ИЗМ-үүд Монголд

эсвэл манлайлагчид нь хүмүүсийг татахуйц харизм бүхий мундаг хүмүүс байдаг гэдгээр тайлбарлах нь гэнэн хэрэг. Харин энэ нам марксизмленинизмын (энд эхний изм гарч ирж байна) улс төрийн намын сургаалийн дагуу үндэсний болон орон нутгийн хэмжээний бүтэцтэй, үзэл суртлын маш хүчтэй зэвсэгтэй, заегийн эрхийг ямар ч үнэ цэнээр хамаагүй авах эрмэлзэл бүхий лидерүүдтэй, төрийн бүх байгууллагыг (түүний. дотор орон нутгийн өөрөө удирдахпёсны байгууллагыг хүртэл хамруулж чадсан) намын гишүүдээрээ дүүргэж, улмаар Элчин сайдын томилгооноос эхлээд мэргэжлийн нарийн ур чадвар шаардсан эмнэлгийн даргыг хүртэл намын томилгооны талбар болгосон. Ийнхүү жинхэнэ большевик загварын улс төрийн байгууллагын шинжийг хадгалсан МАХН тогтмол хөтөлбөртэй, анхан шатны нэгжтэй, аймаг, сум бүрт төлөөлөгч, гишүүдтэй, төв намын шийдвэрийн гүйцэтгэл, ухуулга сурталчилгааг хангадаг системтэй, тогтвортой сонгогчидтой, энэхүү сонгогчид нь хуучин системийн ностальгитай (хуучнаа санагалзах) ахмадууд болон намынхаа ач буянаар амьдрагсад, тэдгээрийн садан төрөл, үр хүүхдүүд.

Тэгээд ч бусад посткоммунист орнуудын намуудтай харьцуулахад ганцаараа тараагүйн дээр хуучин системээс улбаатай үлэмж хөрөнгө зоорийг (энд Лениний музей-н байр, Цагаан ордон, Үнэн сонины байр, аймаг, дүүргийн намын байр гэх мэт) өвлөж үлдсэн ба заегийн эрхэнд байх хугацаанд, ялангуяа үнэмлэхүй олонхи болж эрх барьж байхдаа 1992-1996 ондУИХ-д 70.6, 2000-2004 онд хугацаанд 72.4 гэсэн харьцаатай байх үед буюу сөрөг хүчний зүгээс ямар нэгэн хяналтгүй байсан төрийн үед энэ нам, түүний гишүүд хамгийн их хөрөнгөжих алтан боломж гарсан юм. Эдүгээ энэ нам эгнээндээ манай үндэсний хөрөнгөтний төлөөлөгчид болон дундчуудыг баггааж буй нь хэнд ч ойлгомжтой. Чухамхүү энэ загварыг л дууриаж зохион байгуулахгүй бол нэгд, мөнхийн сөрөг хүчин байх тавилантай, хоёрт, манай түүхэнд олон нам байгуулагдаж байсан ч улс төрийн тавцангаас үйл ажиллагаа явуулж чадаагүйн улмаас арчигдаж байсан гэсэн утгаар бусад нам МАХН-ын үйл байдлыг дагаж ирсэн. Тэдгээрээс хамгийн сайн хуулбарласан нам бол яах аргагүй Ардчилсан нам (АН) бөгөөд улс төрийн байгууллагын хувьд жин дарах дараагийн том нам болж чадсан юм. Хэдийгээр санхүү, хөрөнгө, зохион байгуулалтын гараа-ны нөхцөл МАХН-тай харьцуулахад тэгээс эхэлсэн энэ намын хувьд 17 жилийн хугацаанд сөрөг хүчин байж хангалттай туршлага хуримтлуулсан боловч эрх барих туршлага, эвсэл болох чадвар хомс хэвээр байгаа. Өдгөө АН-ын хувьд хамгийн том зовлон бол дотоодын эв нэгдэлгүй байдал юм шиг боловч энэ бол мөсөн уулын зөвхөн оройн хэсэг нь. Тэгвэл усан дор юу нуугдаж байна вэ. Юуны өмнө дээр дурдсан намын зохион байгуулалтын большевик загвар. Сонгуулиар гишүүдээ дайчлах, итгэл үнэмшлээрээ улс төрийн үйл явцад оролцох ардчиллын үнэт зүйлс алдагдаж, Баабарын дэвшүүлсэн нэгэн верси-д аймаг дахь намын хороодын дарга гэгч нутгийн нэгэн индиан сүргийн манлай, омгийи удирдагчийн дүрдээ итгэн намынхаа ҮЗХ, УИХ-д нэр дэвшигчдээс мөнгө сааж, болзлоо тулгадаг гаж зуршилтай болсон төдийгүй, гишүүд нь ч ялгаагүй ийнхүү намынхаа дотоод сонгууль болон үндэсний сон-гуулиар нэр дэвшигчдийг шимэн сорж амьдрагчид болсон. Намын вампирууд бий болох гол шалтгаан бол энэ намын гишүүдийн олонхи нь ажилгүйчүүд бөгөөд намын гишүүнчлэлийн харъяаллаар 2000 оны сонгуулийн дараа ажлаэс. халагдаад, дараа нь төрийн бүтцэд эргэн орж чадахгүй болсон хүмүүс гол төлөв тус намын бүрэлдэхүүнийг өдгөө бүрдүүлж байна.

АН хэмээх ардчиллын энэ сайхан хөлөг онгоцыг живүүлэх хоёр дахь том мөсөн уул социалдемократизм амь бөхтэй оршижбайна.Энэхүүнийтлэлд дурдагдаж буй хоёр дахь изм большевизмаас дутахгүй аюултай. Учир нь үзэл санаа нь далд оршиж, түүнийг тугаа болгож ирсэн гишүүд нь нууц бүлгэмийн төвшинд ажилладат гэлтэй. Хуучин МСДН-аас улбаатай одоогийн Алтан гадас-ынхны цөмийг бүрдүүлдэг хэсэг хүн энэхүү бүлгэмийн удирдлагад байдаг нь ч нууц биш. Дэлхийн улс төрийн хөдөлгөөнд мөнхөд гай тарьж байсан нь социалдемократууд. Чухамхүү тэдний увайгүй урвалт Германд фашистуудыг сонгуулийн буюу өөрөөр хэлбэл, ардчилсан замаар засгийн эрхэнд гаргасан. Пролетарийн хувьсгал ба урвагч Каутский хэмээх Лениний алдарт зохиолд мөн л соццекууд хэрхэн яаж урваж ажилчны хөдөлгөөнд егүүтгэл авчирч байсан талаар тэртээ 20 дугаар зууны эхэнд дурдсан байдаг. Монгодц ч тэр соццекуудын хувьд нэг л өвөрмөц үйлдэлтэй хүмүүсийн (хор найруулах буюу явцуу бүлгийн эрх ашигт нийцүүлэн албан томилгооны арилжаа хийх) бүлгэмийн байдалд хүрсэн нь эцэстээ МҮАН гэгч либерал үзэл баримтлалтай, нам дотроо лидерүүдийн эрүүл саруул өрсөлдөөнтэй намыг 2000 онд намууд нэгдэх үеэр үндсэндээ устгажээ. Энд ардчилсан хувьсгалын үйл хэрагт хүчин зүтгэж байсан МСДН-ын эгэл жирийн гишүүд, эсвэл ардчиллын төлөө хүчин зүтгэх явцын дунд намынхаа удирдлагын увайгүй бойлогын эсрэгтэмцэж, улмаар идэвхтэй улс төрөөс шахагдсан зарим нэг удирдагчийг хамруулж ойлгохгүй байгааг дурдах нь зүйтэй биз. Монголын соццекуудын нэгэн хэвд цутгачихсан юм шиг шинж нь хутгах, хуйвалдах, өөрөөс нь илүү хүмүүсийг үлдэн хөөх, хэн ч биш болгох. Ийнхүү намынхаа манлайд явж байсан Баабарыгаа, А.Ганбаатарыг, иргэн Д.Ламжавыг гээд олон лидерээ идэвхгүй нэгэн болгосон. МҮАН-ын хувьд хэдэн лидерийг хооронд нь зодолдуулаад, заримыг нь үлдэн хөөгөөд одоо үлдсэн хэд нь эв түнжингүй, бие биеэ үзэхээ больсон. Жишээ нь, хамгийн көлөө бүхий М.Энхсайхан, Ж.Наранцацралт нарыг намаас хөөсөн, Да.Ганболд, З.Бат-Үүл нар шүдгүй арслан мэт ямар ч нөлөөгүй болсон. 2000 оны сонгуулийн бүх лай яанчигийг үүрч гарсан Р.Амар-жаргал, Б.Дэлгэрмаа хоёрыг арын эгнээнд аваачиж шахаад, нөлөө бүхий улс төрөөс зай-луулжчадсан. Тэгээд одоо бэл-гэдлийн шинжтэй Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав хоёрыг намын удирдлагад тавьчихаад намын бүх хар ажлыг хийлгэж, 2008 оны сонгуулийн дараа субботник хийсэн энэ хоёрыг зайлуулан Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, Р.ГончигдоржньУИХ-ын дарга болно хэмээн сэрүүнээр зүүдлээд явж байна.

1996-2000 оны ардчилсан хүчин засаг барьж байх хугацаанд соццекүүдийн өөдгүйтэж байсан туүхийг сөхвөл дэндүү муухай үнэр ханхлах тул энэ удаад азная. С.Зоригийн аллага, казиногийн хэрэг, гурван удаа Засгийн газар огцорч байсан нь гагцхүү МҮАН-тай л холбоотой тул Ардчилсан холбоо эвслээ задлаад 2000 оны сонгуульд дангаараа орвол ямар ч хир буртагтүй байх болно хэмээсэн соццекүүдийн хүний үнэргүй авирын хамгийн тод томруун жишээ баримтыг дурдахад л хангалттай. Гэтэл ингэж амиа хичээсэн нь талаар болж сахил хүртээд шал дордов гэгчээр харин ч бүр нэг ч суудалгүй үлдсэний дээр Эрэл-ийн намын дараа сонгогчдын долоо хүрэхгүй хувийн санал авч шившгээ тарьж байсан түүхтэй. 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Р.Гончигдоржийгоо сойхын тулд, нөгөө талаас энэхүү мөхлийн ирмэгт тулж очсон намд МҮАН гэдэг амь тариа хэрэгтэй байсан тул МҮАН-тай нийлж АН-ыг шинээр байгуулсан. Чухам энэ үеэс МҮАН-ын лидерүүдийг шахан зайлуулах бодлого барьж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн нь тод томруун хараг-даж байна. Соццекүүдийн явуулдаг бодлогын амин сүнс нь бөгөөд он удаан жил амь бөхтэй оршин тогтноод байдаг онцлог нь бүлгийнхээ гишүүдийг харж хандаж өр ширийг нь барагдуулахаас эхлээд албан тушаал, орон байр, ашигт малтмалын лиценз, хүүхдийг нь сургуульд явуулах зэргээр бүх боломжийг ашигласан байдаг. Ийнхүү ашиглуулсан хүн эрх биш ач тус хүргэсэн хүнийхзэ үүрэг даалгаврыг биелүүлэхээс өөрцгүй. Нэг үгээр ач хариулах үүрэг хүлээнэ. Энэ нь бүлэгтээ үнэнч байхаас эхлээд ҮЗХ-ны хуралд санал хураалтад оролцох, эс оролцох, ротацийн сонгуулийн үеэр санхүүжилт босгох, эс боеговоос өөрийн биеэр очиж хор найруулах буюу ямар ч тохиолдолд идэвхтэй байр суурьтай байх нь нэн чухал. Тиймэзс ч анх хамгийн чухал мест болох Төрийн өмчийн хорооны даргаар З.Энхболдыг 1996 онд тавьж, тэр нь ч намынхаа гишүүдэд улсын хөрөнгийг харамгүй тарааж өгсөн. Ямартаа л зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэгчийн үлгэрээр УИХ-ын гишүүн Батж.Батбаяр, С.Болдхэт нарыг дуудлага худалдаанд оруулж гутлын үйлдвэрийг хувьчилсан бопж шударга, нээлттэй бизнесменүүдийн дүр эсгэсэн жүжиг тоглож байх вэ дээ. Дараа нь УИХ-ын гишүүд ингэж албан тушаалаа ашиглан ил тод ууж идэж болдоггүй юм гэдэг банга намаасаа аваад зурагтаар уучлал гуйж байсныг хүмүүс мартаагүй биз. Тэгээд соц-декүүдийн хамгийн том бялуу хүртдэг албан тушаалаас нь З.Энхболдыг хусангуут маргааш ньЖ.Наранцацралтыг Ерөнхий сайдаас унагах нэгэн инээдтэй оөөн алдаэ бүхий зөхидалгарч ирж, тэр нь ч байгаа оносон харвалт болсон билээ. Ийнхүү Янголын ардчиллын түүхэнд гунигтай, эмгэнэлтэй олон хуудсыг соцдекүүд бичиж, тэдний лай ланчиг нь үргэлжилсэн хэвээр.

2004 оны сонгуулийн дараа ч мөн ялгаагүй сонгуулийн ачааны хүндийг үүрэлцэх байтугай дэвших тойрог ч олдоогүй НАлтанхуяг Сангийн сайд болҗ Америкт 2000 оноос хойш сурч байгаад сонгуулийн өмнө ирсэн С.Баярцогт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайд болж мөнөөх л З.Энхболд нь ТӨХ-ны даргын суудалд тухалж экс соццекүүдээ улсын өмчийн үйлдвэрийн газрын дарга, захирлаар томилж амжсан билээ. Төрийн өмчийн оролцоотой дал гаруй томоохон үйдцвэрийн ТУЗ-ийн дарга гишүүдэд МҮАН гарал үүсэлтэй АН-ын нэг ч гишүүн сонгогдоогүй байсан нь сонин биш, харин Санхүүгийн зохицуулах хорооноос эхлээд Сонгуулийн ерөнхий хороо хүртэл хөөрхий АН-аас нэг төлөөлөл оруулъя хэмээн МАХН ихэмсгээр зөвшөөрөхөд нь тэрхүү олдож буй ганц суудал нь экс соццекүүдэд очиж байгаа нь үнэхээр цочирдмоор.

Хоёр изм буюу үндсэндээ нэг зоосны хоёр тал болсон МАХН, экс соццекүүдийн гайгаар Монголд улс төр нь гаж буруу яваад байгаа үйл явц хэзээ засарч өөрчлөгдөх вэ. Хэн үүний зогсоох вэ. Мөнгөөр зодож, сонгогчдын ааш араншинг бүр мөсөн эвдсэн МАХН-ыг 2000 оноос хойш тэтгэж байсан санхүүгийн гол эх булаг нь болох гааль, хадгапамж зээлийн хоршоод, улсын янз бүрийн булхайтай тендер энэ бүгд ил цагаандаа гарч, шил шилээ дарсан шилдэг луйврууд боллоо. Энэ намын нэр хүнд нь ч шалдаа буутлаа уналаа. Тэгвэл АН-ын халхавч дор бүлгийнхээ луйврыг хийж байгаа Алтан гадас-ынхнаасаа, экс соццекүүдээсээ энэ нам ангижирч чадах болов уу. Гэтэл сүүлийн үеийн АН-д болж буй үйл явцыг ажиглаж байхад хоёр изм хоорондоо аль хэдийнэ тохирчихоод, жинхэнэ ардчилагчдыг улс төрөөс шахах оролдлого ил далд явагдаад байна. Томсгосон тойргийн хувьд 2008 оны сонгуулийн онцлог. Олноо танигдсан хүнээ дугуйлах магадлал бүр ч өндөрсөнө. Нөгөө талаас, сонгогчид МАХН, АН хоёрын эхэнд бичигдсэн хүмүүсийн аль алиныг дугуйлах магадлал бас өндөр. Тэгвэл энэ хоёр намын хоёрдугаарт бичигдсэн хүмүүсийн хувь заяа ихээхэн эргэлзээтэй болж эхэлнэ. Учир нь сэналыг хуваах гурав дахь хүчин зүйлс зайлшгүй нөлөөлнө. Тиймээс ч измүүд эртнээс нүхээ малтах нь чухал, нөгөөх л хуйвалдах, хутгах. Гэвч ард түмнийг үргэлж ингэж басамжилж болохгүй биз. Харж л байя.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button