Эверестийн оройгоос гар утсаар ярилаа
Урьд өмнө дэлхийн оройгоос гар утсаар ярьсан тохиолдол байгаагүй юм. Бабер эхний дуудлагаараа орчин тойрны байдал, оройд маш хүйтэн байгаа зэргийг ярьсан бол, хоёр дахь дуудлагаараа эхнэр хүүхэдтэйгээ ярьжээ. Хятад улс Эверестийн хойд хормойд гар утасны станц байрлуулснаар ийм дуудлага хийж чадсан байна. Бабер 8848 метрээс Motorola маркийн гар утсаар ярьжээ. Эверестийн оройгоос дуудлага хийхийн тулд хүчилтөрөгчийн багаа авсан бөгөөд энэ нь ихэд аюултайд тооцогддог. Тэрээр мөн дэлхийн зулайгаас мессеж илгээж бас нэг рекорд тогтоосон байна. Эверест дээрээс утсаар ярих нь амьдралд ганц тохиох боломж хэмээн Род Бабер хэлжээ.