэн юм. Эдүгээ хүртэл 11 аймгийн 40 орчим суманд спорт агнуурын чиглэлийн үйл ажиллагааг явуулж буй. Гэтэл сүүлийн жилүүдэд алдартай отог буюу анчдын хамгийн ихээр очиж ан хийдэг газруудын ангийн нөөц хомсдох зүг рүү ханджээ. Ховд аймгийн Мянган угалзын нуруунд 1992-2000 он хүртэл жил бүр гадаадын анчид 4-7 угалз, 10-18 тэх агнадаг байв. 2000-2003 онд 1-4 угалз, 3-13 тэх агнадаг болсон байх юм. Өшигөгийн нуруунд гэхэд л 1998 онд 18 угалз агнаж байсан бол 2005 онд ердөө л хоёрхон угалз агнажээ. 2002 оны аргаль хонины нэгтгэсэн тоогоор Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Увс, Архангай зэрэг аймагт аргаль хонины тархац багассан тоо гарав. 34 сум буюу дээрх аймгуудын аргаль хонь бүхий нутгийн 31 хувь нь огт аргальгүй болов. Аргаль хонь маань аргал хоргол болчих вий гэсэн түгшүүр эндээс дэлдэх. Гэтэл Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Төв зэрэг найман аймагт аргаль хонь шинээр нутагшиж эхэлжээ. Яагаад аргаль хонь маань баруунаас зүүн тийш нүүгээд байна вэ. Энэ нь уур амьсгал, бэлчээрийн мал аж ахуйн түрэлтээс үүдэж болох талтай ч хамгийн гол нь агнуур буюу хүний үйл ажиллагааны нөлөө гэж үзэхээс өөр гарцгүй мэт.

Өөр нэг анхаарах зүйл байна. 2001 оныг хүртэл спорт чиглэлийн агнуураар Ховд аймгийн Цэцэг сумын нутагт 55 угалз, 160 тэх гадаадын анчдын бууны овоо хараанд өртжээ. Yүнээс жилд 7-26 сая төгрөгийн орлого сумын төсөвт орж, төсвийн 20-50 хувийг бүрдүүлдэг байна. Эндээс харахул орон нутгийн эдийн засагт үр өгөөжөө өгч буй мэт. Хэрэг дээрээ Санхүү, эдийн засгийн яам энэ мөнгийг төсвөөс хасч олгодог тул энэ нь зөвхөн төсвийн цоорхойг нөхөхөд л зарцуулагддаг. Тиймээс спорт чиглэлийн агнуураас тухайн орон нутгийн иргэдийн амьжиргаа, аргаль хонийг хамгаалах талд зарцуулагддаггүй болохоор үнэт эрдэнээ хамгаалах сонирхол төдийлөн төрдөггүй гэж болно. Спорт чиглэлийн агнуурыг ашиглагч нь хамгаалагч болгох зарчимд шилжүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгож байгаа механизмаас нь эхлэх нь зөв гэж ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн Ё.Онон өгүүлж байсан нь дээр өгүүлснээс үүдэлтэй хэрэг.

Ерөөс тусгай зөвшөөрлийн агнуурын мэдээг хэрхэн нэгтгэдэг бол гэж сонирхлоо. Зөвшөөрөл олгогч байгууллага, агнуурын компаниуд, анчид, сум орон нутгаас гээд янз бүрээр цуглуулах боломжтой л доо. Манайд ерөнхийдөө тусгай зөвшөөрлийн агнуурыг эрхэлдэг ноёлох 10 компани бий. БОЯ-наас агнуурын туршлагатай компаниудад жилд хоёр угалз хуваарилдаг юм билээ. Эдгээр компаниуд мэргэжлийн байгууллагуудад угалз агнасан газар нутгаа мэдээлдэг боловч зарим үед лицензэд зааснаас өөр газар агнасныгаа нуудаг бололтой. Манай хамгийн олон угалзын агнуур зохион байгуулсан газраар Өвөрхангай аймаг тодордог. Эндээс цаашид анхааралдаа авах сонирхолтой зүйл бий. Монгол орны угалзыг эколог, эдийн засгийн үнэлгээгээр Алтай, Говийн хэмээн хоёр ялгаатай үнэлдэг. Хангайн буюу төв Монголын ялгаа тод харагдаж байгаа тул төлбөрийн гурав дахь ялгаврыг тогтоох нь зүйтэй болов уу. Угалзын спорт чиглэлийн төлбөрт өөрчлөлт оруулж хангайн угалзын төлбөрийг нэмснээр улсын төсөвт орох валютын хэмжээ л нэмэгдэнэ.

БОЯ-наас 2006 онд 80 угалзыг 50 компанид хуваарилжээ. Эдгээрээс Монгол тур, Монгол сафари, Адъяа энд Алтай, Женесис, Нью жуулчин, МАТ зэрэг зургаан компани л энэ чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Бусад компани нь өөрсдөө бие даан агнуур зохион байгуулах хүн хүч, дадал туршлага сул, дэлхийн ангийн зах зээлд хүрч ажиллах чадваргүй гэсэн ангилалд багтахаар. Тэгэхээр тэд яадаг хэрэг вэ. Сураг сонсохнээ тусгай зөвшөөрлийг 5-7 мянган доллараар дамлан зардаг аж. Тэгэхээр спорт чиглэлийн агнуурын тусгай зөвшөөрлийг өөрчлөх хувилбаруудыг хайж олох цаг болжээ. Иймээс тусгай зөвшөөрлийг ил тод дуудлага худалдаагаар хуваарилдаг зарчимд шилжихээс өөр аргагүй. Тухайн жилд агнах нөөцийг орон нутаг өөрийн бололцоогоороо тогтоож агнуур зохион байгуулмаар.

Аймгийн ИТХ нь орон нутгийн агнуур зохион байгуулалтын тооцоог үндэслэн тухайн жилд агнуулах тусгай зөвшөөрлийн тоон хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн дээд байгууллагад уламжилж болно. БОЯ эдгээр саналыг үндэслэн тусгай зөвшөөрлөө хуваарилбал дамлах асуудал зогсох талтай. Ийм хуваарилалтын дагуу орон нутаг тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг зохион байгуулж туршлага бүхий компаниудад зөвшөөрөл өгөх эрхийг олгоно гэсэн үг л дээ. Ингэвээс улам цөөрч буй угалзын ангаас уугуул нутгийнхан нь ашиг хүртэх үндэс ургах болов уу. Дээр өгүүлсэн ашиглагч нь хамгаалагч байх шилдэг загвар ч бий болох байх. Цаашилбал орон нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менежментийг хэрэгжүүлэх боломжтой болох юм. Гадаадад хувийн эдэлбэр газартаа агнуурын амьтныг өсгөн үржүүлж, үүнийхээ тодорхой нөөцийг сонирхогчдод агнуулж ашигладаг практик байдаг юм билээ. Yүнээс суралцаж яагаад болохгүй гэж.

Манайхан хөөрхий угалзаа эзэнгүйдүүлж, төрийн өмч гэсэн нэрийдлээр хар нүднээс хөмсөг гадуур болгочих юм. Аргаль хонь маань үнэхээр хосгүй амьтад. Ховордсоор аргал хоргол болуужин гэж түгшинэ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Увс аймгийн ИТХ-аас аргаль хонийг агнахыг хориглосон шийдвэр гаргажээ. Баяр хүргэе. Мөн ДБХС-ийн ивээлээр энэ амьтны амьдралын нууцыг судлах нэгэн арга нэвтрүүлсэн байх юм. Аргаль хонинд сансрын антеннд дохио дамжуулах хүзүүвч зүүн, хаагуур байршиж, явж буйг нь газрын зураг дээр өдөр бүр тэмдэглэж байгаа аж. Увсынхны олж тогтоосноор Сагил, Бөхмөрөн сумын нутагт 220-370 аргаль хонь бий гэнэ. Өмнөхөө бодвол үлэмж бага тоо л доо. Энэ мэт санал санаачилга Монгол орон даяар өрнөөсэй билээ. Монгол аргаль монгол аархал юм шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button