Манай үндэсний хувцас авангард загвартай

-Удахгүй таны загварын шоу болно. Шоундаа бэлдээд зав багатай байна уу?

-Угаасаа оёдлын ажил ямар ч үед их байдаг шүү дээ. Харин загварын шоуны хувьд эртнээс төлөвлөж байсан. Тохиромжтой үе нь энэ хавар болж байна. Энэ удаагийн шоунд маань топ моделиуд урилгаар оролцож 100-гаад загварыг минь үзэгчдийн хүртээл болгоно.

-ЗАГВАРЫН YЗYYЛБЭР ӨДӨР ТУТМЫН БОЛОН ГОЁЛЫНХ ГЭЖ ХОЁР ХЭСГЭЭС БYРДЭНЭ ГЭСЭН. ЯМАР ЗАГВАР НЬ ТYЛХYY ОРСОН БЭ?

-Сүүлийн үед манайхны хувцаслалт их дэгжин болж. Тиймээс загваруудаа энийг нь өдөр тутамд, тэрийг нь гоёлд гэж хэлэхийн аргагүй. Ерөнхийд нь л тэгж ангилсан юм. Хамгийн гол нь манай салоны бүтээлүүдийг өнөөгийн загварын чиг хандлага болох европ хэв маягийг үндэсний донж, хийцтэй холбож өгсөн хэтрүүлэггүй өдөр тутмын хувцас гэж ойлгож болно.

-МАНАЙХАН НЭГЭН YЕ ЦАГААН САР, НААДМААР Л YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ГОЁДОГ БАЙСАН. ХАРИН ОДОО YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЭЛЕМЕНТТЭЙ ЗАГВАРЫГ ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ БОЛЖ. ИНГЭЖ ТУЙЛШРАХ НЬ YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ YНЭ ЦЭНИЙГ БУУРУУЛЖ БАЙНА ГЭЖ YЗЭХ ХYМYYС БИЙ. YYНИЙГ ТА ЮУ ГЭХ ВЭ?

-Би энийг туйлшрал гэж бодохгүй байна. Зарим европ хэв маягт дуртай үндэсний хувцас сонирхдоггүй хүмүүс үндэсний загвартай, европ хийцтэй хувцас хийлгэж өмсдөг. Гэхдээ зөвхөн манайхан ч бус гадаадын хүмүүс ч манай том мөр, олон давхар эмжээр, торго болсон үндэсний хувцсыг авлаа гэхэд өдөр тутамдаа хэрэглэхгүй шүү дээ. Зөвхөн хэн нэгэндээ бэлэг болгон өгч болох юм. Бидний хувьд ч ялгаагүй ийм хувцсыг зөвхөн судалгааны, эсвэл цуглуулгын зорилгоор л ашиглана. Yүний оронд үндэсний хэв маяг шингэсэн өдөр тутмын хувцсыг хэрэглээнд оруулбал харин ач холбогдол ихтэй. Ядаж л бид үндэсний хувцсаараа гаднынханд өв соёлоо сурталчилна шүү дээ.

-ЭНГИЙН БӨС ДААВУУГААР ЕВРОП ХУВЦАС ХИЙХЭД YНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЯМАР ЭЛЕМЕНТ ИЛYY ЗОХИМЖТОЙ БАЙХ БОЛ?

-Аливаа нэг зүйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг. Yүнтэй адил тухайн нэг загвар нь заавал товч, эсвэл шилбэтэй байхаараа монгол хувцас болчихгүй. Ерөнхий монгол хувцасны амтыг өнгө, эсвэл хэлбэрээр нь гарган өгч хооронд нь уялдуулж хэрэглээ тал руу нь бий болгож болдог.

-ТА YНДЭСНИЙ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАРАА БYТЭЭДЭГ. ТАНЫ ЗАГВАРУУДАД МАНАЙ YНДЭСТЭН ЯСТНЫ ХУВЦАСНЫ ХЭВ МАЯГ ХЭР ШИНГЭСЭН БАЙДАГ ВЭ?

-Манай улс олон үндэстэн, ястнаас бүрдсэн болохоор ёс заншил, өв уламжлалаараа их баялаг шүү дээ. Ийм улс ч дэлхийд манайхаас өөр байхгүй. Тухайлбал барга, дөрвөд, буриад эхнэрийн үндэсний хувцсанд нарийн ажиллагаатай элементүүд олон байдаг. Тэдгээрээс ч өөрийнхөө загварт тусгасан нь бий. Бас манай салоныхон өөрсдөө загвараа гаргах бус, хэрэглэгчид төрөл бүрийн шийдэлтэй хувцас хийлгэхээр ханддаг. Сүүлийн үед буриадууд үндэснийхээ өнгө, уламжлалыг хадгалсан атлаа биед эвтэйхэн энгийн загвартай хувцас хийлгэхээр захиалга өгөх болсон.

-ХАЛХ YНДЭСНИЙ ХУВЦАС БУСАД ЯСТНААС ЮУГААРАА ОНЦЛОГ, БАЯЛАГ ВЭ?

-Манай үндэсний хувцас нэг талаараа их авангард загвартай. Ялангуяа намхан, урт цээж, том толгойтой хүмүүсийн биеийнх нь хэлбэрийг засч сайхан харагдуулдаг. Мөн мөр, ууж, хормойны харьцаа нь ч төгс шүү дээ.

-ТА ЯАГААД YНДЭСНИЙХЭЭ ХУВЦСААР ДАГНАН ЗАГВАР ГАРГАХ БОЛОВ?

-Бид дэлхийн хүмүүсээс үндэснийхээ хувцсаар ялгарах онцлогтой. Тиймээс энэ сайхан өв уламжлалаа дэлхийд гаргаж чаддаггүй юм аа гэхэд манай орныг зорьж ирсэн жуулчдад гайхуулах гэсэн юм. Ядаж бид өөрсдөө энэ хувцсаа өдөр тутамдаа өмсөөд хэвшвэл гаднынхан манай өв соёлыг мэдэрч, бахархах болно шүү дээ. Тэгээд ч манай салон ноос болон хагас ноосон хэрэглээний материалаар өдөр тутмын загваруудаа хийдэг.

-БИД YНДЭСНИЙ ХУВЦСАА ТОРГО, ДУРДАНГААР Л ХИЙДЭГ ГЭЖ ТӨСӨӨЛДӨГ. ХАРИН ТАНАЙ САЛОНЫХОН ЭНЭ ХЭВШСЭН ОЙЛГОЛТЫГ ЭВДСЭН ЗАГВАРУУДЫГ ХИЙЖЭЭ. YНДЭСНИЙ ХУВЦСАНД ТОРГООС ӨӨР ЯМАР МАТЕРИАЛ ИЛYY ТОХИРОМЖТОЙ БАЙДАГ ВЭ?

-Ер нь өдөр тутмын хувцсыг цэвэр хольцгүй даавуугаар хийхээс гадна нийлэг материал орсон байвал хэрэглэхэд илүү тохиромжтой, арчилгаа сайн авдаг юм. Тиймээс загвартаа ашиглаж болох ямар л материал байна, тэр бүгдийг хэрэглэнэ.

-ТА 2004 ОНД АЖИЛ ХЭРЭГЧ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙЖ БАЙСАН. ТУХАЙН YЕД ТАНЫ ХУВЦАСНУУД ДАН АЖИЛ ХЭРЭГЧ ЗАГВАРУУД БАЙВ УУ, ЭСВЭЛ YНДЭСНИЙ ХЭВ МАЯГТАЙ ХУВЦАС БАЙСАН УУ?

-Тэр загварын шоу маань нэг онцлогтой байсан. Тухайн үед манайд захиалга өгч байсан хүмүүсийнхээ загварт тулгуурлан уг шоугаа зохион байгуулж байлаа. Гэхдээ ажил хэрэгч гээд ямар нэг хэв маягт баригдаагүй. Захиалагч маань өөрт байхгүй загвараа манайхаар захиалан хийлгэсэн. Харин бид дараа нь тэр загваруудаараа шоу хийсэн юм. Yндэсний хэв маягтай загвар орж байгаагүй.

-ТА ТYРYYНД МОНГОЛЖУУ ӨНГӨ ГЭЖ ЯРЬСАН. ЯМАР ӨНГИЙГ МОНГОЛЖУУ ГЭХ ВЭ?

-Хүндэтгэлийн шүрэн улаан, номин ногоон, улаан хүрэн, бор гээд үндсэн өнгийг монголжуу өнгө гэнэ. Ийм өнгөтэй бусад өнгө их сайхан хоршдог юм.

-ХЭРЭГЛЭГЧИД ӨӨРСДӨӨ ЗАГВАР ЗОХИОН БYТЭЭГЧИД БАЙДАГ. ТЭДНЭЭС СОНИН СОДОН, ШИНЭ САНАА ИХ ГАРДАГ БАЙХ?

-Тэгэлгүй яах вэ. Бид заримдаа шинэ санаа төрөхгүй нэгэн хэвийн загвартаа баригдчихсан байх үед саван дотор усны дусал под хийж орж ирдэг шиг бидний санаанд ороогүй тэс өөр материал барьчихсан хүн дээл хийлгэх гэсэн юм гээд ирдэг.

Нэг хүн миний санаанаас гардаггүй юм. Д.Сүхбаатарын ач охин Сүхжаргалмаа манайхаар үйлчлүүлдэг л дээ. Тэр эгч нэг удаа судалтай даавуу барьчихсан дээл хийлгэх гэж ирж байсан. Тухайн үед тэр даавууг хараад их гайхаж байсан ч яагаад судалтай даавуугаар дээл хийж болохгүй гэж хэмээн бодсон. Ер нь хэрэглэгчид их сонин загвартай дээл хийлгэх гэж ирдэг. Тэрийг нь мэргэжлийн дизайнер хүн өлгөж аван баяжуулах л хэрэгтэй.

-ИНГЭХЭД ТАНД YНДЭСНИЙ ХУВЦАС ИХ БАЙДАГ УУ?

-Би чөлөөт хувцсанд дуртай. Ялангуяа арчилгаа багатай хувцсанд илүү дуртай. Биед эвтэйхэн амар байдаг юм. Харин үндэсний бахархал болсон хувцсандаа хүндэтгэлтэй ханддаг.

-ХАМГИЙН СYYЛД ХЭДИЙД ОЙР ДОТНЫН ХYНДЭЭ ГАРАА ГАРГАЖ ХУВЦАС УРЛАЖ ӨГӨВ?

-Yнэнийг хэлэхэд өөрийнхөө ойр дотнын хүмүүстээ гараа гаргаж хувцас хийж өгөхийг хүсдэг. Даанч надад тийм цаг зав бага болохоор тэдэнд зөвхөн санааг нь хэлж өгч тусалдаг.

-ТЭГВЭЛ ТАНЫ АНХНЫ ЗАГВАРЫГ ХЭН ӨМСЧ БАЙВ?

-Би өөрөө байсан. Арван жилд байхдаа дүрэмт хувцсаа эсгэн өөртөө тааруулж өмд оёж байлаа. Дараа нь ОХУ-д сурч байхдаа савхины өөдсөөр өөртөө хүрэм оёж байв. Тухайн үед оёж дуусаад дотор ч хийлгүй шууд өмсөөд сургуульдаа очтол нэгэн баян айлын охин тэр хүрмийг минь гурван зуун доллараар худалдан авч байсан юм. Тэр үед гар ажиллагаа ихтэй хувцас их үнэд хүрдэг байсан.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button