Зуурагчийн сэнсэнд гараа тасдуулжээ
Тус компанийн ажилтан 31 настай В-г бетон зуурагчийн сэнс цэвэрлэж байх үед тус компанийн ажилтан А санамсаргүйгээр сэнсийг ажиллуулсанаас В-гийн баруун гарыг тасалсан байна. Мөн Баянзүрх дүүргийн X хороонд байрлах Хөдөө аж ахуйн хангамжийн АТП 625 станцад хүн нас барсан хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Уг хэргийг шалгахад талийгаач Баянзүрх дүүргийн эрчим хүчний салбарт цахилгаанчин хийдэг байжээ. Тэрээр транспорматор солих гэж байгаад цахилгаанд цохиулж нас барсан байна.