Спирт, нефтийн үйлдвэрийг хууль бусаар ажиллуулсан Засаг даргыг огцрууллаа

Тавдугаар сарын эхнээс төр, засгийн анхаарлыг татаж эхэлсэн Хонгор сумынхантай холбоотой асуудал өдгөө ч үргэлжилсээр байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн аюултай нөхцөл байдал үүсээд байсан Хонгор суманд байдал хэвийн болсон тухай Ерөнхий сайд М.Энхболдод хэлж байв. Ажлын хэсгийнхэн бохирдсон хөрс, усыг саармагжуулж, химийн бодист бохирдсон шороог Бороо гоулд компанийн хаягдлын цэгт асгаж цэвэр шороогоор булж хоргүйжүүлэх арга хэмжээг шуурхай авсан байна. Бороо гоулд компаниас найм, Алтан Дорнод-оос гурав гээд нийт 11 камаз авчруулж ийн шороог зөөвөрлөж дуусчээ. Хууль бусаар алт угааж байсан компанийн хашаа, шороо угааж байсан хаягдал ус, уурын зуух, хогийн цэг, цэвэрлэх байгууламжийн ойр орчмын хөрсийг ДТОХ гэдэг бодисоор саармагжуулжээ. Энэ бодис цианит натрийг саармагжуулаад зогсохгүй мөнгөн усыг хүдэр хэлбэрт оруулдаг юм байна. Ийн хэлбэрт орсон мөнгөн ус хөрсөн дор хэчнээн ч жил болсон аюулгүй тул энэ аргыг хэрэглэсэн ажээ. Азаар гүнийн худгаас химийн хортой бодис илрээгүй бөгөөд агаарт 24 цагийн турш гурван цагийн давтамжтайгаар хэмжилт хийж байгаагаа ч ажлын хэсгийнхэн танилцуулж байлаа. Гэвч ингээд тайвширч болохгүй юм гэдгийг Ерөнхий сайд анхааруулав. Тодорхой хугацаанд хяналтыг сулруулалгүйгээр ажиллахыг ч даалгасан. Анх 200 гаруй хүн хордлогын улмаас сумынхаа эмнэлэгт хандан орыг нь нэмж, эмнэлгийг нь өргөтгөсөн ч удалгүй байдал намжжээ. Нийт 1491 хүн үзлэгт хамрагдсанаас 198-д нь хордлогын анхны шинж тэмдэг илэрсэн байна. Тэдэнд хордлого тайлах эмчилгээг яаралтай хийсний дүнд биеийн байдал нь хэвийн болсон байна. Ерөнхий сайдыг сумын эмнэлэгт очиход хөнгөн хордлогын шинж илэрсэн нэг хоёр хүн дусал хийлгэж байсан. Ерөнхийдөө хүнд үе ард үлдсэн гэж эмнэлгийнхэн хэлж байв.

Спиртийн үйлдвэр ажиллуулах нэрийн дор хууль бусаар гар аргаар алт олборлож байсан Mich компанийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох хүмүүст нь арга хэмжээ авч, бохирдсон хөрсийг зөөн хоргүйжүүлэх ажлыг эрчимтэй хийж хэвийн болсон ч сумын иргэдийн сэтгэл санаа тогтворгүй хэвээр байлаа. Иргэд хортой бодисыг хилээр их хэмжээгээр оруулж ирж байгаад хяналт тавьдаг хууль, хяналтын байгууллага гэж байна уу гэсэн асуултыг хатуухан тавьж, сумынхаа ИТХ-ын дарга С.Энхболд, Засаг дарга Б.Батнасан нарыг огцруулна, үгүй гэж хоёр хуваагдсан байдалтай байв. Одоогийн байдлаар Хонгор сумын Засаг дарга Б.Батнасангийн ах Б.Батболд болон гурван хятад иргэнийг тагнуул, цагдаагийнхан саатуулаад байгаа. Тэд ч буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн ажээ. Аймгийн цагдаагийнхан тагнуулын байгууллагатай хамтран химийн хортой бодис болох цианит натри, мөнгөн усыг хаана хадгалж байсныг эрэн сурвалжилснаар нийслэлээс зөөж байсныг тогтоосон байна. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутагт байх чингэлэгт 50 кг-аар савласан 47 уут цианит натри хадгалж, түүнээсээ хэсэгчлэн зөөдөг байжээ. Мөн хууль бусаар алт олборлодог хувь хүмүүст ч зарж борлуулж байсныг мөрдөн шалгах явцад илрүүлсэн байна. Mich компанийн байранд 15 хятад иргэн ажиллаж байсан тухай сумынхан хэлж байлаа. Уг хууль бус ажиллагааг мэдсээр байж нуун дарагдуулсан, шуурхай арга хэмжээ аваагүй гэдэг шалтгаанаар сумын Засаг дарга Б.Батнасанг огцруулж, түүний оронд сумын Тамгын газрын ажилтан Д.Гантулгыг түр томилох шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Хаянхярваа өнгөрсөн баасан гаригт гаргажээ. Мөн ИТХ-ын даргыг ч огцруулах нь зүйтэй гэсэн шаардлагыг иргэд Ерөнхий сайдтай уулзахдаа тавьж байлаа.

Энэ удаад Хонгор сумын удирдлагуудтай холбоотой бас нэг ноцтой асуудал сөхөгдсөн юм. Хууль бусаар гар аргаар алт угааж байсан байрны зэргэлдээ ердөө 100 хүрэхгүй метрийн зайд нефть нэрэх үйлдвэр ажиллаж байжээ. Тухайн газарт нефть асгарч, хөрс ч их хэмжээгээр бохирдсоныг сая шинжилгээгээр илрүүлсэн байна. Энэ мэт хөрс, ус, агаарыг хордуулах үйлдвэрүүдийг ямар ч хараа хяналтгүйгээр ажиллуулж, мэдсэн ч мэдээгүй царайлж суусан сумын ИТХ-ын болон Засаг дарга нарын хууль бус үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэргийг мөрдөн шалгах явцад Хонгор сумын Засаг дарга Б.Батнасан нь ахынхаа нэр дээр байдаг компаниас тодорхой хувь хүртдэг байсан тухай мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд ч үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн ажээ.

Ерөнхий сайд газар дээр нь танилцсаны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр, Дархан-Уул аймгийн Хонгор суманд ямар нөхцөл байдал үүсээд байгаа тухай байнгын мэдээлэлтэй байсан. Тавдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн, улсын хэмжээнд гар аргаар алт олборлож буй аж ахуйн нэгж, компаниудад шалгалт хийн, цэгцлэх асуудлыг ярьж, тодорхой шийдвэрт хүрсэн байгаа. Хонгор сумын хувьд гэвэл хордсон газрыг хэрхэн саармагжуулах, ямар бодис хэрэглэх тухайд албаны хүмүүсийн санаа, оноо зөрөлдсөнөөс жаахан хугацаа алдсан тал бий. Өнөөдрийн байдлаар байдал хэвийн болсон байна гэж хэлж болохоор ч цаашид болзошгүй аюулаас сэрэмжилж, арга зааварчилгаа гарган уг бүс нутгийг тодорхой хугацаанд хяналтад байлгах зайлшгүй шаардлагатай. Суманд одоо цэвэр ундны усны асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь анхаарал татсан хэвээр байна.

Тус сумын дэд бүтцийн шинэчлэлт, цэвэрлэх байгууламжийг хэвийн ажиллуулахад 379 сая төгрөг шаардлагатай байгаа тухай холбогдох хүмүүс Засгийн газарт хандсан. Бид асуудлыг судалж үзээд шинэчилж, өөрчлөх шаардлагатай гэж үзвэл хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэлээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button