АН-ын гишүүд америкуудтай туршлага солилцлоо

Гэхдээ дангаараа бус АНУ-ын Бүгд найрамдах намын идэвхтэй гишүүдтэй хамт. АН-ын гишүүдтэй хуралдаж, санал солилцож, мэдээлэл зөвлөгөө өгөхөөр АНУ-ын Бүгд найрамдах намаас найман хүн ирсэн аж. Тухайлбал, мужийн 2400 гаруй төлөөлөгчийн хөрөнгө олгох кампанит ажлыг 25 жил хариуцан зохион байгуулсан Меган Лотт, АНУ болон олон улс даяар консерватив үзэл баримтлалтай лидер хэмээн танигдсан Пол Пресслэр, АНУ-ын АВС сувагт хууль, улс төрийн чиглэлээр 20 гаруй жил ажилласан Мари Элен Конвей зэрэг хүмүүс ирсэн байв. Энэ талаар АН-ын дарга Ц.Элбэгдорж, Монгол, АНУ хоёрын үнэт зүйл нэг. Иймээс бид яаж ардчиллыг илүү хөгжүүлэх, хүмүүст хэрхэн бодлогоо ойлгуулах, хэвлэл мэдээлэлтэй яаж ажиллах талаар туршлага солилцож байна гэв.

Сонгууль бүрийн өмнө намд, нэр дэвшигчдэд тохиолддог хүндрэл бол сонгуулийн зардлаа хэрхэн олох байдаг. Хандив олох, том хандивлагч нарыг олж татах талаар мэргэшсэн Меган Лотт энэ талаархи зөвлөгөөг АН-ынханд өгчээ. Түүний хэлснээр бол АНУ-д нэр дэвшигчид улс төрийн, шашны, бизнесийн гээд л ямар ч байгууллага, аль ч хүнээс ялгалгүй хандив гуйдаг байна. Гэхдээ ганцхан бохир мөнгө авахаас зайлсхийдэг ажээ. Хүмүүсийн намыг маань дэмжиж, зүрх сэтгэлээсээ өгсөн мөнгийг л авдаг гэж тэрээр хэлж байв.

АН-ынхан ч саяхан намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, иргэд байгууллагаас авах хандивын хэмжээг тогтоосон. Энэ тухайгаа Ц.Элбэгдорж дарга, сонгуулийг цэвэр хийхийн тулд сонгуулийн зардал цэвэр байх ёстой. Нэг, хоёрхон компанийн хараат бус болж, өөрсдийн дэмжигчдээс хөрөнгө бүрдүүлэхийг бид хичээж байгаа гэж хэлнэ билээ.

Эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, залуучуудын улс төрийн клуб, хөдөлгөөнийг зохион байгуулах, олны өмнө ярих, бусдад нөлөөлөх боловсон хүчнийг татах, санхүүжилтийн фондыг хувиараа босгох гээд л сонгуулийн буухиа ойртсон өнөө үед сөрөг хүчнийхэнд хэрэг болохуйц олон асуудлыг семинарын үеэр хөндөөд авчээ. АН-ынхан цаашид гаднынхантай туршлага солилцох зорилгоор энэ мэт семинарыг байнга явуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button