Жигмэд, Тогмид хоёр жимсэнд хамт явжээ

Ойд очиж уралдан жимс түүдэг хоёр хүүхдийн тухай дуу-наас сэдэвлэн өнгө өнгийн цаасаар хийсэн байна. Энэ бол Оригами сэдэвт цаасан урлалын үзэсгэлэнд оролцож буй бүтээл юм. Энэ жил Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харил-цаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа-гийн нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Японы цаасан урлалын багш нар манай цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд цаасаар хэрхэн гоёмсог бүтээл хийхийг заасан аж. Yзэсгэлэнд Японы Оригами төвтэй хамтарч ажилладаг нийслэлийн Баянзүрх дүүргийн 21, 129, 52, 63 дугаар цэцэрлэг, 55 дугаар сургуулийнхан оролцож байлаа. Энэ үзэсгэлэнгийн үеэр япон багш нар хүүхдүүдэд цаасан урлалын бүтээл хийх талаар зааж байсан бөгөөд сайн сурсан хүүхдүүдийн бүтээлийг шалгаруулж унагалдай болон дэвүүр, төрөл бүрийн цаасан бэлэг дурсгалын зүйл өгч байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button